Шагайн харваа улсын баяр наадмын дөрөв дэх төрөл болоод хэдэн жилийг үдэж байна. Энэхүү харваанаас төрөн гарсан хамгийн том цолтны нэг нь үлэмж дархан мэргэн Ц.Эрдэнэбат. 20 гаруй жил харваж буй түүнтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүллээ.
-Шагайн харваатай анх нөхөрлөсөн талаар чинь ярилцлагаа эхлэх үү?
-Би шагайн харвааг хорин хэдэн насандаа сурсан хүн. Эрдэнэтийн мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад Орос руу ажиллахаар явсан юм. Тэнд өдрийн найман цаг ажиллаад бусад үед нь чөлөөтэй. Хийх юмгүй уйдаж байтал хэдэн хүн шагай харваж байна. Очоод дөрвөн сум тавиад үзтэл гурав онолоо. Болмоор юм байна гэж бодоод тоглож эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд шагайнд эргэлт буцалтгүй орсон доо.
Сонирхоод тогловол шагайн харваа маш сайхан тоглоом
Хойно хэсэг тоглож байгаад 1995 онд Монголд ирсэн. Эхэндээ бие даан явж байгаад 1998 онд багт орсон юм. Тэр жилээ УАШТ-д зургадугаар байрт орж байлаа.
-Нэг баг хэдэн хүнтэй байдаг юм бэ?
-Анх 6-7 хүнтэй байсан. Одоо 8-9 хүн болсон байна лээ. Яг тэмцээнд долоон хүн тоглоно. Сэлгээнд хэдэн ч хүн байж болдог. Ихэнх тэмцээнд нэг хүн хоёр сум тавина. Сумаа л алдахгүй харваад байвал багтаа том үүрэг гүйцэтгэлээ гэсэн үг.
-Таныг харваж эхэлж байхад тоглодог хүн хэр олон байв. Одоо нэлээд нэмэгдсэн юм шиг байна лээ...
-Тоглодог хүн их байсан шүү. Тэр үетэй харьцуулахад одоо багассан байж магадгүй.
-Анхны амжилт хэдийд ирэв?
-УАШТ-д хоёр дахь удаагаа орсон жилдээ хүрэл медаль авсан. Харин 2000 онд анх удаа түрүүлсэн. Тэр үед өрөлгүй, нэг нэг хасаа тавьж харвадаг байлаа. Өрсөлдөгч ч ширүүн байж. Улсад таван удаа түрүүлсэн Сэлэнгийн баг хамгийн хүчтэй нь. Гэхдээ манай баг их сайн тоглосон. Эхнээсээ хожигдолгүй явсаар байгаад л аварга болж байлаа.
-Та багийнхаа лидер нь байв уу?
-Манай багийн ахлагч Г.Алтанхуяг гэж хүн бий. Бид хоёр баг болсноосоо хойш одоо болтол хамт харваж байгаа. Манай багаар дамжиж маш олон хүн цолд хүрсэн дээ.
-Шагайн харвааны цол ямар эрэмбэ дараатай байдаг юм бэ?
-Дэд мэргэн, мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж дархан мэргэн гэсэн таван цолтой. Улсын аваргаас таван медаль авч байж спортын мастер болдог.
-Та шагайн харвааны хамгийн дээд цолыг хүртсэн хүн. Энэ цолоо хэзээ авч байв?
-Манай баг УАШТ-ээс хоёр алт, хоёр хүрэл медаль авсан. Улсын наадмын гурван мөнгөтэй. Энэ амжилтаараа 2007 онд үлэмж дархан мэргэний болзол хангасан даа.
-Наадмын харваа, УАШТ хоёрын аль нь илүү өрсөлдөөнтэй болдог вэ?
-Улсын наадам нь нэр хүндтэй. Харин улсын аварга шалгаруулах тэмцээн илүү чанга болдог. Яагаад гэвэл наадамд шилдэг багууд бүгд ирж чаддаггүй. Зарим нь аймаг, сумынхаа наадамд харвана, зарим нь морь уяад завдахгүй. Гэхдээ улсын аваргатай дүйцэхээр сайн цугладаг үе бий.
-Танай баг улсын аваргаар хоёр удаа тодорсон хэрнээ наадамд түрүүлж чадаагүй юм байна. Наадамд одгүй байна уу?
