Сансрын уралдаанд хүч түрэн орж ирсэн Blue Origin компани ойрын хугацаанд дахин ашиглах зориулалттай Shepard хөлгийнхөө туршилтыг хийх гэж байна. Харин энэ удаад зориуд сүйрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын бичсэнээр “Одоо болох туршилтаар бид газардах шүхэр ажиллаагүй үед хөлөгт сууж яваа багийнханд ямар ачаалал ирэх, бид алдаа гарсан үед аюулгүй байдлыг хангаж чадах эсэхээ туршина” гэжээ.
Төлөвлөгөө ёсоор 2018 оноос эхлэн энэ хөлгөөр сансрын аялагчдыг тээвэрлэх юм. Гэхдээ эхний удаагийн аяллууд тун богино бөгөөд капсул эх дэлхийдээ газардахаас өмнө нийт дөрвөн минутын турш л аялагчдыг жингүйдлийн орчинд байлгах аж.
Учир нь хөлөг дэлхийн гадаргаас 100 километрийн өндөрт хүрээд буцаж газардана. Албан ёсоор салбарынхан нь үүнийг сансар гэж нэрлэдэг хэдий ч Shepard хөлөг дэлхийн тойрог замд орохгүй юм.
2015 оны арван нэгдүгээр сараас хойш гурван удаагийн туршилт хийгээд байгаа Blue Origin компанийн дараагийн туршилт хэзээ болох нь одоохондоо тодорхойгүй үлджээ.
Эх сурвалж: TheVerge