Талбайн теннисний 4 их цувралын нэг болох Ролан Гаррос буюу Францын нээлттэй тэмцээн хөшгөө нээгээд удаагүй байна. Энэ удаагийн тэмцээнд эхнээсээ байгаль дэлхий нөлөөлж эхэлсэн. Эхний өдрийн тэмцээн хүчтэй борооны улмаас ихэнх тоглолт нь хойшилсон бол 2 дахь өдөр мөн л ширүүн бороотой байсан ч боломжоороо тоглолтуудыг явуулсан.
Энэ асуудалтай зэрэгцээд цэнгэлдэхийн дээврийг битүү болгох ажил хүчтэй яригдсан бололтой. Уг нь цэнгэлдэхийг шинэчлэх ажил нэлээн олон жилийн өмнөөс яригдсан ч биеллээ олохгүй яваад байсан юм. Тэгвэл энэ борооны өгөөжөөр цэнгэлдэх битүү дээвэртэй болох бололтой. Гэхдээ 2020 оноос л санаа амар тоглолтуудаа явуулах боломжтой болох гэнэ. Францад яагаад энэхүү ажил удаашралтай байгаа талаар тэмцээнийг зохион байгуулагчдаас асуухад тэд “Мэдээж энэ бол Франц орон” хэмээн егөөджээ.
Харьцуулахад Австрали болон Вимблдонд ядаж л нэг гол талбай нь борооноос хамгаалагдсан байдаг бол теннисний хамгийн том цэнгэлдэх болох Америкийн нээлттэй тэмцээний Артур-Аше цэнгэлдэхэд энэ 8-р сард 120 сая долларын өртөгтэй дээвэр тавигдаж байгаа. Хэдий бороо ширүүн байгаа ч үзэгчдийн сонирхол огт буурахгүй байгаа бололтой. Нийтдээ бүх 450 мянган билетийг борлуулж чаджээ. Энэ тоог 700 мянга хүргэхийн тулд Парисын цэнгэлдэхийн хэмжээг томсгож байгаа гэнэ.
Одоо байгаа хэмжээ нь 8,6 га бөгөөд үүнийг 12,8 га болгох аж. Вимблдоны нийт талбай 17,7 га байдаг ажээ. Тоглолтын тухайд тэмцээн анхнаасаа л дуулианаар дүүрэн болж байна. Борооны улмаас эхний өдрийг бараг бүтэн завсарлуулсан бөгөөд хэдий дахиад л бороотой байсан ч зав чөлөөгөөр нь тоглолтыг явуулсаар 2 дахь өдрийг дуусгажээ. Итали бүсгүйчүүдэд тун халтай тэмцээн болж байна. Сара Эрранигийн дараа Роберта Винци эхний шатанд бүдэрч орхисон. Ингэснээр тэр топ 10 тоглогч дундаас анхны золиос нь болов.
Мөн Вимблдоны финалист асан, герман бүсгүй Забинэ Лисицки эхний давааг давж чадсангүй. Цагтаа томчуудыг чичрүүлж явсан тэр тэмцээний өмнөх шинэ чансаагаар эхний 50-д ч орж чадаагүй байна лээ. Дэлхийн чансааг тэргүүлж явсан Чехийн Елена Янкович мөн л эхний шатыг давж чадсангүй. Гэхдээ эхний шатны хамгийн том сенсаацыг Кики Бертенс хэмээх нидерланд бүсгүй тарьсан.
Тэрээр Австралийн нээлттэй тэмцээний аварга Ангелика Керберийг буулгаж орхисон. Чансааны 3-рт бичигдэж буй Керберийг Германы фэнүүд түрүү булаалдана хэмээж байсан ч их санасан газар 9 шөнө хоосон гэгчээр эхний даваанд л өвдөг сөхрөв. Ер нь германы тамирчдад бас их халгаатай болж байна даа. Эрэгтэйд нь Филипп Коольшрайбер бас эхний шатанд унаад өгсөн. Ганц Кооли ч гэлтгүй эрчүүдийн эхний шат эмэгтэйгээсээ дутахгүй ширүүн болж байгаа.
Тэмцээний 125 жилийн түүхэнд хэзээ ч аваргаа хамгаалагч тамирчин эхний шатнаас мултарч үзээгүй. Тэгвэл Вавринка түүхэнд нэрээ хараар бичүүлэх шахсан. Швейцар теннисчиний өрсөлдөгч байсан Чехийн Лукас Росол хүчтэй тоглогч болно доо. Станыг 2-1-ээр хожиж яваад 4-р үед 2 ч удаа тоглоомыг дуусгах боломж гаргасан ч аргагүй туршлага жулдан алдаа гаргасан. Сэтгэл зүйн давуу байдал олж авсан Вавринка үеийг тэнцүүлээд шийдвэрлэх тай брект ч мөн адил ялсан. Гэхдээ Росол зүгээр ч нэг буугаад өгчихсөнгүй, 6-4-өөр хожигдсон гэхээр л ямар хүчтэй байсан гэдэг нь харагдана.
Чансааны 4-т байгаа аварга ингэж тоглож байхад бусад нь аргагүй мэт. Чансааны 2-т яваа Энди Мюррейг аз түшсэн гэж болно. Борооноос болж тоглолт нь хойшилсон тэр Чехийн Степанект 2-1-ээр хожигдож явсан. Энэ үед харанхуй болсноор тоглолт нь маргааш нь үргэлжлэх болсон. Маргааш нь Мюррей 2-2 болгож чадсан ч тай брект тун их ядарч байж, 7-5-аар арайхийн ялав. Аргагүй л туршлагын ялгаа гарсан даа.
Эхний шатны сенсаацын эзнээр гэхдээ Аргентины Марко Трунгеллити гэдэг залуу тодорсон. Ердөө 2 жилийн өмнө Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан Хорватын Марин Цилицийг 3-1-ээр ялах нь тэр. Дэлхийн чансааны 166-д бичигдэж байгаа, талбай дээр ердөө 2 дахь удаагаа гишгэж үзэж буй залуу энэ дэлхийн топ 10 тоглогчийн нэгийг жагсаалаас гаргана гэж хэн санах билээ.
Ийнхүү бороо шороо, дээвэр туургаар эхэлсэн Ролан Гаррос цаг агаараа дагаад тун ч хуйсгануур тоглолтуудыг харуулж байна даа. Мэдээж үзэгч бидэнд таатай байлгүй яах вэ. Тэр тусмаа монголчууд бид үргэлж хүчгүйгийнх нь талд ордог ард түмэн шүү дээ.