Энэ оны нэгдүгээр сард Тайваньд тус арлын засаг захиргааны тэргүүний сонгууль болж Дэвшилт ардчилсан нам (ДАН)-аас нэр дэвшсэн хатагтай Цай Инвэнь ялж анх удаа эмэгтэй хүн тэргүүлэхээр болсон юм. Иргэд нь 20 нас хүрч байж сонгуульд оролцох эрхтэй болдог тус аралд санал хураалтад оролцох хүн 18 сая гаруй байдаг аж.
Эндхийн тэргүүнээр нэг хүн тус бүр дөрвөн жилээр хоёр удаа сонгогдож болдог хуультай юм байна. Урьд нь засаг захиргааны тэргүүнээр ажиллаж байсан Ма Инцю чухам ийм шалтгаанаар энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлсэнгүй. Тэрбээр 2012 онд сонгогчдын 51.6 хувийн санал авч 45.6 хувийн дэмжлэг хүлээсэн Цай Инвэнийг ялсан юм.
Энэ жилийн сонгуульд гурван хүн өрсөлдсөн нь эрх баригч Гоминьдан намын Чу Лилунь, ДАН-ын Цай Инвэнь, Ардын анхны намын Сун Чуюй нар байв. Эднээс Цай Инвэнь 60 орчим хувийн саналаар тэргүүлжээ. Албан тушаалаа орхиж буй Ма Инцю энэ сарын 20-нд суудлаа түүнд шилжүүллээ.
1992 онд эх газрын Хятад болон Тайванийн төлөөлөгчид уулзсаны дараа гарч ирсэн “Тохиролцоо-1992” аюулд орлоо гэж Цай Инвэнийг ялмагц шинжээчид мэдэгдэж эхэллээ. Энэ нэр томъёо “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрөхийг, эв нэгдлийг илэрхийлж иржээ. Үүнээс үүдээд “Нэгдмэл Хятад” гэх ойлголтыг талууд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах болсон байна.
Хамтын ажиллагааны харилцан хүлээн авч болохуйц аргыг олоход “Тайванийн хоолойн хоёр тал адилхан хариуцлага хүлээнэ” гэж Цай Инвэнь мэдэгдсэн юм. Түүний хэлснээр бол энэ удаагийн сонгуульд Тайванийн оршин суугчид саналын хуудсаа түүх бүтээхэд ашигласан аж. Тэрбээр арлаа Номхон далай дамнасан түншлэлд элсэх ёстой гэж үздэг хүн юм.
Энэ тухай хэлэлцээр өнгөрсөн оны аравдугаар сард байгуулагдаж, түүний хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүс бий болов. Дэлхийн эдийн засгийн 40 хувь, худалдааны гуравны нэг нь тус бүс нутгийн орнуудад ногддог юм. Уг хэлэлцээрт АНУ, Канад, Мексик, Перу, Чили, Япон, Малайз, Бруней, Сингапур, Вьетнам, Австрали, Шинэ Зеланд нэгдээд байгаа.
Өөрчлөлтийг нэг өдөр хийж чадахгүй, харин дөрвөн жилд үүнийг хийх боломжтой гэж Цай Инвэнь хэлсэн удаатай. Тэрбээр эдийн засгийн үүднээс эх газрын Хятадтай статус-квогоо хадгалж байх ёстой гэж үздэг.
Тайванийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байдаг. Тиймээс Цай Инвэнийг эх газрын Хятад, Тайвань хоёрын хооронд түгшүүртэй байдлыг дэвэргэх бодлого явуулахгүй гэж хүмүүс итгэдэг. Түүгээр ч барахгүй Тайваниас болж Хятад, Америк хоёрыг ч муудалцуулахгүй байж чадна гэж Тайбэй хотын Тамканы их сургуулийн профессор Ван Куньи хэлсэн байна лээ. Тайванийн удирдагчийн сонгуульд сөрөг хүчний ДАН-ын төлөөлөл ялсан нь тодорхой болмогц Засгийн газрын тэргүүн Мао Чиго огцорсон байна.
Нэгдүгээр сарын 16-ны сонгуулийн эргэн тойрны хэрэг явдалд Бээжин хөндлөнгөөс оролцох бодолгүй байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ань Фэншань өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн байдаг. Сонгуулийн явцад ч нөлөөлөх гэж Хятадын зүгээс оролдоогүй бөгөөд гагцхүү хоёр талын цаашдын харилцаанд л онцгойлон анхаарна гэж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ань Фэншань хэлсэн байна.
