Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн Фэйсбүүк хуудастаа "Өчигдөр АНУ-ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа.
Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очъё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчихаад явъя гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил байсан юм аа, уг ньСүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ." хэмээн бичсэн юм.
Л.Мөнхбаясгалан хэвлэлийн хурлаар:
-Миний бие Цензургүй яриа нэвтрүүлэг бэлддэг. Энэ нэвтрүүлгийн хүрээндээ Цензургүй сурвалжлага гэх эрэн сурвалжлах нэвтрүүлгийн хэдэн дугаарыг хийсэн.
Энэ нэвтрүүлэгтээ Олон улсын эрэн сурвалжлагчдын холбооноос гаргасан панамын баримтын талаар хоёр дугаар нэвтрүүлэг хийсэн. Улмаар би Америкт байгаа монгол хүмүүсээр дамжуулаад 26-ны өдөр очих ёстой байсан. Энэ бол миний гадаад паспорт /гадаад паспортоо үзүүлэв/. Би 10 жилийн визтэй. Air Market-аас билетээ авчихсан байсан.
Тавдугаар сарын 26-нд Сөүлд очоод 26-ны 23 цагт Вашингтонд буух байсан. Гэтэл 24-ний өдрөөс эхлээд над руу хүмүүс ярьсан. “Монголоос дүрвэх гэж байгаа юм уу, гэр бүлээрээ явах гэж байгаа юм уу”. Өчигдөр орой 20.20 цагийн үед эрүүгийн цагдаагийн газраас цагдаагийн байгууллагаас над руу залгаж хуулийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хилээр гаргахыг хориглосон.
Надаас байцаалт авна гэсэн. Би байцаалт өгөөгүй. Би өмгөөлөгч авна гэсэн учраас өгөөгүй.
Намайг “МИАТ дээр саатуулагджээ. Залилан хийсэн, мөнгө нэхэгдсэн гэсэн худал мэдээлэл явж байна”. Би 17 жил юу ч дуугараагүй. Миний утсыг байнга чагнаж, дарамттай байдаг.
Би 20 жил сэтгүүлчээр ажилласан. Би эрх чөлөөний төлөө явсан. Эрүүгийн хэрэг үйлдэж байгаагүй.
Өнөөдрийн байдлаар надад амьдрах боломж байхгүй боллоо. Талийгаач Лхагвасүмбэрэлийн талаар нэвтрүүлэг хийснээс хойш миний гэр бүлийг утсаар чагнаж, машинаар дагадаг болсон. Би энэ хугацаанд тэвчсээр ирсэн. Яагаад гэвэл олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд ийм дарамт ирдэг. Гэхдээ өнөөдөр тэвчээр барагдаж байна.
УИХ-ын гишүүн С.Баярцогт, Сү.Батболд, Д.Цогтбаатар зэрэг хүмүүсийн зөвхөн эхний баримтуудыг ил тавьсан. Х.Баттулгын оффшор данстай мэдээлэл байвал адилхан л гаргана. Яагаад энэ хүмүүсийн тухай нэвтрүүлгийг хийхэд баримтын төлөө явах гэж байгаа хүмүүсийг саатуулж байна. Хэвлэлийн эрх чөлөө гэж Монголд алга. Надад Монголоос зугатах шаардлага байхгүй. Би хоёр нялх хүүхдээ үлдээчихээд хаашаа явах вэ дээ.
Би C1 телевизэд хоёр нэвтрүүлгээ сарын 15 сая төгрөгөөр худалддаг. Жинхэнэ нэр маань Баясгалан, харин хэвлэлээр гардаг нэр Мөнхбаясгалан юм.
Би ийм нэвтрүүлэг хийх гэж байна гэж байнга фэйсбүүктээ бичдэг. Гэтэл нэвтрүүлгээ нууцаар хийх болж байна уу. Надад ийм сонин саад учирна гэж бодсонгүй. Намайг энэ нэвтрүүлгээ хийсэн оройноос л миний эсрэг доромжлол явж эхэлсэн.
Удахгүй нэвтрүүлгээрээ илүү их баримт гаргана. Панамын баримтууд дотор холбогдсон хүмүүсийн цоо шинэ баримт надад байгаа. Хэрвээ надад залилуулсан хүн байгаа бол гараад ирэх хэрэгтэй. 10-14 жилийн ялтай онц аюултай гэмт хэргийн зүйлчлэл байна.
Магадгүй өнөөдөр миний хамгийн сүүлийн үгээ хэлэх боломж ч байж магадгүй. Манай гэр бүлийн хүнийг намайг ч маш их доромжилж байна гэлээ