- Гарааны бизнес -
“Монголчуудаа бүгдээрээ зусландаа гүзээлзгэнэ тарьцгаая. Бид технологийг нь зааж өгье. Та хүүхдүүдтэйгээ тариарай” хэмээн уриалж буй энэ эрхмийг Х.Алтанцацралт гэдэг. Тэрээр “Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг бөгөөд дөрвөн улирлын хүлэмж буюу агро бизнесийг хөгжүүлэхээр зорьж буй нэгэн.
Хүнсний ногооны хэрэглээнийхээ дийлэнхийг бид хөрш орноос импортолдог. Харин хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад дөрвөн улирлын өвлийн хүлэмж чухал үүрэгтэй гэдгийг тэрээр онцолж буй юм.
Монголчууд бид өнөөдөр хийж бүтээх их тэмүүлэлтэй, түүндээ хүрэхээр тууштай тэмцэж, үндэсний үйлдвэрлэл, өөрсдийн минь бүтээл хэмээн бахархаж, гайхуулах олон сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Тиймээс ч бид “Гарааны бизнес” булангаараа дамжуулан баялаг бүтээгчдийг танилцуулж, шинээр бизнес эрхлэхээр зэхэж буй хүмүүст шинэ санаа, туршлага хуваалцдаг. Энэ удаад бид бүтээлч, хөдөлмөрч Монголчуудын төлөөлөл болсон “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралттай ярилцлаа.
Тэрээр 2005 оноос хойш энэ салбарт ажиллаж буй бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн дөрвөн улирлын “Чандмань агропарк”-ийн дөрвөн улирлын 60 хүлэмжийн ажилд ханцуй шамлан ороод байна.
Одоо түүний тэргүүнээр нь ажилладаг “Мөнх ногоон амьдрал” ТББ Хан-Уул дүүрэг Шувуун фабрикт 15 га газарт үйл ажиллагаа явуулдаг.
Мод, бут, сөөг үржүүлгийн газар, хүнсний ногооны талбай, зуны хоёр, өвлийн нэг хүлэмжид гүзээлзгэнэ, тарвас, амтат чинжүүнээс эхлээд нарийн ногоо, жимс жимсгэнийг тариалдаг. Үүгээр зогсохгүй олон төрлийн сургалтыг зохион байгуулж байна.
Мөн хамтын оюун санаа, хүч, хөдөлмөрөө нэгтгэн жимс, хүнсний ногооны импортыг орлох экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлийн тодорхой хувийг хангаж, цаашид үндэсний бренд гарган экспортолж Монголдоо сайхан амьдарцгаая хэмээн уриалж буй энэ эрхмийг “Гарааны бизнес” булан онцолж байна.
ГЭРТЭЭ, ЗУСЛАНДАА ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРЬЖ БАЙГААД “ХАЛЬТИРААД” БИЗНЕС БОЛСОН ХҮМҮҮС БИЙ
-Монголчуудыг гүзээлзгэнэ тарихад уриалж байгаа шалтгааныхаа талаар уншигчидтай хуваалцаач.
-Гүзээлзгэнэ их гоё жимс. Ялангуяа хүүхдүүдтэйгээ хамт тарих юм бол их сайхан. Нэг жимс авчихвал тэгээд л хоббирхоод тариад л байдаг. Хөрс, технологиос эхлээд интернэт ашиглаад нэгнээсээ мэдээлэл аваад энэ чиглэлийг сонирхоход одоо бүх юм амар болчихсон байна.
Гүзээлзгэнэ сургалтыг хүмүүс их сонирхдог. Хүмүүсээс ирсэн санал хүсэлтийн дагуу энэ сургалтыг эхлүүлсэн. Сургалтад суугаад манайхаас гүзээлзгэнийн суулгац авч болно. Тасалгаанд, балкон дээрээ, зусландаа, талбайд, хүлэмжинд гээд олон газар тарих арга барилыг сургадаг. Бид гүзээлзгэнэ тарих технологийг зааж өгөөд нийтлэг тарьдаг болгочих юмсан гэж зорьж байна.
Таваарын буюу бизнес чиглэлээр бол их даацын хугацаанд жилдээ хоёр удаа ургац аваад байх боломжтой. Тасалгааны нөхцөлд тэр бүр их их хэмжээний гүзээлзгэнэ аваад байхгүй л дээ. Хүнд кайф өгөх зориулалттай л гэж болно. Гэртээ, зусландаа тарьж байгаад “хальтираад” бизнес болсон хүмүүс бий.
