БНХАУ-ын хамгийн алдартай цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн нэг Xiaomi компани өөрсдийн дроныг танилцууллаа. Дөрвөн сэнстэй, тогтворжуулагчтай, 4К камертай, алсын удирдлага бүхий Xiaomi Mi дрон 460 ам. долларын үнэтэй байх аж.
Харин 1080 чанартай бичлэг хийх загвар нь 380 ам. доллар. Гэтэл DJI, Yuneec зэрэг дрон үйлдвэрлэгчдийн 4К чанартай бичлэг хийх загварууд 1000 ам. доллароос дээш үнэтэй байдаг.
Xiaomi компанийн бүтээгдэхүүний нэг давуу тал нь камер, хөдөлгүүрээс эхлээд бараг бүх зүйлийг нь шинээр орлуулж болдог явдал. 5100mAh батарейны ачаар нэг бүтэн цэнэглээд 27 минут тасралтгүй нисэх юм.
Байршил тогтоох уламжлалт системээс гадна дронын доод хэсэгт байршлаа тодорхойлох камер бий. Үүний ачаар хиймэл дагуулаас дохио хүлээж авахгүй байсан ч гэсэн тогтвортой ниссээр байх аж. Түүнчлэн хөөрөх, газардах, ниссэн газартаа эргэж ирэх зэргийг автоматаар хийж чадна.
Компани 1080 чанартай бичлэг хийх дронынхоо хөрөнгө оруулалтыг олон нийтээс босгох бол 4К бичлэг хийх хувилбарын бетаг долдугаар сарын сүүлээр турших аж.
Эх сурвалж: TheVerge