УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход 32 хоног үлдээд байна. Сонгууль болохтой холбогдуулан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс олон нийтийн санал бодлын тандалт судалгааг хийж,танилцуулсан. Энэ талаар тус хүрээлэнгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэнтэй ярилцлаа.
-Танай хүрээлэн олон нийтийн санал бодлын тандалт судалгааг хийсэн. Сонгуульд оролцох сонгогчдын ирц ямар байх төлөвтэй байна?
-Сонгогчдын ирц хэдэн хувьтай байх, эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Манай хүрээлэнгээс явуулсан олон нийтийн санал бодлын тандалт судалгааны дүнгээс харахад нийт оролцогчийн 82 хувь нь сонгуульд оролцоно гэж хариулсан.
Уганда улсад эмэгтэйчүүдийн квотыг 50 хувиар тогтоосон байдаг
-Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хэрэгтэй хэмээн хариулсан байсан. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийн тулд Монгол Улс ямар алхам хийх ёстой вэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заажээ.
Гэвч УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн квотыг бууруулсан. Бүр 20 хувь болгон багасгасан нь харамсалтай хэрэг. Манай хүрээлэнгээс явуулсан судалгааны дүнгээс харахад гуравны хоёр нь улс төрийн нам, эвслүүд манлайллын түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийг дэмжих хэрэгтэй хэмээн хариулсан байлаа. Ингэхдээ улс төрийн хүчнүүдийн дэмжлэг хэрэгтэй хэмээн үзсэн.
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн ч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулсан. Тухайлбал, сонгуульд өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдийн кампанит ажилд олон улсын арга туршлагыг заадаг. Мөн улс төрд орохоор бэлдэж байгаа эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмждэг.
Тэрчлэн үүнд нам, эвслүүд түлхүү дэмжиж, идэвхтэй ажиллах ёстой. Гэхдээ улс төрд эмэгтэйчүүдийг гаргахад тэд өөрсдөө ихээхэн үүрэг хүлээдэг.
- Судалгааны дүнгээс харахад нийт оролцогчийн 82 хувь нь сонгуульд оролцоно гэж хариулсан.
- Эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгон бууруулсан нь харамсалтай хэрэг.
- УИХ-ын ээлжит сонгуулиа нэг тойрог-нэг мандат гэсэн жижиг мажоритар тогтолцоогоор явуулах болсон нь эмэгтэйчүүдэд халтай.
- Эмэгтэйчүүдийн квотыг Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд тусгахаас илүүтэйгээр намууд дүрэмдээ тусгадаг.
-Хэдийгээр Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгасан ч намынх нь рейтинг сул, өрсөлдөгч намын нэр дэвшигч хэт хүчтэй гэх мэт хүчин зүйлүүдээс эмээсэн тойрогт тэднийг дэвшүүлдэг жишиг Монголд бий. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг бодит ажил хэрэг болгохын тулд ямар зохицуулалт хийх ёстой вэ?
-Дэлхийн бусад орон улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн олон аргыг хэрэглэж байна. Тухайлбал, нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн квот тогтоодог.
Харин УИХ-д суух гишүүдийн тоонд квот тогтоох аргыг хэрэглэж байгаа цөөнгүй улс бий. Үүнээс өөр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн аргууд бас бий. Фокус бүлгийн хэлэлцүүлгийн үеэр бас эмэгтэйчүүд дээрх гомдлыг илэрхийлж байсан. Манай байгууллага санал дүгнэлт гаргаж, заавар зөвлөгөө өгдөггүй учир ямар алхам хийх талаар ярих боломжгүй байна.
-Улс төрд эмэгтэйчүүдийг гаргаж ирэхэд пропорциональ тогтолцооны давуу тал голлон нөлөөлсөн. Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн дүн батална. Харин ирэх сонгуулийг нэг тойрог-нэг мандат гэсэн жижиг мажоритар тогтолцоогоор явуулна. Энэхүү тогтолцоо эмэгтэйчүүдэд халтай байдаг хэмээн зарим судлаач дүгнэсэн. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Сонгуулийн олон тогтолцоо байдаг. Үүнээс хоёр тогтолцоог дэлхийн ихэнх орон түлхүү хэрэглэж байна.
Тухайлбал, сонгуулийн пропорциональ тогтолцоог хэрэглэсэн тохиолдолд олон намын төлөөлөл гарах боломжтой. Өөрөөр хэлбэл, улс төрийн бүхий л хүчинд боломж олддог. Харин мажоритар тогтолцоо нь том намуудын эрх ашигт түлхүү нийцдэг. Гэхдээ сонгогчид нэр дэвшигчээ шууд сонгодог тул хариуцлага нэхэх боломж нь нээлттэй.
Товчхондоо, пропорциональ нь төлөөллийн, мажоритар нь хариуцлагын тогтолцоо байдаг гэж болно. Дээрх хоёр тогтолцооны аль аль нь давуу болон сул талтай. Ер нь Монгол Улс 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиа нэг тойрог-нэг мандат гэсэн жижиг мажоритар тогтолцоогоор явуулах болсон нь эмэгтэйчүүдэд халтай. Тиймээс ялалт байгуулах боломжтой тойрогт эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх нь улс төрийн хүчнүүдийн үүрэг болж байна. Гэхдээ дэлхийн бусад оронтой харьцуулахад Монгол Улсад нэг онцлог бий. Тэр нь мэдлэг боловсрол, ур чадварын хувьд ижил эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчээс эмэгтэйг нь дэмжих хандлага их байна.
-Харин бусад улс эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжиж байна?
Янз бүр. Тухайлбал, Уганда улсад эмэгтэйчүүдийн квотыг 50 хувиар тогтоосон байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн квотыг Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд тусгахаас илүүтэйгээр намууд дүрэмдээ тусгадаг юм. Өөрөөр хэлбэл, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд намуудын дэмжлэг ихээхэн чухал.
Б.Даваатогтох