Монголын бартаат замын авто спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4, 5-нд Нисэхийн цаана байдаг Морингийн хясаанд болох талаар мэдээллээ.
Энэ жилийн уралдаан мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр ангиллаар болохоос гадна бүх төрлийн автомашин оролцох боломжтой. Монголын автомашин сонирхогчдын бүх клуб, 21 аймгийн төлөөлөл болсон залуус оролцох аж.
Бартаат замын авто спортыг хөгжүүлэх, мэргэжлийн болон сонирхогчдын ур чадварыг нэмэх, техник, жолоодлогын аюулгүй байдлыг сайжруулж олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулдаг. Энэ удаагийн онцлог нь Монгол Улсад ховордоод байгаа мазаалай баавгайгаар цомоо хийлгэж байгаа гэв.
Н.Даян