Харин бизнес утгаараа бол манай орон шиг хуурай, эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд хүлэмжинд тарих хэрэгтэй. Гадаа талбайд хэмжээ жижгэрч, цөөрөөд байдаг юм. Бид Монголчууд хэрэглэгчийн бус бүтээгчийн байр сууринаас хандаасай гэж хүсэж байгаа юм. Тиймээс л сургалтуудыг зохион байгуулдаг.
-Гүзээлзгэнэ тарина гэдэг бүтээлч талаасаа ч эрүүл мэнд талаасаа ч олон ач холбогдолтой байх нь ээ.
-Одоо дөрвөн хананы дундах л амьдрал бий болоод байна. Хүүхдүүд байгалиас холдчихсон. Тэгэхээр багаас нь хүүхдийг ургамал, амьтантай харьцуулж эхлэх нь чухал. Бидний амьдрал, бүх зүйлс байгалийн хуулиар явдаг. Бид хөрсөндөө орж, тэндээ тэжээл болно, түүнээс нь ургамал ургана гээд бүгд л байгалийн хуулиар эргэлддэг. Ажлаа тараад л бөглөрч явсаар гэртээ харьж байна. Тэгээд хариад нөхөр нь зурагтын удирдлага эргүүлж, ээж нь аяга хоол хийж, хүүхдүүд нь компьютерын урд өнгөрөөж байна. Ингээд хөдөлгөөний дутагдалд орж, эрүүл мэнд асуудалтай болж байгаа юм. Харин гэртээ гүзээлзгэнэ, зусландаа өөр төрлийн мод ургамал тарих нь эрүүл мэнд, нийгмийн талд ач холбогдол өндөртэй.
”Мөнх ногоон амьдрал” ТББ гүзээлзгэнийн үрсэлгээ, хөрс тус бүрийг 3000 төгрөгөөр худалдаалж байна. Та дараах зааврын дагуу гэртээ гүзээлзгэнэ тариарай.
-”Мөнх ногоон амьдрал” ТББ байгууллага мод, бут, сөөг үржүүлнэ, ногоо тарина, дээр нь олон төрлийн сургалтууд явуулдаг юм билээ. Гүзээлзгэнэ тарих сургалтаас гадна өөр ямар сургалтууд байдаг вэ.
-Цагийн, нэг өдрийн, захиалгат гээд бид олон төрлийн хичээлийг заадаг байсан. Харин одоо ногоочин, цэцэрлэгч, ойжуулагч, уул уурхайн нөхөн сэргээгч гээд 3-6 сарын хөтөлбөрөөр сертификаттай сургалт явуулж байна. Сертификат олгох сургалтад хүмүүс их хамрагдаж байна. Сургалт дөрвөн долоо хоног үргэлжилдэг. Онол, болон дадлага хосолсон. Шувуун фабрикт байдаг манай хүлэмжид очиж дадлагаа хийдэг юм. Хүмүүс их идэвхтэй суралцдаг. Цаашдаа манайхан нэлээн ногоочин болох юм шиг байна. Өмнө нь бид цагийн болон түр сургалтыг сонирхсон хүмүүст ордог байснаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас бид сертификатын сургалтыг хийж эхлээд байна. Хөдөлмөр эрхлээгүй хүмүүс манайд үнэгүй суралцдаг.

ХЯТАД ХҮНИЙ БААСААР БОРДСОН ХҮНС ИДЭЖ БАЙНА ГЭХЭЭР ХЭЦҮҮ БИЗ ДЭЭ
-Та ямар мэргэжилтэй юм бэ? Энэ салбарт хэзээнээс хөл тавив?
-Биологич мэргэжилтэй. Социолизмын үед хүүхэд залуучуудын байгууллагын даргаар ажиллаж байгаад ардчилал эхлэнгүүт баруун солгойгүй наймаанд явсан. Дэлгүүрийн лангуу хов хоосон. Идэш ууш, оймсноос эхлээд машин тэрэг гээд оруулж ирдэг байлаа. Сүүлдээ байнгын ирээд л буцаад утгагүй санагдаж эхэлсэн. Тэгээд л нэг бүтээлч юм хийе гэж шийдээд хаягдал төмрийн үйлдвэр эхлүүлсэн.
