XXI зуунд дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд Америктай өрсөлдөх улс гүрэн гарч ирэх болов уу гэдэг нэн адармаатай асуулт АНУ-ын стратегичид төдийгүй жирийн иргэдийг нь ч эзэмджээ. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед Д.Трамп, хатагтай Х.Клинтон нарын халз мэтгэлцээний гол сэдэв болох дөхлөө.
Арабын хувьсгалууд дампуурч, тэндээс дэлхийг айлгасан “Исламын улс” гэгч алан хядагчид төрсөн хийгээд Европыг мусульман цагаачид түйвээж эхэлсний гол буруутан нь АНУ гэх зэмлэлийг Д.Трамп, Х.Клинтон, Б.Сандерс нарын хэн нь ч сөрж, зөв тайлбар өгч чадахгүй байгаагийн гайгаар тэдний өрсөлдөгчид бэхжих нь гэсэн хар Америкийн нийгмээр тархжээ.
Энэ идеалыг дэлхий даяар тараачихвал АНУ-ын геополитик зорилгодоо хүрнэ
Америкийн өөрийнх нь болон олон улсын бусад судлаачийн үздэгээр Хятад гэж нэг том өрсөлдөгч, цаана нь сулран буй ч хүчээ хадгалж буй Европын холбоо, мөн Энэтхэг, Сирийг шинээр колоничилж эхлээд буй Орос гэсэн гурван өөр өрсөлдөгч гарч ирж магадгүй юм.
Хүн амын тооноосоо шалтгаалан, бас Британид Европын холбооны эсрэг санал өгчихвөл Европ энэ жагсаалтаас хасагдаж болох юм. Харин Хятад, Энэтхэг хоёр дэлхийд байр суурь булаацалдах гэхээсээ илүүтэй Азидаа биенээ харилцан хянах болов уу. Тийм болохоор зөвхөн тэр хоёрын хоорондын эмх замбараагүй байдал л Америкийн бодит өрсөлдөгч болж мэднэ гэсэн бас нэг таамаг америкчууд дэвшүүлжээ.
Дэлхийг хамарсан эмх замбараагүй байдал бий болбол тэр нь Америкийн хүч чадлаас илүү өөрсдөд нь аюултай гэдгийг өнөөгийн Америкт атаархагчид ойлгож байгаа тул Хятад-Энэтхэгийн сөргөлдөөнийг сонирхох улс бас цөөн. Ингэлээ гэхэд ийм хямралыг АНУ тодорхой түвшинд хүртэл хянаж чадах байх.
АНУ-ын хувьд тэргүүлэх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэснээр бусад улс эрх ашгаа хамгаалж чадахаа больчихно гэж байхгүйг стратегичид давхар тооцож байна. Сүүлийн зуун жилд Франц улс хэрэгтэй үедээ Америкийг ашиглаж, аюулгүй гэж үзсэн үедээ ам мурийсаар ирсэн. Америктай зарим талаар өрсөлдөх болон хамтран ажиллах боломжийг түүний бодлого нь бусад улс орнуудад олгодог. Үүнийг АНУ-ын хувьд Европ дахь геополитикийн ацан шалаа гэж үзсээр иржээ.
Даяаршлаас хожоо олж байгаа нэг хэсэг нь АНУ-ын бодлогыг дэмжээд, хохирч байгаа нь эсэргүүцээд байна гэдэг бас нэг геополитикийн шинэ ацан шалаа XXI зуунд бодитой нүүрлэлээ. Yүнийг арай өөрөөр, хүмүүсийн санаанд аль нэг юм нийцэхээ болихоор л түүний хариуцлагыг гол хэт их гүрэн, чухамхүү АНУ л хүлээх ёстой хэмээн үздэг гаж сэтгэхүйгээс харж болохоор байна. Тухайлбал, Арабын хямралууд, дэлхийн зах зээлд түүхий эд унасныг үүгээр жишээлж болно.
