Travel+Leisure сэтгүүл жил бүр жуулчдын хамгийн их таалдаг хотуудын жагсаалтыг гаргадаг бөгөөд Шотландын нийслэл Эдинбург хот энэ жагсаалтад том байр суурь эзэлдэг. Тартан хээтэй килт өмсөж, өөр хаана ч байхгүй цуур хөгжим тоглож, алдартай вискигээ шимсээр суугаа Шотландчуудын нийслэл Эдинбург хот яагаад жуулчдын дунд алдартай байдаг вэ?
#1 Эдинбургийн ордон. Жуулчдад ээлтэй хотуудын жагсаалтад Эдинбург хот ордгийн нэгэн адилаар Эдинбургийн ордон хотын хамгийн чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн юм. Ордон байгаа газрыг бүр хүрэл зэвсгийн үеэс эзлэн суусан гэж үздэг бөгөөд түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр XII зуунаас хойш энд хаад ноёд амьдардаг байжээ. Харин XVII зуунаас цэргийн зориулалтаар бэхлэлт болгон ашиглах болсон байна. Ордон Их Британийн түүхэндэх хамгийн олон удаа бүслэлтэд орж, хамгийн их дайралтад өртсөн газар болсон хэдий ч өнөөг хүртэл оршсоор. Энэ олон жилийн турш хадгалж чадсан учраас жуулчид очих дуртай.
#2 Вангийн гудам. Дэлгүүр, музей, зоогийн газар, уушийн газар гээд байхгүй юм энд үгүй. Дээрээс нь Эдинбургийн ордон тийш хүрэх зам энэ юм. Алдарт Тартан хээний музей хүртэл бий. Килт төдийгөөс өдийг хүртэл хэрхэн хөгжсөн тухай ер нь Шотландын соёлыг эндээс үзэж болно. Нэн эртний өнгө төрхөө өдгөө ч алдаагүй уушийн газруудад виски шимэнгээ орчныг тольдохыг хэн хүсэхгүй билээ.
#3 Скоттын цамхаг. Вангийн гудамжнаас ч илүү сонирхолтой зүйл Хунтайжийн хүрээлэнд байна. Тэр нь Шотландын зохиолч Уолтер Скоттын гэгээн дурсгалд зориулсан готик хэв маягтай Скоттын цамхаг юм. 1844 оны намар барьж дууссан энэ байгууламж 61 метрийн өндөртэй бөгөөд оройд нь гарахын тулд 287 гишгүүрээр өгсөх шаардлагатай. Хамгийн гоё нь энэ шатаар дээш өгсөж гарсан жуулчдад оройд нь гарсныг гэрчлэх “гэрчилгээ” өгдөг.
#4 Эртний төрхөө хадгалсан хэвээр. Дундад зууны үеийн хэв маягаа огтхон ч алдаагүй учраас Эдинбург жуулчдын дуртай газар. Готик хэв шинжээ хэдэн зууны турш хадгалж чадсан энэ хот гэхдээ “хуучин” хот биш юм шүү. Учир нь үзэмж төгс энэ барилгуудын дотор Starbucks тэргүүтэй “орчин цагийн” илэрхийлэл бас бий. “Умардын Афин” гэж нэрлэдэг энэ хот түүхийн хуудсыг жуулчдын өмнө дэлгэх чадалтай. Бүр орчин үеийн түүх ч энд бий. Ж.К. Роулинг аль уушийн газарт Харри Поттер зохиолоо бичиж байсан нь сонирхолтой биш байна гэж үү?