Автомашингүй өдөр зургаадугаар сарын 04-нд болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2016-05-27 15:05 GMT+8

Зургаадугаар сарын 4-н "Автомашингүй өдөр".

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохиох гэж байна.

Эл өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж.

Автомашингүй өдрийн хүрээнд өглөө 09.00 цагаас эхлэн "Улаанбаатар марафон" гүйлтийн тэмцээн, дугуйн парад, урлаг соёлын үзүүлбэр, хамтлаг дуучид, дугуйн шоу үзүүлбэрүүд зохиогдсон бол эрүүл мэнд, спортын бараа худалдаалдаг дэлгүүрүүд үзэсгэлэнгээ нээнэ.

Мөн энэ өдөр

  • “Нарантуул” ОУХТ,
  • Дүнжингарав худалдааны төв ,
  • “Өгөөмөр” техникийн зах,
  • “Сандей” худалдааны төв,
  • Шөнийн зах,
  • Баянзүрх худалдааны төв,
  • Баянзүрх зах,
  • 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр,
  • Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.
GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