Нямаагийн Энхболд
Ажил эрхлэлт:
1979-1980 онд Соёлын яамны нэгдсэн редакцад эдийн засагч
1980-1986 онд Соёлын яамны төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн
1986-1990 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга
1990-1993 онд Монгол хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
1993-1995 онд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газарт Шадар сайдын зөвлөх
1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэл, харилцааны албаны дарга
2001-2004 онд Олон улсын парламентын холбооны гүйцэтгэх зөвлөлийн Ази тивийг төлөөлсөн гишүүн
Олон улсын парламентын холбооны дэд ерөнхийлөгч
2004-2006 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга
2006-2007 онд Гадаад хэргийн сайд
2007-2008 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын эрхлэх газрын дарга
2000, 2004, 2008, 2012 оны ээлжит сонгуулиар Улсын Их Хурлын гишүүн

Төрийн хар хайрцагны бодлого парламентад л байдаг

Таны бодлоор энгийн хүний ёс зүй, УИХ-ын гишүүний ёс зүй юугаараа ялгаатай вэ?
Ер нь хүн бүр ёс зүйтэй байх ёстой л доо. Жирийн иргэн хүн Үндсэн хуулинд заасан бусад үүргээ дагахаас гадна өөрийнхөө болон ойр дотнынхоо хүмүүсийн өмнө хариуцлага хүлээдэг. УИХ-ын гишүүн болон төрийн өндөр алба хашиж байгаа бусад хүн эдгээрээс гадна олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, тэдний татварын мөнгөөр цалинжиж байгаа учир тэдэнд үйлчлэх ёстой. Тэгэхээр жирийн иргэнээс илүү өндөр шаардлага тавигдана. Бас улстөрчид гэдэг нийтийн хараа, дуранд байдаг. Энэ үүднээс бодоод үзсэн ч төрийн хүн, олон нийтийн өмнөөс ажиллаж байгаа хүн ийм байх ёстой юм гэдгийг харуулсан үлгэр дуурайл байх ёстой.
Энэ удаагийн УИХ-ын чуулганы бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Энэ парламент буюу танай ангийнхан ёс зүйгээ хэр сахиж чадсан бэ?
Хамтын шийдвэр гаргадаг 76 хүнээс бүрддэг субъект болохоор нэг нь ёс зүйн алдаа гаргасан байлаа гэхэд бүхэлд нь дүгнэх хэцүү. Хувь гишүүдийн хувьд миний нүдээр ажиглахад “арай ч ингэмээргүй байна даа” гэх тохиолдол зөндөө л гарч байна. Нэр цохоод яахав дээ. Хэдийгээр аль ч парламентад гардаг л зүйл ч энэ парламентад арай илүү л гараад байна уу даа гэж боддог. УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг үнэндээ тийм амар ажил биш. Нэр дэвшээд, хүмүүстэй уулзаад л их амархан сонгогдчихдог гэж бодоод байдаг шиг байгаа юм. УИХ-д сонгогдоно гэдэг өөрийг нь сонгосон олон арван мянган хүнийг ямар нэгэн байдлаар өөртөө татах чанарыг агуулсан байдаг. Хүн л болсон хойно сайн, муу олон чанар бий. Сайн, саарыг би өөрийнхөө нүдээр л дүгнэж байгаа хэрэг. Энэ талаас нь үзвэл гишүүдийн ёс зүйн талаас анхаармаар, зөвлөмөөр зүйл гардаг. Олон хүний сэтгэлийг татаж сонгогдсон болохоор тэр хүмүүст саараасаа илүү сайн тал нь давуу болов уу. Тийм болохоор үе үеийн УИХ-ын гишүүдийг бүгдийг нь хүндэлдэг. Одоо дараагийн сонгууль хамар дээр тулчихсан үед “тэр нөхөр ингэж байсан, тэгж байсан” гэж ярих нь миний хувьд ёс зүйгүй болно. Хувь хүнийхээ үүднээс ангийнхантайгаа уулзаад ярихдаа “наадах чинь тийм болчхлоо, ингэх учиргүй юм шүү” гээд илэн далангүй хэлчихдэг. Гайгүй сайн хүлээж аваад байх шиг санагддаг.
Сүүлийн үед сошиалоор шинэ хүмүүсийг УИХ-д сонгоё, олон удаа сонгогдсон хүмүүсээс татгалзъя гэдэг уриалгыг их тавих боллоо. Та юу гэж бодож байна?
Парламент гэж өөрөө юу вэ гэдгийг бодолцох хэрэгтэй юм. УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллага. Энд бодлогын залгамж чанар, уламжлал, асуудлыг аль болох олон талаас нь хардаг нуруутай тулхтай, урьд нь юу болж байсан, юу болохгүй байсан, яагаад алдаж байсан бэ гэдгийг мэддэг туршлагатай хүмүүс тодорхой хувийг эзлэх нь зайлшгүй чухал. Олон удаа сонгогдсон хүмүүсийг төлөөлж ярьж байгаадаа биш. Үнэхээр парламент гэдэг ийм тодорхой хэсэгтэй байж бодлого нь өөрөө залгамжтай, уялдаа холбоотой гардаг. Би олон улсын парламентын холбоонд Монгол Улсаа төлөөлж сонгуульт ажил эрхэлж байсан болохоор олон улсад парламент гэж ямар байдаг талаарх өөрийн гэсэн ойлголт, мэдлэгтэй хүн гэж боддог.