-Улсын наадмаар хоёр удаа хоёрт орсон. Нэг жил түрүүлэх гоё боломжтой байлаа. Манайх эхний хэдэн тоглолтдоо дараалж хожоод их дээгүүр явж байгаад “Уурхайчин” багт ялагдсан. Гэтэл Дорноговийн баг “Уурхайчин”-г хожиж явсан хэрнээ буугаад өгчихсөн юм. Нэгнийгээ сайн таньдаг болохоор боломж олгосон хэрэг. Ингээд “Уурхайчин” түрүүлж, манайх хоёрт орж байлаа. 2006 онд бас мөнгөн медаль авсан. Ер нь наадамд бага зэрэг азгүйтээд байдаг талтай.
Монгол Улсын бүтээмжийн өсөлт урт хугацаандаа тун тааруу байна
-Хүмүүс шагайн харваанд их дурлаж тоглох юм. Сайхан нь юундаа байдаг юм бэ?
-Дэргэдээс нь харахад сонирхолгүй байж магадгүй. Харин өөрөө сонирхоод харваад ирвэл маш сайхан тоглоом. Хасаагаа онож харвах мөч хамгийн сайхан даа. Энэ тоглоом эрт дээр үеэс уламжлалтай. Хубилай хааны үед харваж байсан түүх байдаг юм билээ. Социализмын үед ч нууцаар харвадаг байсан гэдэг. Би нэг хэсэг шагай хаана харваж байна, тийшээ л явдаг байлаа. Харин одоо ажлын байдлаас болоод тэр бүр харваж чадахгүй л байна.
-Та өөрийнхөө хамгийн сайн, бас хамгийн муу харвасан тэмцээнийхээ талаар дурсаач?
-Хүн л юм болохоор алдаж, онох тохиолдол гаралгүй яахав. 2007 оны УАШТ-д манай баг их сайн тоглосон. Тэр тэмцээнд би олон удаа дөрвөн сумнаас дөрөв онож, хасаагаа дуусгахад багтаа тусалж байлаа. Харин ноднингийн наадмаар манайх финалд үлдэхээр байхад би алдаад багаа хөөдсөн удаатай.
-Таны өргөмжлөлүүдийг харж байхад 2007 он хүртэлх медаль, цом олон байна. Сүүлийн жилүүдэд амжилт тааруу яваа юмаа даа?
-2007 оноос хойш нэг хэсэг дандаа дөрөвт орсон. Сүүлдээ дөрөвт ч орж чадахаа байсан үе бий. Багийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, бэлтгэлээ сайн хийж амжихгүй байгаа зэргээс болсон байх аа.
-УАШТ удахгүй эхлэх гэж байна. Энэ жил яах бол?
-Тэмцээн зургадугаар сарын 2-нд эхэлнэ. Энд л гайгүй оролцохыг зорьж байна даа. Манай багийнхан бэлтгэл сайтай бол хэнийг ч хожих боломжтой.
-УАШТ-д ойролцоогоор хэдэн баг ордог вэ?
-Сүүлийн жилүүдэд 50-иас буухгүй байна. Олон баг ордог болохоор дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
-Сум, хашлагыг юугаар хийдэг юм бэ. Нэлээд үнэтэй юу?
-Сумыг бол бугын эвэрний таваар хийдэг. Хашлагыг маш хатуу тусгай модоор хийнэ. Бас ч гэж овоо үнэтэй шүү. Гайгүйхэн хашлага доод тал нь зуун хэдэн мянга хүрнэ.
-Улсын аварга болж, хамгийн дээд цолыг нь авчээ. Одоо наадамд түрүүлэх л үлдээд байна даа...
-Тэгэлгүй яахав. Наадамдаа нэг түрүүлж үзэхийг маш их хүсдэг. Улсын наадам сайхан шүү дээ.
-Таны нэрэмжит тэмцээн зохиогдоно гэж сонссон. Энэ талаараа тодруулж өгөөч?
-Би Архангай аймгийн уугуул хүн. Аймгийн шагайн харвааны холбооноос миний нэрэмжит тэмцээнийг хийе гээд хоёр, гурван жилийн өмнөөс ярьсан л даа. Тэгээд энэ жил хийхээр болж байна. Долдугаар сарын сүүлчээр болох юм.
-Ер нь шагайн харваагаар аль аймаг илүү байдаг юм бэ?
-Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Төв аймгийн харваачид маш өндөр зохион байгуулалттай оролцдог. Сайн харваачид ихтэй, тэр хэрээр амжилт ч өндөр. Сүүлийн үед Дархан, Эрдэнэт, Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс сайн харваачид ирдэг болсон.
-Танай аймаг хэр олон мэргэнтэй вэ?
-Манай аймагт үлэмж дархан мэргэн гурав байгаа. Бас гарамгай мэргэчүүд хэд хэд бий.
Г.Баярсайхан