Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч долоон орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцдог Их долоогийн дээд хэмжээний уулзалт Японы Кашикозима аралд өчигдөр албан ёсоор эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэхүү дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан Тунхаглал гаргасан бөгөөд "Их долоо"-гийн удирдагчид ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээхээр санал нэгдсэн тухай энэ баримт бичигт дурджээ.
"Хориг арга хэмжээний хугацаа нь ОХУ Минскийн хэлэлцээрийг хэрхэн биелүүлж байна гэдгээс шалтгаална. Москва бүх үүрэг, хариуцлагаа биелүүлсэн тохиолдолд хоригийг цуцална" хэмээн Тунхаглалд бичсэн байна.
Түүнчлэн тус Тунхаглалд Украины хямралыг олон улсын эрх зүйн дагуу дипломат замаар шийдвэрлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: ВВС