“Brent” маркийн газрын тосны нэг баррелийн үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 50 доллароос давлаа хэмээн ВВС мэдээллээ.
Түүнээс гадна “WTI” маркийн газрын тосны нэг баррель 49.84 болж өссөн байна. Энэ нь мөн адил “WTI” маркийн газрын тосны үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хамгийн дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулалтын конгломерат Goldman Sachs газрын тосны зах зээл дээр хомсдол үүснэ гэж таамаглал гаргасны дараа ийнхүү “хар алт”-ны үнэ нэмэгдсэн байна.
Goldman Sachs-ийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Нигерийн газрын тос дамжуулах хоолойд гарах халдлага болон Канадын ойн түймэр газрын тосны үйлдвэрлэл эрс буурахад хүргэнэ гэв.
Түүнчлэн дэлхийн газрын тосны зах зээлд эрэлт энэ оны хоёрдугаар хагаст сар бүр 1.4 сая баррельд хүрэх юм байна. 2017 оны эцэс гэхэд газрын тосны нэг баррель 60 ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС