Ардчиллын анхны удирдагч С.Зориг агсны эхнэр Б. Булганыг сэжигтнээр татаж хорьсноос хойш дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд түүнийг 24 цагийн гэрэлтэй орчинд хорьж, эргэлт оруулахгүй, ар гэрийнхнийг уулзуулалгүй эрхийг нь зөрчиж байсан гэсэн мэдээллүүд цацагдсан.
Үүний мөрөөр Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр шалгаж, Б.Булганыг хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн тухай албаны эх сурвалжууд хэлж байв. Мөн өмгөөлөгчийн хүсэлтээр эмнэлгийн байгууллагуудад шинжилгээ хийлгэх болсныг мэдэгдэж байсан юм.
Төв аймгийн хорих анги шалгалтын мөрөөр ахуй, нөхцөлтэй холбоотой асуудлуудыг шийджээ. Тэнд хорих байрны дотоод журам зөрчсөнийг илрүүлж, алдаа гаргасан албан хаагчид хариуцлага тооцохоо мэдэгдээд байна. Түүнээс гадна Б.Булганыг хорих 461 дүгээр ангид бус Төв аймгийн хорих руу үргэлжлүүлэн хорихоор шилжүүлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Л.Хэрлэн