Дэлхийн өнцөг буланд ажиллаж амьдарч байгаа 150 мянган иргэн сонгууль өгөх эрхгүй болсонтой холбогдуулан өнөөдөр гадаадад төгсөгчид мэдээлэл хийлээ. Залуусын хувьд сонгуульд хэн нэгэн нь дэвшихгүй, ямар нэгэн нам, нэр дэвшигчтэй холбоо хамааралгүй. Бид бол Монгол Улсын шинэ эрин үе. Оюунлаг иргэдийн төлөөлөл юм шүү гэдгийг хурлын эхэнд хэллээ.
Герман улсад докторт суралцаж буй Г.Билгүүн “Би энэ талаарх мэдээллийг тавдугаар сарын 10-нд анх олж уншсан. Эх орондоо тавдугаар сарын 19-нд ирээд гадаадад сургууль төгсөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзалт хийж энэ талаар мэдээлэл солилцоод өнөөдөр хурал хийж байна. 2012 онд гадаадад байгаа Монгол Улсын иргэд анх удаа сонгууль өгч маш идэвхтэй хамрагдсан. Тэр үед цахим үнэмлэхтэй хүн ховор байсан бол одоо ихэнх нь цахим үнэмлэхтэй болж шинэчилсэн бүртгэлд хамрагдчихсан. Гадаадад сурч ажиллаж амьдарч байгаа иргэд бол нэг талаараа хөрөнгө оруулагчид нөгөө талаар улс эх орноо хөгжүүлэхээр зүтгэж яваа боловсон хүчин. Гэтэл бид үндсэн хуулиар сонгогдсон эрхээ эдэлж чадахгүй хэмжээнд хүрлээ.
2012 оны сонгуулиар нэг алхам урагшилсан ч дөрвөн жилийн дотор буцаад ухарч байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн бахархалтай зарлав. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, СЕХ, ГХЯ-нд санал авах талаар шаардлага хүргүүлнэ. Гурван сая иргэнтэй манай улсад сонгуулийн насны хоёр сая иргэн бий. Эдгээр хоёр сая хүнийг УИХ-ын 76 гишүүнд хуваахад нэг гишүүнийг сонгоход 26 мянган хүний санал хэрэгтэй. Ингээд бодохоор 150 мянган хүн гэдэг зургаан гишүүнийг сонгох тоо гэж харж болно. Гадаадад байгаа монголчууд санал өгөхгүй болонгуут тоож байгаа хүн ч алга. Монголдоо л хоорондоо алалцаад байх шиг байна” гэв.
Солонгос улсад сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Д.Базаррагчаа “2012 онд бид санал өгөхдөө жагсаалтаар намыг дугуйлсан. Нэг зүйл хэрэгжүүлсэн бол түүнийгээ өргөтгөөд илүү сайжруулаад явах байтал ийм хариуцлагагүй шийдвэр гаргах юм. Гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа иргэд цахим үнэмлэхтэй оршин суугаа хаягтай . Монгол Улсын харъяаллаас хасагдсан хүмүүс биш. Ялангуяа Солонгос улсад сонгуулийн насны маш олон залуус ажиллаж амьдардаг.
Солонгос улс энэ жил сонгууль болж гадаадад байгаа иргэд нь жагсаалт болон тойргийн аль алиныг дугуйлаад саналаа өгч байгааг харж л байлаа. Албан бус тоогоор гадаадад байгаа Монголчууд тоо 200 мянга хүрчихсэн. Нэр дэвшигчид тодрох хүртэл хугацаа байгаа учраас Сонгуулийн ерөнхий хороо залхууралгүй ажлаа хий” гэлээ.