АНУ-ын цөмийн зэвсгийн удирдах байгууламжууд өнөөдөр ч гэсэн 1970-аад оны үеийн компьютер ашиглаж, 8 инчийн хэмжээтэй Floppy диск ашиглаж байгаа талаар Засгийн газар мэдээллээ.
Түүнчлэн эртний систем ашиглаж буй хэд хэдэн яам байгаагийн нэг нь Пентагон бөгөөд нэн яаралтай шинэчлэл хийх шаардлагатай аж. Учир нь хуучирч буй технологийн засвар үйлчилгээнд жил бүр татвар төлөгчдийн халааснаас 61 тэрбум ам. Доллар зарцуулдаг болжээ.
Харин орчин үеийн технологи нэвтрүүлэхэд үүнээс гурав дахин бага хөрөнгө оруулалт шаардлагатай. Батлан хамгаалах яамны тив алгассан баллистик пуужин, цөмийн бөмбөг зэргийг удирдаж буй компьютер нь IBM-1 хэмээх 1970-аад оны үеийн компьютер бөгөөд 8 инчийн Floppy дискнээс өөр зүйл уншдаггүй аж.
Энгийн 8 инчийн Floppy диск нь 237.25kB санах ойтой, дунджаар 15 секундын дуу бичиж хадгалах боломжтой бөгөөд хэрвээ 32GB хэмжээтэй мэдээлэл хадгалахыг хүсвэл 130,000 ширхэг ийм Floppy диск хэрэгтэй болно. Гэтэл өнөөдөр энгийн мемори карт энэ хэмжээний мэдээллийг хадгалдаг болжээ.
1990-ээд оны үед 3.5 инчийн хэмжээтэй Floppy Диск зах зээлд нэвтэрсэн хэдий ч 2003 оноос хойш Dell компани Floppy диск уншигчтай компьютер үйлдвэрлэхээ больсон юм. Өнөөдөр тун цөөхөн компани л Floppy диск уншигчтай компьютер зах зээлд нийлүүлж байгаа.
Пентагоноос мэдээлснээр 2017 оны сүүлээр гэхэд Floppy диск ашиглаж буй компьютеруудыг өөрчилж, аюулгүй дижитал төхөөрөмжүүдээр солино гэжээ. Харин 2020 оныг хүртэл Цөмийн удирдлагын төв эртний технологи ашигласан хэвээр байх юм.
Эх сурвалж: Wired