Монголч эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, мэргэжлийн хуулийн орчуулагч Майкл Томпсон: “Томпсон энд Томпсон” Хуулийн орчуулга, Англи хэлний сургалтын төв маань суралцагсдаа АНУ-ын болон Австралийн олон коллеж, их сургуульд 12000-18000 ам.долларын тэтгэлгээр сургаж байна.
АНУ-ын топ боловсролын байгууллага болох “Bridge Education Group”-ийн хөтөлбөр хэрэгжүүлэгч, Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Томпсон энд Томпсон” хуулийн орчуулга, англи хэлний сургалтын төвийн захирал, монголч эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, мэргэжлийн хуулийн орчуулагч, ноён Майкл Томпсонтой уулзаж ярилцлаа.
-Танай “Thompson & Thompson” төрийн бус байгууллага Монгол Улсад ямар ямар үйл ажиллагаа эрхэлдэг бол?
-Манайх үндсэндээ хэлний сургалтын төвийн үйл ажиллагаа эрхэлдэг ч хуулийн орчуулга бас хийдэг. Бид олон улсын стандартын дагуу бүх төрлийн хуулиуд болон хуулийн дүрэм журмыг мэргэжлийн өндөр түвшинд орчуулж ирлээ. Хуулийн бүх орчуулгыг би өөрийн удирдсан чадамгай багийн хамт монгол хэлнээс англи хэл рүү хөрвүүлж байна. Манай төв хууль, хуулийн албан бичиг баримт орчуулахаас гадна албан ёсны гэрээ, албан бичиг баримт, бусад бүх төрлийн бичгийн орчуулгыг хийдэг. Бичгийн орчуулга хийхэд аман орчуулгаас нэлээд ялгаатайг та юу эс андах вэ.
-Та ингэхэд докторын зэргийг хаана хамгаалав?
-Миний бие хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг Америкийн нэгдсэн улсын Индианагийн их сургуульд 2008 онд хамгаалсан юм. Эрдмийн зэргээ хамгаалаад “Hogan Lovells” олон улсын хуулийн байгууллагын журмаар уригдан гэр бүлийн хамт Монгол Улсад ирж ажиллаж амьдарч байна. Энд ирж хуулийн орчуулагчаар ажиллаж, улмаар Монгол Улсын их хурлаар батлагдсан 130 гаруй хуулийг англи хэлнээ орчуулаад байна.
-Зуу гаруй хууль орчуулна гэдэг ч үнэхээр нүсэр хөдөлмөр шүү. Орчуулсан хуулиасаа хэд гурвыг дурдаач!
-Орчуулсан хуулиудаа нэрлэнэ гэвэл овоо урт жагсаалт гарна. Монгол Улсын иргэний хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, Шударга өрсөлдөөний тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төсвийн тухай хууль, Шууд ардчилалд иргэдийн оролцоогоор төвлөрлийг сааруулах бодлогын баримт бичиг, Орон нутгийн хөгжлийн сангийн журам зэрэг нэлээд олон хууль, журам орчуулсан даа.
-Та Монгол Улсад ирээд ямар байгууллагад ажиллаж байв?
-“Hogan Lovells” олон улсын хуулийн компанийн Монгол дахь салбар хуулийн орчуулагчаар ажиллаж байлаа. Одоо Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын Стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл дээр Монголын стандартын тухай хуулиудыг орчуулах ажил эрхэлж байгаагаас гадна “Мон Судар” компаниас эрхлэн гаргах гэж буй Oxford-ийн Англи хэлний шинэ толь бичгийн редактороор ажиллаж байна. Мөн Томпсон энд Томпсон төв дээрээ орчуулга хийж, хичээл заадаг.
-“Томпсон энд Томпсон” хуулийн орчуулгаас гадна хэл сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг гэл үү?
-Манайх англи хэлний бүх түвшний болон TOFEL, IELTS-ийн сургалтыг ганцаарчилсан болон группын хэлбэрээр сургалтын тохилог орчинд явуулдаг. Тэрчлэн аливаа албан байгууллагын хэрэгцээ шаардлагад тохируулан “Бизнесийн англи хэл”-ний сургалтыг явуулдаг. Анхан, дундын өмнөх, дунд, ахьсан дунд түвшнээс гадна гүнзгийрүүлсэн шатны сургалтуудтай. Гадаадын иргэдэд бас монгол хэл заадаг. Тиймээс манайх зөвхөн англи хэлний сургалт эрхэлдэггүй гэсэн үг л дээ. Ерөнхийдөө ганцаарчилсан, группын, VIP гэсэн гурван төрлийн сургалтыг явуулж байна даа. Бас олон улсын хурал зөвлөгөөний синхрон буюу шууд орчуулгыг хийдэг дээ. Дашрамд хэлэхэд манай Америк багштай “Ярианы анги”, TOEFL, IELTS-ийн сургалтууд 50 хувь хямдарсан байгааг дуулгахад таатай байна. Мөн Бямба гараг бүрийн “Free Speaking Club”-т та бүхнийг урьж байна.
-Танай төвийн багш нарын мэдлэг, чадвар их өндөр гэж сонссон. Ямар зэрэг түвшний мэргэжилтнүүд байна?
-Англи хэлний сургалтыг Австрали, Канад, АНУ-д TOEFL, IELTS заах аргазүйн “TESOL” хөтөлбөрт хамрагдсан магистр, доктор зэрэгтэй багш нар заадаг. Манай төвийн англи хэлний сургалтыг тус төвийн гүйцэтгэх захирал, англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварын аварга, “Алтан гадас” одонт багш Д.Наранчимэг удирдан явуулдаг. “Томпсон энд Томпсон” хуулийн орчуулга, англи хэлний сургалтын төв маань АНУ-ын топ боловсролын байгууллага болох “Bridge Education Group”-ийн хөтөлбөр хэрэгжүүлэгч, Монгол дахь албан ёсны төлөөлөгч учраас сургалтаа өндөр чанартай явуулж ирлээ. Тийм ч учраас манай сургалтын төв Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ТОП-5 сургалтын төвд зүй ёсоор тооцогдох болсон.
-Танайх суралцагсдыг АНУ-ын ямар сургуулиудын тэтгэлэгт хамруулдаг бол?
-АНУ-ын “Colorado Mesa University”, “Husson University”, “Philadelphia University”, “Western New England University”, “Manhattan College”, “Chadron State College”-уудад албан ёсны эрхтэйгээр 12000-18000 ам.долларын тэтгэлэгт хамруулж байна. Мөн Австралийн International College “Queensland of Australia”-тай хамтран оюутныг тухайн сургуульд гэр бүлээр нь болон ганцаарчлан суралцахад зуучилж байгаа бөгөөд оюутан сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан Австрали улсад аялангаа суралцах 14 хоногийн вакуум сургалтандаа бүртгэж байна. Манай хамтран ажилладаг дээрх сургуулиуд бол Америк, Австралидаа алдартай коллеж, их сургуулиуд юм. Өнөөгийн байдлаар манай сургалтын төвийг дүүргэсэн олон шавь нар маань Австрали, Америк, Англид магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаад бид туйлын баяртай байдаг.
-Хамтарч ажилладаг байгууллагуудынхаа тухай яриач?
-Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн Боловсролын яам, МХААҮТ, Газрын тосны хэрэг эрхлэх газар, “Голомт” банк, “Этүгэн” их сургууль, МУИС, Монгол Улсын Боловсролын их сургууль, “Цахим” дээд сургууль, Улсын тэргүүний 1-р сургууль, Улсын тэргүүний 84-р сургууль зэрэг олон байгууллага байдаг. Эдгээр байгууллагын хамт олонд танай сониноор дамжуулан чин сэтгэлийн талархал илэрхийлье дээ.
Бид ярилцлагынхаа төгсгөлд “Томпсон энд Томпсон” сургалтын төвийн гүйцэтгэх захирал, багш Доржийн Наранчимэгтэй уулзахад тэрээр “Хэл бол өнөөгийн даяарчлагдсан нийгэмд хэрэгцээгээр зогсохгүй тухайн улсын соёл, дэлхийн боловсролыг эзэмших тулах цэг болоод байна. Хэлийг сайн сурсан хүн ээждээ хэзээ ч худлаа хэлдэггүйгээр барахгүй хууль дүрмийг чанадлан сахидаг. Хэл сурна гэдэг бол зорилгодоо үнэнч уйгагүй хичээллэсэн он жилүүдийн хэлхээс юм. Бичгийн хэлийг эзэмшиж байж л хүн төрөлхтөний өндөр соёлд дөтөлж очно” гэж ярилаа.
Холбоо барих: 76116565, 94056525
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны Өргөн Чөлөө, Peace Tower, 1105 тоот.
Facebook хаяг: Thompson & Thompson Legal Translation, English Training Center
Twitter хаяг: Thompson & Thompson