Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб байгуулагдсаны зургаан жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор мэргэжлийн сэтгүүлчдийн дунд “Бүртгэл, аудитын хөгжил бидний амьдралд” сэдвээр уралдаан зарласан юм.
Уралдаанд тэргүүлсэн сэтгүүлчдэд өчигдөр шагналыг нь гардууллаа. Уралдааны гурван шүүгчийн нэгээр ажилласан, МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч Ж.Батбаатар “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт үр дүнтэй ажил хийлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн салбарыг олон нийтэд таниулахад онцгой үүрэгтэй. Мэргэжлийн байгууллагын тавьсан зорилгыг хангаж, олон нийтэд таниулахад манай сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэжээ” гэсэн юм.
Уралдаанд радио, сайт, телевиз, өдөр тутмын сонины сэтгүүлчид бүтээлээрээ өрсөлдсөнөөс тэргүүн байрыг МҮОНР-ийн сэтгүүлч Д.Баяржаргал “Нягтлан бодох бүртгэл, аудит хийгээд шударга үнэний төв” радио нэвтрүүлгээрээ хүртэн, нэг сая төгрөгөөр шагнуулав. Удаах байрт “Ийгл” телевизийн сэтгүүлч Э.Оюун-Эрдэнийн “Нэгдмэл тайлан гаргавал хөрөнгө оруулалтын шийдвэр бодитой болно” сурвалжлага, “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Ариунзаяагийн “Мөхлөг буюу сампингаас электрон хувилбарт шилжсэн нь” нийтлэл шалгарлаа.
Түүнчлэн ММНБИ-ээс нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын радиогийн сэтгүүлч Ю.Гантөмөрийг ММНБИ-ийн хүндэт тэмдгээр, “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Б.Баяртогтохыг хүндэт өргөмжлөлөөр шагнав.