Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт өнөөдөр 11.00 цагийн байдлаар улсын дунджаар 83.1 хувьтай байна.
Улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах 18-30 насны 640 мянган иргэн бий хэмээн тооцоолсон.
Нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт 97-98 хувьд хүрч байж Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, дахин дэгдэлт гарахаас сэргийлэх, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг үр дүнг үзүүлнэ.
Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-нд дуусах байсан ч хамрагдалтын хувь хүрээгүй тул 31-нийг хүртэл сунгаад байгаа билээ.
18-30 насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойр өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж вакциндаа хамрагдаарай.
Жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг улаануудын вакцин хийлгэсний дараа нэг сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй. Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй.