Энхрий нялх үрдээ бүүвэйн дуу дуулж, энхрийлэн тайтгаруулахдаа гоо зүй, утга уянгыг мэдрүүлж таниулдаг ажээ. Хүүхдээ хэвлийд байхаас эхлээд хэлд орох хүртэл бүүвэйлж, бүүвэйн дуу сонсгон мэдрүүлж байвал аядуу зөөлөн хүн болж төлөвшинө гэж монголчууд ярьдаг.
Тэгвэл "Монгол Контент" ХХК сургуулийн өмнөх насны хүүхэд багачууддаа зориулан гаргаж буй "Маамуу" төслийн хүрээнд зургаан бүтээл бүхий "Бүүвэй аялъя" шинэхэн цомгоо хүргэж байна.
Энэхүү цомогт дөрвөн аялгуу, хоёр шинэ дуу багтаж байгаа бөгөөд хүүхэд багачуудын зуслангуудад үе үеэс дуулж ирсэн хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн ая та бидний сайн мэдэх "Тавтай нойрсоорой" болон "Улаанбаатарын үдэш" дуунуудыг бүүвэйн аялгуу болгон найруулсан аялгуу багтаж байгаа юм.
"Бүүвэй аялъя" цомогт хамтран ажилласан хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж:
"Монгол Контент" ХХК-тай албан ёсоор хамтран ажиллаж, "Бүүвэй аялъя" цомогтоо миний "Тавтай нойрсоорой", "Улаанбаатарын үдэш" хоёр дууг бүүвэйн аялгуу болгон оруулж байгаад баяртай байна. Энэ аялгууг сонсоод аав ээж нь хүүхдээ унтуулахдаа дуулж өгч бас сонсгож болно. Мөн дууны аялгуунууд маань сайхан видео дүрстэй болсон байна.
"Улаанбаатарын үдэш" хэдийгээр залуучуудад зориулсан дуу ч бяцхан үрсдээ дуулж өгч болохоор үдшийн намуухан үеийг аялгуугаар амилуулсан бүүвэйн аялгуу болгосонд баяртай байна.
"Тавтай нойрсоорой" дууны аялгууг ч хүүхдэдээ сонсгоод бүүвэйлж болохоор болжээ. Энэ дуугаа 1985 онд анхнаасаа хүүхдийн зусланд дуулах дуу болгон зориулан зохиосон юм.
"Тавтай нойрсоорой" дууг багадаа зусланд дуулж байсан хүүхдүүд маань өнөөдөр аав ээж нар болчихсон эргээд үр хүүхдэдээ аялж өгөх гэж байгаа нь таатай сонин байх болов уу. Ийм сайхан контентыг төсөлдөө оруулаад албан ёсоор бүтээл болгож байгаад би маш их баяртай байна" гэлээ.
Мөн "Tigerfish" хамтлагийн дуучин Б.Аззаяагийн зохиосон "Зүүдний ертөнц", "Бүүвэй аялъя" дуунууд ч тус цомогт орсон билээ.
"Tigerfish" хамтлагийн дуучин Б.Аззаяа:
"Ээж хүнд бүүвэйн дуу зохиох санал тавьсанд маш баяртай хүлээж авсан. Ээж хүний хувьд энэ хоёр дуу маань надад маш ойрхон хурдан гарсан гэж болно. Саяхан клип нь гараад үзээд сууж байгаадаа маш их баяртай байна. Дуу бичээд хүүхдэдээ олон өдөр дуулж үзсэн. Ээж нар маань дагаад дуулах учраас бүүвэйн дуу болохоор намуухан энгийн дуулахыг хичээсэн" гэлээ.
"Маамуу" төслийн хүрээнд Нарлаг Улаанбаатар Ротари Клуб болон Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран "Маамуу" хүүхдийн бүтээлч ном хэвлэн гаргалаа.
"Бүүвэй аялъя" цомгийг Mobiplay аппликейшн болон Mobiplay.mn-ээс үнэгүй сонсоорой.