Итали улсын Сасари хотод болох олон улсын уламжлалт “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг эх орноосоо мордлоо.
Маргааш эхлэх тус тэмцээнд зодоглох бөхчүүдийн хувьд хариуцлагатай тэмцээн болно.
58кг-д
- Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/,
- Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/,
- П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС/,
- Б.Шоовдор /ҮБТДС/,
63кг-д
- Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо/,
69кг-д
- Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо/,
- Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.
Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар явжээ.
Манай бөхчүүд дараа нь зургаадугаар сарын 17-19-нд Польш улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.