Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагт хамгийн өндөр байна. Түүнчлэн боловсруулаагүй цайвар болон бараан ноолуур нэг кг нь Говьсүмбэр аймагт 65 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт 60-61 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж.
Бусад аймагт ноолуурын ханш 40-60 мянган төгрөгийн хооронд байгаа талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Харин Хөдөө аж ахуйн биржид нэг кг цайвар ноолуурын ханш долоо хоногийн дунджаар 61 мянга 800 төгрөг, бараан ноолуур 59 мянган төгрөгийн ханштай байжээ.
Оны эхэн үетэй харьцуулахад ноолуурын ханш тавдугаар сарын эхээр хамгийн өндөр үнэд хүрсэн боловч түүнээс хойш буурах хандлагатай болсон нь ноолуурын нийлүүлэлт буурч байгаатай холбоотой юм байна. Энэ онд ноолуурын ханш зах зээлийн бодит үнээс бага зэрэг дээгүүр байгаа гэдгийг Монголын ноос, ноолуурын холбооноос мэдээлж байсан юм.
Энэ нь нэг талаасаа эрэлт их байсантай холбоотой аж. Одоогийн байдлаар Монголд 90 гаруй ноолуурын үйлдвэр байгаагийн дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Эдгээр ноолуурын үйлдвэр малчдын гар дээрээс жилд дунджаар 400-500 тэрбум төгрөгийн ноолуур худалдан авч, Монголын ноолуурын эрэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа гэдгийг Монголын Ноос, Ноолуурын холбооноос мэдээллээ.
Т.Элиса