Сонгууль болоход 34 хоног үлдлээ.
Гэтэл одоог хүртэл Сонгуулийн хуультай холбоотой асуудал маргаан дэгдээсэн хэвээр байна. Сонгуулийн сурталчилгааны хэсэгт мэдээллийн сайтуудын үйл ажиллагааг тун бүрхэг заасан байдаг.
Сонгуулийн тухай хуулийн 68.3 дахь хэсэгт буюу 68.3.7-д цахим хуудас ашиглах хэмээжээ. Гэтэл үүнд юуг хамааруулж ойлгох, мэдээлэлийн сайтууд багтсан эсэх, нүүр хуудас буюу facebook, жиргээ буюу twitter зэрэг олон нийтийн бусад цахим сүлжээг цахим хуудас гэж ойлгох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тиймээс “Мэдээллийн сайтуудын ассоциаци” ТББ энэ тавдугаар сарын 13-ны өдөр СЕХ болон холбогдох төрийн байгууллагуудад албан бичиг явуулж үүнд тодорхой тайлбар, зөвлөмж өгөхийг хүссэн. Харамсалтай нь өнөөдрөөр 14 хоногийн хугацаа өнгөрч буй ч ямар ч хариу мэдээлэл өгсөнгүй.
Үүнийг Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй өдөр тутмын мэдээ мэдээллийн сайтуудыг сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд хэрхэн оролцох талаар хуульд тодорхой зохицуулалт, зүйл заалт байхгүй, орхигдуулсан гэж ойлгож байна.
УИХ Сонгуулийн хуулийг яаран сандран хэлэлцэж баталсантай холбоотойгоор олон ноцтой зохицуулалтыг санаатай, санамсаргүйгээр орхигдуулсан олон жишээний зөвхөн нэг нь энэ юм.
Интернэт гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг болж, интернэтээс л зөвхөн мэдээллээ авдаг хүмүүсийн мэдээлэл авах эрхийг боогдуулсан, бүрхэг хуулийг УИХ баталсан нь туйлын харамсалтай. Түүнчлэн интернэт хэрэглэгчдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломжийг ч нэр дэвшигчдэд олгохгүй байгаа хэрэг юм.