Унаж босож явсаар 130 ажилтантай болсон байсан ч хотод үйл ажиллагаа явуулж болохгүй гээд хөөгдсөн. 2005 онд борлуулалтын орлого 1.2 тэрбумыг олж байлаа. Харамсалтай нь хавчлага, шахалтаас болоод цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд л эзэмшсэн мэргэжлээрээ ажиллая гээд “Мөнх ногоон амьдрал” ТББ байгуулсан.
-Таны ажиллаж буй салбарын тань өнөөгийн нөхцөл байдал ямар байна гэж та дүгнэж байна?
-Бид өнөөдөр идэж хэрэглэж байгаа ногооныхоо 90-ээд хувийг БНХАУ-аас авч байна. Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй. Бээжингээс нааш тарьж, зардаг газар байхгүй. Цаашаа дулаан газарт тарьсан ногоог Бээжинд түгээж, түүнийг нь Өвөрмонгол ченжүүд авна. Барсын ченжүүд Эрээнээс татна, түүнийг нь жижиглэнгийнхэн авч дэлгүүрүүд, аймгууд руу явуулна гэх жишээтэй. Жимс, ногоо энд ирэх хүртлээ 7-10 хононо. Аль болох хямд тээврээр нааш ирж байгаа учир хадгалалт, тээвэрлэлтийн горим алдана. Тэгэхээр 7-10 хоноод 4-5 гар дамжаад ирж буй хүнсний ногоо ямар байх уу.
Дээр нь ямар үрээр, юугаар бордож, яаж тарьсан, хэрхэн хураасан, хэрхэн тээвэрлэж ирсэн гээд асуудал гарч байгаа юм. Аливаа жимс чийгээ маш хурдан алдаж, мууддаг. Гэтэл энэ хугацаанд тээвэрлэгдэж байгаа ногоо хоол биш хор болж ирж байгаа юм.
-Хадгалалт, тээвэрлэлтээс гадна бордоо ч асуудал дагуулдаг.
-Тариалан бол бизнес. Мөнгө олох гэж хийж байгаа шүү дээ. Зүүн өмнөд Ази, ялангуяа БНХАУ маш олон жил ногоо тарьсан байдаг учраас хөрс нь ямар ч шим тэжээлгүй болчихсон. Жимс, ногоо ургах боломжгүй. Тэгэхээр химийн бодисоор бөмбөгдөж байгаа юм. Манайх шиг хөрсөнд суулгаж, услаад, ургуулж байгаа юм биш. Тээвэрлэлт даалгахын тулд дотор нь юм шахаж, гадуур нь ч мөн түрхэц түрхэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар олон төрлийн хорт хавдар, өвчин зовлонгийн шалтгааны 80-аас дээш хувь нь хоол, тэжээлээс болж байна гэдгийг зарласан. Гэтэл манай улс жилд 20 сая гаруй ам.долларын жимс, ногоо импортолж, иддэг.
Жимс ногоо тарина гэдэг машин, онгоц хийхтэй адил биш шүү дээ. Бидэнд газар шиг их юм алга. Тарихад хүн чадахгүй нууц технологи байхгүй, өндөр технологи шаарддаггүй. Тэгэхээр л бид өөрсдөө тарих л хэрэгтэй. Үүнийг л олон хүнд ойлгуулах хэрэгтэй байна.
Хүн амын хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүн эрүүл, амьд явах эрхтэй холбоотой. Би сургалтаар Дорнод орсон. 22-хон настай залуу хавдраар өвдчихсөн байна. Хүнсний хэрэглээтэй л холбоотой. Бид улс төр, хэрүүл, оффшор данс тийм ч ач холбогдолтой биш. Бид, бидний үр хүүхэд хүний иддэгтэй адил чанартай хүнс идэх ёстой гэдэг л чухал байна. ОХУ-ын Эрхүү мужид хятадууд тариалан эрхэлж байгаад муу ногоо тарьсан гээд өнгөрсөн жил хөөгдсөн. Тэр хөрсөнд шинжилгээ хийхэд гурван метр гүн хөрсийг хордуулаад, харлуулчихсан байсан. Тэгэхээр л ямар хортой зүйл хийдэг болох нь ойлгомжтой байгаа биз.
Хятадын хүлэмжинд орвол үнэр танар дийлдэхгүй шүү дээ. Хүний ялгадсаар бордсон жимс, ногоог бид идээд байна. Муухайгаар хэлвэл хятад хүний баасаар бордсон хүнс идэж байна гэхээр хэцүү биз дээ.
