09.00
- Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд зохион байгуулж байгаа “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд эхэлнэ.
- Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад хэргийн яаманд болно.
- Сэргээн Засалт, Хөгжлийн үндэсний төвийн Боловсролын Сэргээн Засалтын Газрын 40 дэх төгсөлт болно. Энэ жилийн төгсөлтөнд модон эдлэлийн мужаан, тогооч, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, гутал засварчин мэргэжлээр нийт 45 оюутан төгсөх гэж байна.
10.00 “Иргэддээ-Тусалъя” хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Чингисийн талбайд 10-16.00 цаг хүртэл үргэлжилнэ.
11.00
- Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах арга хэмжээ Баянгол хүнсний худалдааны төв дээр болно. Иргэд хяналтын хуудсыг ашигласнаар худалдан авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эсрдлийг тооцон, сонголтоо зөв хийх, үнэлгээ өгөх боломжтой болж байна.
- Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
- Япончуудын шуугиан тариад байгаа устөрөгчийн генератор Монголд биелэлээ олсон уу? Монгол улс түлш, шатахуун биш харин ус шатааж амьдарна гэв үү? Монгол эрдэмтэн, судлаачид Хэвлэлийн хүрээлэнд үүнийг бодит үзүүлэн дээр тайлбарлана.
11.30 “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл Төв болон Хүний эрх, хөгжлийн төлөөх Форум-Ази (FORUM-ASIA) Олон улсын байгууллага хамтран “Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд анхаарах хүний эрхийн асуудлууд” нөлөөллийн уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.12.00 “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.40 Баянгол дүүргийн V хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа болно.
12.00 “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00
- "Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн" Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч нар Туул голын ойр орчим дахь хог хаягдлыг цэвэрлэнэ. Нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь Миний захын урд талбайд болох бөгөөд хоёр талын холбогдох албаны хүмүүс нээлтийн үг хэлснээр уг ажил эхлэх юм байна.
- Чулуун овооны Номин агуулах худалдааны салбар дээр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа,үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналтын хуудсыг сурталчлах өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр худалдаанд байгаа хүнсний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, холбогдох хууль дүрмийн хэрэгжилт, тавигдах хяналт шалгалт, шаардлагын талаар мэдээлэл авч болно.
15.00 Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд 240 хүүхдийн хүчин чадалтай шинээр баригдсан 47 дугаар цэцэрлэгийн нээлт болно.