Өндөр хүчдэлд цохиулсны улмаас амиа алдсан шувуу газарт сарвайн хэвтэж буйтай таарсан нэгэн зургийг нь дарж цахим хуудсандаа оруулахад хүмүүс дуу алдан, сүржигнэцгээнэ. Зарим нь түүнийг өрөвдөн шогширно, нөгөө хэсэг нь эрчим хүчний компаниудыг буруутгаж, зүхнэ. Гэвч шувуудын төлөө тэдний хэн нь ч юу ч хийдэггүй. Шувуудын амьдрал ямар аюултай нөхцөлд буйг мэдэхгүй.
Орон нутгаар явж байхад цахилгаан шугам дагуух газруудад үхсэн шувууны сэг зэмнээс их зүйл байдаггүйг судлаачид хэлсэн. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн жилд 4000 идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэгийг тогтоожээ. Өөр олон шувууны амьдрал ийм шалтгааны улмаас дуусдаг ч тэр талаарх нарийн тооцоо, судалгаа манайд алга л байна.
Хий хоосон сүржигнэхээс хэтрэхгүй, шийдэж чадахгүй хойш тавьсаар буй олон асуудлын нэг нь өндөр хүчдэлд зэрэмдүүлэгсдийн энэ зовлон. Судлаачдын хэлж буйгаар жил бүрийн дөрөв, тав, долдугаар сард өндөр хүчдэлд “цаазлуулагсдын” асуудал хөндөгдөж, бусад үед мартагдчихдаг гэнэ. Учир нь энэ үед л шувуу үхэх хорогдох нь ихэсдэг тул хүмүүст эрх биш нэгийг бодогдуулдаг бололтой.
Дөрөв, тавдугаар сард үржлийн үе нь таардаг учраас маш идэвхтэй явж, хосоо олон, үүрлэх газраа сонгодог бол долдугаар сарын сүүлчээс ангаахайнууд нь нисэж эхлэн, үүрнээсээ олноор гарч аюулд өртдөг аж.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.