-Монгол хүнийх байсан ч хэцүү шүү дээ. Ялгадас л бол ялгадас ...
-Тэгэлгүй яах вэ. Харин бид химийн бордооноос татгалзаж, бууцаар органик бордоо хийдэг. Био ялзмаг гэсэн үг. Био ялзмагийн бордоо ургацыг 20-35 хувиар нэмэгдүүлдэг.
-Тэгэхээр таны эхлүүлсэн өвлийн хүлэмжийн төсөл Монголчуудыг эрүүл хүнсээр хангах төдийгүй эдийн засагт ч ач холбогдолтой байх нь.
-Өнгөрсөн шинэ жил, цагаан сараар гэхэд 1.5 сая ам.долларын өргөс хэмх, улаан лоолийг урд хөршөөс импортлоод зууш хийгээд идчихсэн. Харин бид өөрсдөө тарьж чадвал энэ мөнгийг ямар нэг айл өрх, тэдний үр хүүхэд хүртэх боломжтой. Арван сараас 8-р сар хүртэл бид хятад өргөст хэмх идэж байна. Өвлийн хүлэмжтэй болчихвол жилийн турш тариалах юм бол ногоочдод 20 сая ам.долларын зах зээл байна. Жилийн дөрвөн улирал экологийн цэвэр ногоогоо идээд, тэр хэрээр олон ногоочин ажилтай байж, иргэд ч эрүүл аюулгүй хүнсээр хангагдах боломжтой. Дунджаар 50-60 наслах хугацаагаа өвдөж зовж өнгөрөөмөөргүй байна шүү дээ.
-Хятад жимс, ногоо хортой ч Монголчууд ганц намар л Монгол жимс, ногоотой золгож байна шүү дээ. Тэгэхээр үлдсэн хугацаанд яалт ч үгүй л импортын ногоо хэрэглэж таараад байна.
-Тэгэлгүй яах вэ. Нарийн ногооны арав гаруй хувийг бурханаас бидэнд өгсөн гурван сарын хугацаанд л тарьж байна. Одоо газар гэсэхэд эхлээд л есдүгээр сарын 20-д гээд л газар хөлдчихнө. Тэгэхээр дөрвөн улирлын, өвлийн хүлэмж зайлшгүй хэрэгтэй байна.
Сүүлийн жилүүдэд манай салбарыг сонирхогчдын тоо олширч байна. Мод, ногоо, жимс гээд л маш олон зүйлийг сонирхдог болсон байна. Өрхийн аж ахуй эрхлэгчид олон бий. Халуун наранд гандаад л зунжин зүтгэнэ. Нэг өдөр услахгүй л бол “шатна”. Зунжингаа явж наймдугаар сарын 20-иор хурааж авахаар цаг хугацааны эрхээр бүгд нэг зэрэг гарч байгаа юм.
Хэдэн зуунаараа ногоо тарьсан хятадын ногоо, нэг зэрэг гарч буй ногоочид гээд төрийн бодлого байхгүй учраас бидний хөдөлмөр үнэгүйдэж байна. Цаг хугацаандаа баригдаад ногоочид нэг зэрэг ургацаа хураадаг учраас хоорондоо үзэлцээд таарч байгаа юм. Найман сард эндэхийн бүх хашаанаас нэг нэг портер гурван шуудай тавиад л гардаг. Дэлгүүрийн лангуун дээр 4500 төгрөгөөр зарж байгаа өргөст хэмхээ хугацаанаас болоод 600, 700-д өгчихөөд л орж ирнэ. Хөлдөхөөс нь өмнө дуусгаад л салж байгаа юм. Тэгээд л зуны хөдөлмөр үнэгүйдэж, амьдрал хэвээрээ үлдэж байгаа юм. Харин өвлийн хүлэмжтэй болсноор өргөст хэмхээ одоо бид нар наадмын өмнө авчихаж байгаа юм. Өргөст хэмхээр жишээ авч байгаа болохоос бусад төрлийн ногоо ч мөн адил.
ГУРВАН САРД 60 САЯ ТӨГРӨГТЭЙ БОЛВОЛ ЯМАР УУ?
-Ногоочид их болж, хамтарч нэгдэх нь хятад ногоог халахад ихээхэн ач холбогдолтой гэж ойлголоо. Таны ажиллаж байгаа салбар хэр ашигтай юм бэ? Технологи шаардахгүй ч ажиллагаа ихтэй байдаг гэлээ. Түүндээ таарсан ашиг олж чаддаг болов уу?
