БНСУ есдүгээр сард авилга, хээл хахуулийн эсрэг хуулиа чангатахаар төлөвлөж байна. Шинэ хуулийн дагуу иргэдийг хоолонд даалгах, бэлэг бэлэглэхийг хязгаарлах юм. Харин шинжээчид шинэ хууль хэтэрхий чанга, эдийн засагт муу нөлөөтэй гэж үзжээ.
Дээрх хуулийн дагуу Төрийн албан тушаалтнууд, багш, сэтгүүлчдийг 30 мянган вон буюу 50 мянган төгрөгөөс дээш хоолонд даалгах, 50 мянган вон буюу 85 мянган төгрөгөөс дээш үнэтэй бэлэг авахыг хориглож байгаа юм.
2014 онд БНСУ-д болсон усан онгоцны осол нь хууль сахиулагчид болон тээврийн салбар хоорондын зүй бус харилцаанаас үүдсэн гэж дүгнэж байгаа учраас ийнхүү авилга, хээл хахуулийн эсрэг чанга хуультай байх шийдвэр гаргасан байна. “Transparency International” байгууллагын 2015 оны авилгын индексээр БНСУ 168 орноос 37 дугаар байрт бичигджээ.
Харин Сомалиа, БНАСАУ албан тушаалтнууд нь “Хамгийн их авилга авдаг” улсаар тодорсон байна. Шинжээчдийн дүгнэснээр дотоодын эрэлт сул үед хатуу хууль гаргах нь оновчтой шийдвэр биш ажээ. Тухайлбал шинэ жил, Ургацын баяр зэрэг томоохон баярын үеэр хүмүүс ихээхэн бэлэг солилцож, хөдөө аж ахуй, загасны салбарт дэмжлэг болдог байна.
Б.Номин