Хүн төрөлхтөн морийг тээврийн хэрэгслээс хассан цагаас хойш олноор тээвэрлэх хэрэгслийн төгс шийдлийг олохоор цөхрөлтгүй эрэл хайгуул хийсээр. Өнөөдрийн байдлаар энэ асуудлыг шийдэх зардал багатай, хот дотор тохиромжтой хэрэгсэл нь автобус юм. Гэхдээ автобус түгжрэлээс зайлж чадахгүй.
Тэгвэл БНХАУ-ын Transit Explore Bus компанийн хамгийн сүүлийн үеийн концепц энэ асуудлыг шийднэ. Хонгил маягийн загвартай, нийтийн тээвэрт ашиглаж болох автобусаа тэд “Алцгар автобус” гэж нэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон Олон улсын дэвшилтэт технологийн 19 дэх үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан энэ концепц хүн ам хэт их төвлөрсөн хотуудад нэн тохиромжтой. Ялангуяа БНХАУ-ын хүн ам 1,4 тэрбумд хүрээд буй энэ үед бүр ч их хэрэгтэй.
60 метрийн урттай, 8 метрийн өргөнтэй энэ автобусны доогоор хоёр метрээс өндөргүй машин тэрэг чөлөөтэй зорчино. Нэг талаас осол гаргах том шалтгаан болж магадгүй гэж эмээж болох ч хэд хэдэн хот энэ технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Компани ирэх долдугаар сарын сүүлээр гэхэд Хятадын зүүн хэсэгт орших Чанжоу хотод туршилтын зам барихаар төлөвлөж байгаа аж. 60 км/цагийн хурдтай хотын гудмаар давхих энэ автобус 1400 хүний багтаамжтай байх юм.
Зөвхөн хотын түгжрэлийг бууруулаад зогсохгүй, Бээжинг их утаанаас салгах нэг боломж гэж компани үзэж байгаа. Ийм том хэмжээтэй автобус нэгдүгээрт одоогийн хэрэглээнд байгаа 40 автобусыг орлох төдийгүй, цахилгаан хөдөлгүүртэй учир жилдээ 800 тонн түлш хэмнэж, 2480 тонн нүүрс хүчлийн хий ялгарахаас сэргийлэх юм.
Харин хоёрдугаарт сууж буухад хялбар, түгжрэхгүй учраас автомашинаас татгалзах хүний тоо ч нэмэгдэнэ. Хамгийн том давуу тал нь газар доогуурх метроноос хамаагүй бага зардалтай. Засвар үйлчилгээ хийхэд ч хялбар.
Эх сурвалж: IFL