Жүүдийн эсрэг хуйвалдааны онол гээч нь лалын ертөнцөөр тэнүүчилсээр, лалын геополитикийг нөхцөлдүүлсэн лугаа жүүдийн хүчтэй лобби Америкийн бодлогыг хөтлөөд байна гэж олон хүн үзэж, АНУ-Израилийн эсрэг ирээдүйн холбоонд нэгдвэл тэр нь геополитикийн бас нэг ацан шалаа болно. Харин тийм холбоог эдүгээ Арабын орнуудаас хэн нь ч зориглон буй болгож чадахгүй.
Дэлхийн хувь заяанд өнөөдөр АНУ үлэмж нөлөөтэй байгаа ч дэлхийн геополитикийн хөзрөөр тус улсын Засгийн газрын гишүүд тоглоод, шийдвэр гаргачихаж байгаа юм биш гэдгийг бас бодолцмоор. Хараал зүхэл хийхдээ ч анхаармаар. Ердөө Америкийн эдийн засаг өөрчлөгдөөд, бусад улс түүнд татагдан орж дагалдаад байгаагаас бус, тэгээд энэ өөрчлөлт нь хэдэн арван жил үргэлжилж буйгаас АНУ гоцлоод байгаа юм шиг харагддаг байж болно.
Шинэ ертөнц, орчин цагийн капитализм төлөвшихөд АНУ нөлөөлж байгаа нь нууц биш. Технологийн хөгжил, шинээр зах зээл бий болгох, худалдааг либералчлах зэрэг нь нийгмийг баян чинээлэг болгож, ингэснээр ардчилал хөгжинө гэж АНУ яс махнаасаа, өөлбөл фанатикаар үздэг. Энэ өөрчлөлт дэлхийн олон газар ядуурал, эмх замбараагүй байдал, үл итгэх сэтгэхүйг дэвэргэж, эцэст нь зарим улс харалганаар босон тэмцээд улсаа бусниалаа.
Гэлээ гээд дэлхий ертөнцийг АНУ бүхэлд нь хянаж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг сайжруулахын тулд ямар нэг юм хийхийг хичээж байгаа нь ганц АНУ байх шиг. Дорой буурай байснаа хөгжин цэцэглэсэн улс орнуудын байдлыг ажвал энэ өөрчлөлтийн түлхүүр нь жирийн хүмүүс нь бэлжсэн явдал байсан бөгөөд мөнгө тэдний амьдралыг эрс өөрчилсөн байдаг. Үүний сонгодог жишээг АНУ дэлхийд харуулаад, хамаг нийгмээ дундчуудын нийгэм болгож чаджээ. Хүмүүс бэлжсэн нь хэрэглээний болон орон сууцны зээлтэй холбоотой.
XIX, XX зууны зааг дээр АНУ-д яг ийм явдал болсон. Орон сууцтай болохоор 30 жилийн хугацаатай авсан зээл нь бусдын байшинг түрээслэх өртөгтэй тэнцэж байвал хүнээс сууц түрээсэлж байснаас хувийн байшинтай болоход хөрөнгө зарах нь хавьгүй дээр шүү дээ. Чухам энэ бодлого л Америкийг өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл бэл бэнчингийн геополитикоор АНУ босч иржээ.
АНУ-ын орчин цагийн геополитик өөрөө байж байгаа төрх нь ердөө энэ. Энэ идеалыг дэлхий даяар тараачихвал л АНУ-ын геополитик зорилгодоо хүрнэ. Гэвч өнөөгийн ертөнцөд АНУ-ын нэр хүнд тийм ч сайнгүй байна. Европчууд хавтгайдаа АНУ руу хялайж, үл итгэж байна. Арабын ертөнц, Латин Америкт мөн тус улсыг зүхэж байна.
