Америкийн “Apple”, Өмнөд Солонгосын "Samsung" компаниудад захиалгаар утасны эд ангиуд үйлдвэрлэдэг Hon Hai буюу Foxconn Technology Group компани Хятад дахь үйлдвэрийнхээ 60 мянган ажилчныг аж үйлдвэрийн роботуудаар сольсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
"Foxconn Technology Group компани нь ажилчдынхаа тоог 110-аас 50 мянга болтол цомхотгосон. Эдгээр хүмүүсийн оронд роботуудыг ашиглана" South China Morning Post дамжууллаа.
Энэ нь зардлаа бууруулах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой. Энэ аргыг Зянсу мужид үйл ажиллагаа явуулдаг технологийн 600 компани нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж компанийн төлөөлөгч хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС