Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг тойрсон үйл явдалтай холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Иргэн М-тэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнд 2016 оны тавдугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 148.4-р эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Харин тавдугаар сарын 25-ны өдөр дуудаж, сэжигтнээр тооцон байцаалт авах гэхэд “Өмгөөлөгчтэйгээ хамт байцаалт өгнө” гэх хариултыг өгсөн. Иргэн М-тэй холбоотой үүсгэсэн хэрэг нь 2013 онд МИАТ ТӨХК-д Зөвлөх ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, улсад 88,4 сая төгрөгийн хохирол учруулсантай холбоотой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэн М гэрээг байгуулахдаа нэг компани, нэг ТББ-ын дансаар хоёр хувааж авсан бөгөөд гүйцэтгэл байхгүй” гэв.