-Өргөст хэмх суулгаад сар гарангийн хугацаанд ургацаа авчихна. Нэг метр кв-т дөрвөн ширхэг суулгац тариад 25 орчим кг ургац авдаг. Бас нэг жишээ энэ Голландын брэнд байцайны үрээр үүрслүүлсэн байцаа. Лангуун дээр байцаа килограмм нь 1800 төгрөг байна. Манайх энэ хавар 60 мянган байцаа үрслүүлсэн. Нэг нь багадаа 1кг болно гэхээр 60 тонн байцаа авна. Би зах зээлийн үнээс багаар нэг кг-ыг нь 1000 төгрөгөөр бөөндлөө гэж бодоход би 60 сая төгрөгтэй болно. Хүлэмжид хоёр, гадаа суулгаад нэг сар нийтдээ гурван сарын хугацаанд 60 сая төгрөгтэй болчихвол ямар уу. Монгол хөрсөнд ургасан байцааг худалдан авагч хямд үнээр авчихна, би гурван сарынхаа хөдөлмөрийг үнэлүүлчихнэ гэхээр болж байгаа биз.

УХДАГ БУС УРГУУЛДАГ УУРХАЙГАА ХӨГЖҮҮЛЬЕ
-Та түрүүн энэ салбарт төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар ярьж байсан?
-Тариачин хүн маш их газар нутгийг хагалаад зун нь хэдэн буудайны үр хийчихээд бороо орвол ургаад, ган болвол өнгөрсөн жил шиг ургацаа алдаад сайдтайгаа эсвэл Засагтайгаа хэрэлдээд байж байна. Эцэст нь трактороо шатаагаад, талбайгаар нэг буудай цацаад л таарч байна. Тэгэхээр нь Засаг гараа өргөж бууж өгөөд л зээлээр машин техник, мөнгө төгрөг олгож байгаа юм.
Харин зарим малчид зунжин морь уралдуулж, монгол архи нэрээд, айргаа уугаад, хос дээлтэй наадам хэсч яваад хадлангаа авч чадахгүй. Өвөл цас орж, зуд болоход төр нь тэжээлийг нь гэрт хүргэж, бүр дуучид нь нэмнээ аваачиж өгч байна.
Тэгтэл ногоочинд зээлэнд хамрагдах боломж байхгүй. Ногоочин зунжин ажиллаад мөнгө олж чадахгүй бол хэн ч тоохгүй. Гэтэл хүн амын хүнсний аюулгүй байдлыг бодъё гэвэл ногоочиддоо зээл олгож, сургалтад хамруулж, шинэ технологитой болох хэрэгтэй. Дэлхий нийтэд хөдөлмөрөө хоршоор паркийн системээр явдаг.
-“Чандмань агропарк”-ийн дөрвөн улирлын 60 хүлэмжийн ажил үүнтэй холбоотой эхэлсэн үү?
-Тийм ээ. Чандмань агропаркийн 4 улирлын 60 хулэмжинд 52 компани, иргэд херенге оруулах гэрээгээ хийгээд байна.
Ингэснээр дундаа дулаан, цахилгаанаас эхлээд агрономичдоо дундаа цалинжуулвал зардал багасч технологийн шийдэлтэй ч болно. Тэгж байж бид өдөр бүр Бээжингийн цаанаас ирсэн биш өглөө бүр хураасан шинэ ногоог лангуун дээр тавина. Өвлийн хүлэмжээс өглөө бүр ургац хураах боломжтой.
Бид 26 жил алт, нүүрс гээд байгаа бүхнээ ухлаа. Ухдаг уурхай бол нэг удаа авчихвал дахин бий болохгүй. Харин жимс ногоо бол хөрсөн дээрээс өдөр болгон ургаад байдаг. Өдөр бүр өргөст хэмх өгч байгаа чинь уурхай мөн биз дээ. Хэрэглэж биш бүтээж амьдаръя. Хийж чадах зүйлээ бид хийж л байх хэрэгтэй байна. Төр засаг ч дэмжих хэрэгтэй байна.
Та "Мөнх ногоон амьдрал" ТББ-тай ЭНД дарж холбогдоорой. Мөн GoGo мэдээний агентлагийн ГАРААНЫ БИЗНЕС буланд өөрийн шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахыг хүсвэл 11-326590 дугаарын утсаар холбогдоорой.