-“Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо-
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр нийт 34 их наяд төгрөг ил гарсан юм. Энэ нь Чингис бондын хөрөнгөнөөс 11 дахин, ДНБ-ээс 1.5 дахин их үзүүлэлт.
Шилэн дансны тухай хуулийг мөрдөх болсноор төр ил тод, нээлттэй, тунгалаг болсон. Одоо ААН, иргэд шилэн болох ёстой гэсээр Эдийн засгийн ил тод байдлын тухай шинэ хуулийг мөрдөж эхлэв. Энэ нь НӨАТ-ын хуулийн хөрс болно гэж үзсэн юм.
АТГ-аас бидэн рүү хандаж иргэн А-гийн худалдан авалтын мэдээллийг авъя гэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл дараах гурван субъект л иргэний бүртгүүлсэн худалдан авалтын мэдээллийг ашиглах эрхтэй. Эдгээр нь татварын мэргэжилтнүүд, тухайн хувь хүн, статистикийн байгууллага.
НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг Сангийн сайдаар Ч.Улаан ажиллаж байхад боловсруулж эхлэн, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ажлын хэсгийг ахлан, хуулийг өлгийдөж авчээ.
Өчигдөр Туушин зочид буудалд болсон, “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлэгт оролцсон, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “1990-ээд онд бид 40 хүртэл хувийн татвар авдаг байлаа. Сангийн яамныхан хаанаас татвар бүрдүүлэх вэ гэж үгээ хэлж байв. Тэр үеийг бодвол одоо байдал сайжирсан. Бид НӨАТ-ын тухай хуулийг боловсруулахдаа их л чамбай ажиллаж, олон мэргэжилтнээс санал авсан. Гэсэн ч үндсэн хөрөнгийн бүртгэл зэргийг орхигдуулсан байна лээ. Байнгын ажиллагаатай парламенттай учраас эдгээр асуудлыг засах боломжтой. Эхлээд улс төрийн намууд өөр хоорондоо, дараа нь нийгэм даяараа зөвшилцөлд хүрч чадсан учраас энэ хуулийг амжилттай баталсан” гэв.
Хууль хэрэгжээд таван сарын хугацаа өнгөрсөн. Иймд НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлсэн төслийн нэгж тайлангаа тавьсан юм.
Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд ирэх оны эхээр бүтэн жилийн турш төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан авна. Мөн баримтаа бүртгүүлээд сугалаанд оролцох боломжтой. ААН-үүдэд ямар давуу тал бий болов гэхээр байгууллага хоорондын падаан цахимжжээ.
Гааль татварын мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Р.Отгонтулга бусад улсуудаас ялгаатай нь манай улс иргэдийн төлсөн НӨАТ-ын 2 хүртэл хувийг буцаан олгоно. Тайвань, Испани, Португалид зөвхөн сугалаа явуулдаг гэсэн юм. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхлэхэд л ААН-үүд бараа, үйлчилгээний үнийг нэмэн, хэрэв баримт авахгүй гэвэл хямд үнээр борлуулах санал тавьж эхэлсэн. Ингэж наймаалахыг зогсоох, иргэдэд давуу тал олгох зорилгоор 20 хувийн буцаан олголтыг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
Мөн тэрээр 40 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан түүний баг гаднаас зөвлөх үйлчилгээ аваагүй, бидэнд ийм дарааллаар, ингэж ажиллана гэсэн гарын авлага байгаагүй гэсэн юм. ebarimt.mn цахим хуудас одоогоор серверийн хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байгаа аж.
Иргэд худалдан авалт бүрээ дээрх цахим хуудсанд бүртгүүлснээр хувь хүний санхүүгийн мэдээлэл бусдын гарт орох, төрийн байгууллагууд иргэний эсрэг хэрэглэх вий гэсэн болгоомжлол байсан. Энэ талаар ГТЕГ-ын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал “АТГ-аас бидэн рүү хандаж иргэн А-гийн худалдан авалтын мэдээллийг авъя гэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл хуульд дараах гурван субъект л иргэний бүртгүүлсэн худалдан авалтын мэдээллийг ашиглах эрхтэй гэж заасан. Эдгээр нь татварын мэргэжилтнүүд, тухайн хувь хүн, статистикийн байгууллага. Тэгээд ч бидний гол бай иргэд биш. Иргэн тус бүр ямар худалдан авалт хийв гэдгийг биш ААН-үүд ямар хэмжээний борлуулалт хийв гэдэг нь бидэнд чухал” гэж хариулав.
Ebarimt.mn-д иргэд регистрийн дугаараараа бүртгүүлдэг. Ирэх онд иргэдэд эргүүлээд олгох НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг Төрийн сангаас иргэд рүү шилжүүлэхэд энэ мэдээлэл заавал шаардлагатай юм байна.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нийгмийн ялгарал бидний өмнө байна. Баян ядуугийн зааг ялгаа улам тодорлоо. Иймд татварын бодлогоор энэ асуудлыг шийдвэрлэх, 10 хувийн тогтолцоог өөрчлөх цаг болсон. Үүний тулд татварын шаталсан систем рүү шилжих нь зөв гэсэн санал гаргасан юм. Мөн НӨАТ-ын суутган төлөгч гэлгүй ноогдуулагч гэж хуулийн нэр томьёог өөрчлөх ёстой гэсэн санал ч гарч байв.