Хятадын КН-тай хийсэн иргэний дайнд Чан Кайшигийн тэргүүлсэн Гоминьданы хүч ялагдсан 1949 оноос БНХАУ-ын төв Засгийн газар, арлын засаг захиргаа хоёрын албан ёсны харилцаа тасарсан юм. 1980-аад оны эцсээс ажил хэргийн, албан ёсны бус харилцаа сэргэсэн. 1990-ээд оны эхнээс талууд Засгийн газрын бус байгууллагаар уламжлан холбоо тогтоох болсон байна. Бээжинд нааштай ханддаг Ма Инцю тэргүүтэй Гоминьдан нам Тайваний төр, засгийн эрхэнд гарч ирсэн 2008 оноос Бээжин, Тайбэй хоёрын харилцаанд зарим ахиц гарч эхэлжээ. Харин Тайванийн сөрөг хүчин үүнийг нь шүүмжилж байв.
Цай Инвэнийн тэргүүлсэн ДАН засаг захиргааны тэргүүний сонгуулиас өмнө болсон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь сөрөг хүчний ээлж ирж буйг зарласан гэлтэй. ДАН-ын тэргүүн, Тайванийн Ерөнхийлөгч байсан Чэнь Шуйбянь авлигын хэргээр шоронд зургаан жил суугаад гарч ирээд байсан эгзэгтэй цаг үед байдал ихээхэн өөрчлөгдөж, тус нам эрдэм чадалтай эмэгтэй удирдагчдаа найдвар тавих болсон байна.
Тайванийг туурга тусгаар байлгахын төлөө тууштай тэмцэгч Цай Инвэнь “би Тайваньд улс төрийн шинэ бодлого, шинэ тогтолцоо, шинэ санаачилга авчирна” гэж хэлдэг байв. Тэрбээр Гоминьдан намыг шинэ даргатай болоход нь “Бидний өмнө хүнд ажил, урт зам байна” гэсэн үгтэй цэцгийн баглаа явуулж байсныг нь одоо эргээд бодоход Тайванийн сөрөг хүчин тэгэхэд эхний алхмаа хийж байжээ гэмээр. Энэ үед Цай Инвэнь эрх баригч Гоминьдан намыг сул дорой гэж нэрлээд, компаниудын хөрөнгийг хууль бусаар өөрийн болгосон хэргийг нь илчилж байжээ.
Хэрэв Цай Инвэнь сонгуульд ялбал олон жилийн туршид маргаантай явж ирсэн энэ бүс нутгийн талаар явуулах бодлогоо Хятад улс шинэчлэх шаардлагатай болно гэж олон хүн үзэж байлаа. Хятадтай тогтоосон харилцаагаа Цай зөөлрүүлж чадна гэх бодолтой хүн ч бас цөөнгүй байв. Нөгөө талаар Өрнөд хийгээд Японд Тайванийн хаалгыг чөлөөтэй нээнэ гэдэгт хүмүүс эргэлзэхгүй байжээ. Ингэвэл байдал харин ч түвэгтэй болж мэднэ. Гэхдээ үйл явдал чухам яаж өрнөхийг цаг хугацаа харуулна.
Тайванийн нэртэй улстөрч, хятад эмэгтэй Цай Инвэнь 1956 онд төржээ. 1978 онд Тайванийн Үндэсний их сургууль төгсөж, 1984 онд Лондоны Эдийн засгийн сургуульд эрх зүйн ухааны доктор цол хамгаалсан байна. Лондоноос ирээд Тайбэйн их сургуульд багшлав.
1990-ээд онд Тайванийг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх хэлэлцээрт оролцжээ. 1996-2000 онд Ли Дэнхуэг Ерөнхийлөгч байхад Тайванийн ҮАБЗ-д зөвлөхөөр ажиллаж байв. 2000-2004 онд Эх газрын Хятадтай хэлхээ холбоотой ажиллах яамыг тэргүүлсэн байна. 2004 онд ДАН-д элсчээ. 2008 онд даргаар нь сонгогдов. 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад энэ суудлаа орхисон ч 2014 онд дахин намаа тэргүүлэх болжээ.
Тэрбээр БН Тайвань улсыг тунхаглахын төлөө тэмцэж, Хятадтай ойртох үйл явцыг шүүмжилсээр ирсэн юм. Хятадтай хамтран ажиллахдаа эдийн засгийн бие даасан байдлаа хадгалж байх нь зүйтэй гэж үздэг. Номхон далай дамнасан түншлэлд Тайвань орсон нь Хятадтай тогтоосон харилцааг эрс муутгаж болзошгүй юм.
2016 онд болох Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд ДАН нь Цай Инвэний нэрийг 2015 оны дөрөвдүгээр сард дэвшүүлсэн байна.