Өмнөх 5-10 жилтэй харьцуулбал Америкийн нэр, нөлөө үлэмж өссөн тийм газар орон дэлхийд бас цөөнгүй. Тухайлбал Энэтхэг. Энэ бол хүн ам нь тэрбум давсан төдийгүй хэзээ язаагүй хэт их гүрэн болох гэж буй улс. Хятадад ч Америкийн нэр хүнд ерөнхий утгаараа дээшилсэн. Хятадын хөгжлийг АНУ л боомилох гэж буй мэтээр хоёр зууны зааг дээр болгоомжилж байсан бол одоо ингэж үздэг хүн Хятадад үнэн хэрэгтээ цөөрсөн.
Японд ч мөн АНУ-ын имиж сайн яваа. XXI зуун гараад дэлхийн геополитикийн төв Ази руу шилжсэн ба Азийн гол орнууд Америкт сайн хандлагатай хэвээр байна. Хятадын их тэлэлт, булчин чангаралтаас азиуд битүүхэн эмээхдээ АНУ-д л найдлага тавина.
АНУ-ын геополитикийг ацан шалаанд унагаж буй хамгийн эмзэг цэг бол яг одоо Сири, Ирак, Афганистан болж байна. Бидний хүсч буйгийн эсрэг юм АНУ хүсээд байна гэх бодол Ирак дахь дайнаас хойш Ойрх Дорнод даяар хүчтэй тархжээ. Арабизм, национализм нь лалын үзэлтэйгээ нийлээд Америкийн эсрэг бүс нутгийн асар хүчтэй геополитикийг нөхцөлдүүлж эхлээд байтал АНУ-аас дарь цацаад тогтворгүй дарангуйлагч нийгмүүдийг нь “Араб хавар” гэгчээр унагачихсан.
Колоничлолын эрин дууссаны дараа Нэгдсэн Арабыг байгуулах гэж арабууд хичнээн мөрөөдөв. Арабын ертөнц гэдэг бол Бисмаркийн үеийн Герман гэсэн үг гэх итгэл ихээхэн түгээмэл байсан ч Арабын Бисмарк хэн бэ, Насер уу, Саддам Хусейн үү, Каддафи юу, Мубарак уу гэж байтал энэ нь лөөлөө болоод арабууд одоо эргэж нэгдэн нягтрахаасаа бүр өнгөрсөн.
Персийн булангийн нефть үйлдвэрлэгч орнуудын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах сонирхол АНУ-д байдаг болохоор Нэгдсэн Арабын үзэл бодлыг америкчууд ямагт эсэргүүцэж ирсэн. Тиймээс ч Нэгдсэн Араб гэх төслийг хэрэгжүүлэх гэсэн арабчуудад Вашингтон дайсан гэж харагдахаас аргагүй.
Дээр нь арабуудын өнийн дайсан Израилийн чухам ганц грант нь АНУ байсаар байна. Ирак, Сири дэх өнөөгийн дайн ч даарин дээр нь давс нэмж, Арабын ертөнцийг хуваах, эв нэгдлийг нь задлах гэсэн АНУ-ын оролдлого гэдэгт цаадуулаа улам итгэлтэй болгожээ. “Исламын улс”-ын армийн ихэнхийг хуучин Саддамын ирак дайчид дүүргэсэн нь лалын шашнаа мандуулах гэсэндээ биш, АНУ-ыг сөрөхдөө гол нь юмсанж.
Араб ертөнц дэх энэ үзэгдэл бол АНУ-ын хувьд XXI зууны тун эвгүй геополитикийн имиж нь болж хувирлаа. Иймд Сири, Ирак, Афганистаны байдлыг тогтворжуулах нь АНУ-ын геополитикийн гол зорилт болж, энэ тал дээр шинэ шинэ тоглогч хайж явсаар Сирид нэвтрээд бэхжчихсэн ОХУ-ыг сонгон авлаа.
