Технологийн компаниуд сүүлийн жилүүдэд уян хатан шинжтэй, ороож, нугалж болдог төрөл бүрийн гар утасны концепц, туршилтын загварыг бидэнд танилцуулж байв. Харин Хятадын Moxi групп анхны хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнийг энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Дөнгөж бизнесийн гараагаа эхэлж буй тус компани өнгөрсөн даваа гаригт интернетэд бүтээгдэхүүнийхээ тухай мэдээллийг дэлгэжээ. Гэхдээ та энэ утсыг нугалдаг iPhone гэж бүү сэтгээрэй, харин Kindle гэж бодож болох юм.
Компанийн дэд ерөнхийлөгч Чуншен Ю Bloomberg-т өгсөн ярилцлагадаа “Хар цагаан өнгөтэй, бэхэн дэлгэц бүхий утсыг 760 орчим ам. долларын үнэтэй худалдаанд гаргана” гэжээ.
Түүнчлэн энэ утсыг эхний ээлжид зөвхөн БНХАУ-д худалдаанд гаргах бөгөөд өнгөт дэлгэцтэй хувилбар нь 2018 онд гарах аж.
Компани бүрэн ажиллагаатай, уян хатан ухаалаг утас бүтээхийн тулд графин хэмээх асар нимгэн материал ашиглажээ.