Ирээдүйд хүн төрөлхтөн Сар, Ангараг дээр амьдарч, судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхэд үнэмлэхүй хувь нэмэр оруулах BEAM модулийн анхны туршилтыг өнөөдөр Олон улсын сансрын станц дээр хийх гэж байна.
Сансрын нисэгчид өнөөдөр Монголын цагаар 19:10 цагт BEAM модуль руу агаар шахаж эхлэх юм. Хийгээр дүүрсний дараа жижиг унтлагын өрөөний хэмжээтэй болох энэ модулийг ирэх хоёр жилийн турш ажиглах аж.
Модуль агаарын температур, даралт болон цацрагийн түвшнийг тогтвортой барьж чадаж байгаа эсэхээс шалтгаалан сайжруулах, томруулах ажлыг хийх бөгөөд нэг үгээр энэ модуль нь сансрын МАЙХАН юм.
Доорх тоглуулагчаар та BEAM модулийг ажиллагаанд оруулж буйг шууд үзээрэй
NASA Public
Пуужинд суурилуулж тээвэрлэхэд хялбар, зардал багатай энэ технологийн ачаар бид илүү олон хүн багтааж чадах, том хэмжээтэй хувилбарыг ирээдүйд Ангараг руу, Сар руу илгээнэ.
Харин зорьсон газартаа очмогц “гадсаа зоож”, майхнаа босгоод судалгаагаа хийнэ.