Эдүгээ Сирид юу хийж болох вэ гэдэг л хамгийн чухал асуулт болоод байна. АНУ Сири, Иракаас гараад явчихвал энд тогтвортой байдал бий болохгүй. Орос Сирийг удаан торгоож чадахгүй. АНУ нь Башар Ассадын алафитуудын дэглэмийг нураахын тулд суннитуудыг хатгаж үзлээ. Үүнд Саудын Араб, Катарыг чирлээ. Тэгснээ ганц алафит биш шийтүүдийг хавтгайд нь цээрлүүлэх гэлээ.
Гэтэл Вашингтоны шинэ холбоотон Иракийн шийт удирдлага АНУ-д таагүй хандлаа. Аргаа бараад шийтийн үлбэгэр Засгийн газрыг дэмжих, суннитуудээс өшөөгөө авахыг гол зорилгоо болгосон шийтийн тэр хэсэгтэй хэл амаа ололцох боломжоо хадгалахын зорилоо. Ингээд америкчууд Иракт үүрд үлдэх гол хувилбар үлдэж байна. Иракт хэрэв шашинтан-үндэстнүүд нь тохиролцоонд хүрээд, шийдвэл зохих хамгийн гол асуудал нь Америкийн оролцоог бүс нутгаасаа гаргах явдал гэчихвэл АНУ геополитикийн цочрооноосоо сална.
Эцсийн бүлэгт хувьсан өөрчлөгдөж байгаа ертөнц дотор АНУ өөрийгөө олох ёстой гэдэг нь яг одоо АНУ-ын гол геополитик болж байна. Үүнийг л 2016 оны намар америкчууд Д.Трамп, Х.Клинтон, Б.Сандерс нарын хэн нэгэн дээр илүү санал өгснөөрөө шийдвэрлэхийг зорьж магадгүй.
Терроризмтэй хийх тэмцэл өнгөн дээрээ Сири, Ирак хавьд яваад байгаа болохоос бус, маргааш болоход тухайн нөхцөл байдалд АНУ өөрөө өөрийгөө хэн бэ гэж тодорхойлох нь илүү чухал болно. Энд АНУ-ын хувьд хамгийн гол зүйл нь Европтой биш, Азитай харилцах явдал байх болов уу.
Зөвхөн энэ л суурь өөрчлөлт байх магадлалтай. Европын хувьд хамгийн том холбоотон нь болох АНУ-тайгаа уламжлалт харилцаатай байх нь дэлхийн хувь заяанд түүний нөлөөлөх сайн зам нь юм. Америкчууд ч мөчөөгөө өгөхгүй “Та нар биднээс нүүр буруулах гээд байгаа бол бид ч та нарыг хайхрахаа байя. АНУ-гүйгээр дэлхий яаж доройтохыг үзээрэй!” гэх аястай дуу хоолой дээхнээс дуулдах болсон билээ.
Гэхдээ нэг юмыг хатуу санаж явах хэрэгтэй. Тэртээх 1930-аад оны тусгаарлагдмал зожиг байдал руугаа Америк хэзээ ч буцахгүй. Буцах мөргүй болсон. АНУ-ын гадаад бодлого өөрийн эх сурвалжтайг мартах ёсгүй.
“Хэрэв Хятад улс сөрөг хүчнээ хэлмэгдүүлээд эхэлбэл бид үүний эсрэг ямар нэг юм хийх ёстой”, “Хэрэв Энэтхэг улс индусийн эсрэг хуулиа чангалаад эхэлбэл түүнд хатуухан хандахыг АНУ-ын баптистууд Засгийн газраасаа шаардаж гарна”, “Хэрэв IBM, US Steel юм уу, Google, Твиттер хилийн чанадад хөрөнгө оруулах, арилжаа хийхээ боливол АНУ яах вэ?”. Энэ бүхэн л АНУ-ын геополитик тэр чигээрээ байж байгаа нь тэр буюу.
Г.Гомбо /проф. (PhD)/