Технологийн аварга Microsoft болон Facebook компаниуд Атлантын далай доогуур сүлжээний утас татахаар болжээ. MAREA буюу Испаниар “Давлагаа” гэж нэрлэсэн энэхүү сүлжээний утас нь 6600 километр урт байх юм.
Харин хурд нь 160 терабит секунд буюу таны гэрийн интернетийн хурднаас ойролцоогоор 16 сая дахин хурдтай аж. Виржиниагийн эргээс Испанийн Билбао хүртэл татах энэ шугамын ачаар хоёр тивд байгаа асар том серверүүдийг холбох юм.
Үүнтэй адил далай доогуур сүлжээ татах төсөлд өмнө нь Google компани хөрөнгө оруулж байв. Хоёр ч сүлжээ байгаагийн нэг нь АНУ-ын баруун эргийг Япон улстай, нөгөө нь Бразилтай холбосон сүлжээ болох юм.
Учир нь Google, Microsoft, Facebook зэрэг компаниуд асар их мэдээллийг дамжуулах шаардлагатай, тиймээс ч ийм байдлаар өөрсдийн сүлжээний дэд бүтцийг хөгжүүлж, далайн чанад руу холбогдож байна.
Эх сурвалж: Wired