Байнгын ажиллагаатай парламентын тасралтгүй хэлэлцдэг асуудал нь улсын төсөв байдаг. Хуулиараа УИХ ирэх жилийнхээ нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төсөөлөл гэх мэт баримт бичгийг зургадугаар сарын 1-ний дотор баталсан байх ёстой. Энэ хугацаа болоход ердөө тав хоног дутуу байна.
Харин эдгээр асуудлын эхний хэлэлцүүлгийг ч хийгээгүй байгаа УИХ өөрөө өөртөө “чөлөө” олгоод, тал тал тийшээ тарж одоцгоов. УИХ- ын даргын гаргасан гэнэтийн захирамжаар бол тэд ирэх сарын 23-нд цуглах учиртай. Гэхдээ энэ баттай биш.
Үлдэх хүнээр уналга татуулдаггүй шиг явах нь тодорхой сайдуудыг хурдхан чөлөөлөх байсан юм
Баталсан захирамж дээр л “23-ныг хүртэл түр завсарлуулав” гэж байгаа болохоос бусад нь үүнийг бүр хэмээн ойлгож байна. Угаасаа УИХ-ын сонгууль дөхсөн, гишүүд нэр дэвших тойрогтоо ажиллах шаардлагатай гэсэн шалтгаанаар завсарлаж одсон тэд санал хураалт болохоос зургаан хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаандаа суух гээд ирнэ гэдэг юу л бол.
Ёстой л нөгөө саалийн цагаар үнээ тугалаа нийлүүлчхээд, айл хэсэж байгаатай адил хэрэг болох биз.
Уг нь УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар “Тавдугаар сарыг дуустал хуралдаад хаврын чуулганыг хаахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн. УИХ-ын албан ёсны цахим сайтад ч УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг төлөвлөхдөө тавдугаар сарын 27-ныг хүртэл хэмээн зоосон байлаа. Гэтэл хуваарьт хугацаанаас өмнө хаврын чуулганыг завсарлуулах гэнэтийн шалтгаан юу байв?
УИХ-ын зарим гишүүн хаврын чуулганыг түр завсарлуулах талаар мэдээгүй байгааг бодоход намын бүлгүүд дээр ч энэ талаар яриагүй аж. Р.Амаржаргал гишүүн “Би сандарч завсарлуулах шаардлага байсан уу. Уг нь төлөвлөгөө ёсоор бол энэ долоо хоногийг дуустал хуралдах ёстой байсан. Цаг хугацааны хувьд тавдугаар сарын 31-нд завсарлуулахаар яригдаж байсан.
Энэ нь сонгууль болохоос нэг сарын өмнө гээд бодохоор болж байгаа юм. Гэтэл гэнэт чуулган завсарлуулсан нь чуулганы үйл ажиллагаатай холбоотой гэхээс илүү далд улс төртэй холбоотой асуудал байсан болов уу гэж би таамаглаж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн Ч.Улаан гишүүн “Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг хэлэлцэж, баталчхаад завсарлах байсан юм.
Ингэснээр ирэх оны төсвийг боловсруулах нөхцөл бүрдэх учиртай. Долдугаар сараас анхан шатны нэгж, төсөвт байгууллага 2017 оны төсвийн төслийг боловсруулж эхэлдэг. Энэ бол хойшлуулж болшгүй асуудал. Гэтэл энэ хаврын чуулганаар хэлэлцээгүй нь төсөв боловсруулахад тодорхойгүй байдалд оруулж байна” хэмээв. Гишүүдийн ихэнх нь хаврын чуулганыг завсарлуулсан талаарх мэдээллийг хэвлэлээс авсан аж.
Сонгууль мэдээж чухал. Монгол Улсад дөрвөн жилийн циклээр өрнөдөг улс төрийн гол үйл явдал. Тиймээс чуулганыг завсарлуулж байгаад сонгуульдаа орох нь зүйн хэрэг. Гэхдээ УИХ үндсэн үүргээ биелүүлчхээд нэгдмэл ойлголттойгоор завсарлах байсан юм. Өөрөөр хэлбэл, “саалийн цаг”-аасаа урьтаад өмнөх ажлаа амжуулчих ёстой байлаа.
Зөвхөн төсөв гэлтгүй энэ УИХ тарахаасаа өмнө шийдэх ёстой олон асуудал байлаа. Гэрээ, зээлийн хэлцлүүд, баталсан хуулийг дагаж гаргах журмууд, мөн сонгуультай холбоотойгоор болон бусад шалтгаанаар албанаасаа чөлөөлөгдсөн газар, агентлагийн дарга нарыг нөхөж томилох гэх мэт. Тухайлбал, шинээр баталсан Эрүүгийн хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл уг хуультай холбогдуулж дагалдах хуулийн төслүүдийг батлах хэрэгтэй байсан, амжсангүй.
