Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Богд уул сувиллын хашаанд хууль зөрчин халдаж байгааг анхааралдаа авахыг хүссэн мэдэгдлийг Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв эмнэлгийн Богд уул сувиллын эмч хийлээ.
- МАХН-аас өнөөдөр Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ зарлаж байсан ч Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус намаас тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй учир жагсаалын болсонгүй.
- Өнөөдөр намууд 2016 оны УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд 2012 оны сонгуульд хэн, хаана нэр дэвшиж байсныг ЭНДЭЭС үзээрэй.
- Иргэн Мөнхбаясгаланг 2013 онд МИАТ ТӨХК-д Зөвлөх ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, улсад 88,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байна.
- Mонгол Улсад Өмгөөлөх байгууллага үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооноос жил бүр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг өнөөдөр 10-16.00 цагийн хооронд Чингисийн талбайд боллоо.
- "Монголын Үндэсний Кино Урлагийн Академи"-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах "Академи Авардс" наадам энэ жил зургаа дахь жилдээ "Их тэнгэр цогцолбор"-т болох гэж байна.
- Автомашингүй өдөр зургаадугаар сарын 04-нд болно.
- Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) Канадын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэйгээр “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
- IJF-ийн шүүгч Машбатын Бөхбат Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн 2016 оны наадамд шүүгчээр оролцох эрхээ Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авчээ.
- Долоон буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700 м замыг энэ сарын 28-ны 06:00 цагаас зургадугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил хийнэ.
- Энэ сарын 25-ны өдрийн байдлаар банкууд 6889 иргэний 425.7 тэрбум төгрөгийн, ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ.
- Зорих газар: Наран мандах нутаг Сүхбаатар аймаг нийтлэлийг хүлээн авна уу.
- Монголын анимэйшн, комикс авардс уралдаанд оролцож, алтан шагналын эзэн болж Япон улсаар аялах эрхийн эзэн болоорой.
- Итали улсын Сасари хотод болох олон улсын уламжлалт “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг эх орноосоо мордлоо.
- Галт Чулууны Нууц хүүхдийн жүжгийг үзэж ХАМТДАА БААТАРЛАГ үйл бүтээхийг хүсч буй бүх найз нартаа ТАСАЛБАРАА 30-100% ХӨНГӨЛӨЛТТЭЙ авах боломжийг бэлэглэж байна.
Дэлхий дахинд
- Технологийн аварга Microsoft болон Facebook компаниуд Атлантын далай доогуур сүлжээний утас татахаар болсон бөгөөд MAREA буюу Испаниар “Давлагаа” гэж нэрлэсэн энэхүү сүлжээний утас нь 6600 километр урт байх юм.
- Олон улсад газрын тосны ханш нам дор байгаагийн улмаас хоёр жилийн дараа нийлүүлэлт эрчимтэй буурч магадгүй байна гэж Норвегийнгазрын тосны тэргүүлэх компани болох “Statoil”-оос мэдээллээ.
- Гурван хэмжээст хэвлэх технологийн хөгжил дөнгөж эхэлж байгаа хэдий ч Дубайд энэ технологийн тусламжтай бүхэл бүтэн оффисийн барилга хэвлэжээ.
- “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан Тунхаглал гаргасан бөгөөд тус бүлгийн удирдагчид ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээхээр санал нэгдсэн байна.
- НАСА агентлаг хүн амьдрах боломжтой BEAM модулийн туршилтын ажлыг эхлүүлсэн боловч төлөвлөгөө ёсоор бүрэн задраагүй учир инженерийн багийнхан дахин уулзаж, туршилтыг үргэлжлүүлэх эсэх талаар ярилцахаар болжээ.
- АНУ-ын цөмийн зэвсгийн удирдах байгууламжууд өнөөдөр ч гэсэн 1970-аад оны үеийн компьютер ашиглаж, 8 инчийн хэмжээтэй Floppy диск ашиглаж байгаа талаар Засгийн газар мэдээллээ.