Дэлхийн урлагийн нийслэл Парист очсон хүн Мулен ружэд оролгүй буцах учиргүй. Тэгвэл бид одоо тэр газрын үүдэнд ирчихээд байгаа нь энэ. Шөнө орой энд хөл хөдөлгөөн ихтэй дүүрэн хүнтэй харагдана. Нэг л их сэтгэл хөөрч хөгжин цэнгэх хүсэл оргилчихов. Алив, дотогшоо хурдан орж сонин гоё юм үзэж хөгжим сонсон бүжиглэцгээе...
Гэхдээ амжаад энэ улаан тээрмийн учрыг хэлэх хэрэгтэй. Парисын нэрийн хуудас болсон энэ газрын түүх 1889 оноос эхтэй. Дээвэр дээрх салхин сэнстэй тээрэм нь улаан дэнлүүний гудамжтай холбоотой. Нүцгэлэх үзүүлбэрийг энд л анх үзүүлжээ.
Мулен руж Канкан бүжгээрээ алдаршсан. Хүүхнүүд хормойгоо сөхөж бүжиглэдэг. Цэнгээний газрын хойд талын өндөр товцог дээр цуутай М хороолол бий. Тиймээс л ийшээ П, Уайльд, Б, М нар ирдэг байсан. Одоо Мулен ружэд хөгжим бүжиг, жүжиг дуурийн үзэгдэл нийлсэн гоё сонин үзүүлбэрүүд тоглож, зарим үед кино ч гарна.
Орчин цагийн авьяаслаг уран зураач Кал Гаджум биднийг ийн Мулен ружэд авчирлаа. Ливи улсын иргэн энэ залуу зураач Европ тивээр аялан явж Парист олон жил саатан суухдаа бүтээсэн цуврал зургуудын нэг нь энэ. Мулен ружед саатан цэнгээрэй.
Ө.Рагчаасүрэн