SpaceX компани өнөөдөр орой Шонхор 9 пуужингаар THAICOM-8 харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байсан хэдий ч нэгдүгээр хөдөлгүүрт асуудал гарсан учраас нислэгээ хойшлуулжээ.
Элон Маскын хэлснээр хамгийн багадаа нислэг 24 цаг хойшилж байгаа бөгөөд үйл ажиллагаа хэвийн болж, пуужинг хөөргөхдөө интернетээр шууд дамжуулах юм.
Энэ он гарснаас хойш SpaceX тав дахь удаагаа пуужингаа хөөргөх гэж байгаа бөгөөд 14 давхар байшинтай тэнцэхүйц Шонхор-9 пуужинг Атлантын далайд хөвж буй, өөрийгөө жолооддог тавцан дээр газардуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд SpaceX хоёр удаа пуужингаа далай дээр хөвж буй автомат тавцан дээр газардуулсан юм. Гэхдээ энэ удаагийн туршилт илүү хүнд.
Учир нь харилцаа холбооны хиймэл дагуулыг дэлхийн гадаргаас 35,000 километрийн өндөрт байрлуулах бөгөөд үүний улмаас пуужингийн түлшний нөөц багасаж, газардахад тун бага түлштэй байх юм.
Эх сурвалж: TheVerge