Ингэснээр Эрүүгийн тухай хууль хэрэгжиж эхлэх, эсэх нь ойлгомжгүй болоод байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар томилуулах хүний нэрийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Хуулиараа нэрийг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор томилгоог хэлэлцэх ёстой байдаг. Анх хэлэлцэж эхлэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Ардчилсан намын завсарлага хаврын чуулганыг хаахаас өмнө дууссан ч тодорхойгүй шалтгаанаар хэлэлцэхгүй байсаар тарж одов.
Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Ганбатаас тодруулахад “Завсарлага дууссан шүү, асуудлыг шийдээд явах ёстой, хуулийн хугацаатай” гэдгийг би бүлгийнхээ гишүүдэд хэлсэн гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. Тэгэхээр бас л хууль зөрчигдөөд явж байгаа асуудал болж таарах нь. Зөвхөн АТГ гэлтгүй Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудал энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны хуваарьт байлаа. Тус хорооны дарга байсан З.Нарантуяаг аль нэгдүгээр сарын сүүлээр албанаас нь чөлөөлсөн гэдгийг сануулъя.
Мөн эцсийн хэлэлцүүлгийг нь хийхэд бэлэн болсон Батлан хамгаалахын тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд гэх мэт салбарын чухал суурь хуулиуд “гацчихав”.
- Долдугаар сараас анхан шатны нэгж, төсөвт байгууллага 2017 оны төсвийн төслийг боловсруулж эхэлдэг. Энэ бол хойшлуулж болшгүй асуудал.
- Эрүүгийн хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл уг хуультай холбогдуулж дагалдах хуулийн төслүүдийг батлах хэрэгтэй байсан, амжсангүй.
- Хуулиараа Ерөнхийлөгч АТГ-ын даргын нэрийг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор томилгоог хэлэлцэх ёстой байдаг.
Эдийн засаг талаас нь харвал Энэтхэгээс авах нэг тэрбум ам.долларын зээл бас л чухал. Зам тээвэр, дэд бүтцийн салбарт зарцуулах учиртай уг зээлийн сураг хаашаа эргэхийг бизнесийнхэн чих тавин сууж байна.
Аж үйлдвэрийн яамнаас өргөн барьсан Дэмпингийн тухай хуулийн төслийг батлахыг дотоодын үйлдвэрлэгчид хоёр гараа өргөн дэмжээд, хүлээж байна. Монгол Улс дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадын хямд үнийн дайралтаас хамгаалах механизм шүү дээ. Хэлэлцэхийг нь холбогдох байнгын хороо дэмжсэн, харин парламентын босго давж амжилгүй үлдчихлээ.
Үүнээс гадна өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн МАХН-ын угшилтай гурван сайдыг Засгийн газраас гаргах асуудал байна. Ардчилсан намын бүлэг хуралдаад дэмжсэн, УИХ-ын чуулганаар баталгаажуулсангүй. Ерөнхий сайд нь кабинетынхаа гурван гишүүнээс татгалзахаа ил тод мэдэгдчихсэн өнөө үед чөлөөлөгдөхөө хүлээж буй сайдуудаас ажлын бүтээмж гарах уу.
“Үлдэх хүнээр уналга бүү татуул, буцах бэрээр үнээ бүү саалга” гэдэг шиг МАХН-ын гурван сайд сонгууль болтол хувийн тоглолт л хийнэ үү гэхээс “хувьсгал”-ын ажилд толгойгоо ажиллуулахгүй л болов уу. Парламентын бүрэн эрх хуулийн хугацаатай бол Засгийн газрын хувьд дараагийнх нь кабинет гарч иртэл үйл ажиллагаагаа явуулж байх учиртай. Төрийн сайдын суудал нэг ч өдөр эзэнгүй байх учиргүй онцгой обьект гэдгийг мартаж болохгүй юм.
Хэдийгээр УИХ-ын дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан ч төрийн чухал шийдвэрүүдийг гацаан байж завсарлах шаардлагагүй л байсан болов уу. Тэр тусмаа онцгой бус тохиолдолд шүү дээ. Угаасаа УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад УИХ-ын гишүүд орон нутаг руу очоод байх шалтгаан байхгүй. Бүх нэр дэвшигч ижил гараанаас сурталчилгаагаа эхлүүлж, 18 хоногийн дотор тойрог дээрээ ажиллах ёстой байтал УИХ-ын гишүүдэд онцгой эрх олгохын тулд хаврын чуулганыг завсарлуулсан нь шударга бус шийдвэр.
Б.Энхжаргал