Тэгэхээр “олон жил болсон хүмүүс хэрэггүй, залуус байх ёстой” гэх нь хэт өрөөсгөл, сонгууль болох гэж байгаа энэ үед хэт улстөржсөн яриа суртал ухуулга гэж харж байна. Төрийн бодлогын хар хайрцаг гэдэг парламентад л байдаг. Тэр хар хайрцган доторх бүхнийг гаргаж хаячхаад, дандаа шинэ юм оруулчихна гэдэг болохгүй л дээ. Н.Жанцанноров гуайтай саяхан ярьж суулаа. Тэгсэн “УИХ-д хүн сонгоно гэдэг 100 метрийн гүйлтийн уралдаанд оруулаад хэн түрүүлснийг нь шалгаруулах гэж байгаа биш дээ. Парламент бол мэргэшсэн хүмүүсийн, мэргэшсэн байгууллага байх ёстой юм гэдгийг ойлгосон” гэж ярьж байгаа юм. Гэхдээ мэргэшсэн гэдэг нь насаараа тэнд хадагдаад суух ёстой гэсэн үг биш. Янз бүрийн мэргэжлийн, урд нь тэр чиглэлээрээ ажил хийсэн туршлагатай, төрийн хүнд байх чанаруудыг агуулсан хүмүүс орж ирэлгүй яахав. Төрийн хүнд байх ёстой чанаруудын нэг нь олон нийтэд хамааралтай бодлого гаргадаг хүмүүс зөвхөн өөрийн байр суурь, өөрийн бодол нь л зөв гэж ханддаг байх нь их хор хөнөөлтэй, осолтой. Үүнээс болоод өрөөсгөл бодлогууд явдаг, даамжирвал дарангуйлал үүсдэг. Парламент гэдгийн мөн чанар нь тал талаасаа ярьж зөвшилцөхдөө байдаг учир ийм чиглэлийн сэтгэлгээ, хандлагатай, тодорхой асуудлуудаар төрийн бодлого боловсруулахад мэргэжлийнхээ дагуу саналаа тусгаж чаддаг, төрийн ажлын туршлагатай хүмүүс байвал илүү байдаг гэж Н.Жанцанноров ярьж байна лээ. Энэ бол таны асуултанд хариулахад хэрэгтэй байр суурь гэж бодож байна.
76 гишүүн бидний амьдралын бүхий л үе шатанд хэрэглэгдэх хуулиудыг баталдаг болохоор хэлэлцэх гэж байгаа хуулиудаа нэлээн судалдаг хүмүүс байдаг болов уу. Ер нь парламентын гишүүд хуулиудаа хэр судалдаг вэ?
Олон улсад парламентын гишүүдийн 30-40 орчим хувь нь хуулин дээр сууж, цаасан дээр ажилладаг, боловсруулдаг ажлын хэсэгт ажилладаг хүмүүс байдаг гэдэг судалгаа бий. Бусад нь ажилладаггүй гэсэн үг биш. Эд бол бусад хууль тогтоомж, бодлоготой уялдуулах талаас нь илүү их ажилладаг гэсэн үг. Нөгөө хүмүүс нь шинэ санаа тусгадаг, өөрсдийнхөө болон сонгогчдынхоо байр суурь, хөгжлийн шаардлагыг тусгадаг гэж зааглагддаг. Парламентын гишүүд бүгдээрээ л хуулийн төсөлтэй уншиж танилцдаг гэж би найдаж байна. Уншиж судлахгүйгээр төсөл оруулна гэж байхгүй л дээ. Нэг өдөр л гэнэт санаа орж ирээд, тухайн үедээ олонх нь түрээд гаргачихаар хожим нь буруу байжээ гэдэг нь олон зүйл дээр ажиглагддаг. Эдийн засгийн том бодлого дээр гэхэд 68 хувийн татварыг гэнэтхэн л гаргаж ирээд баталчихсан. Би энэ асуудлыг хэлэлцэх үеэр Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан учир хэлэлцүүлэгт нь ороогүй. Гадаад харилцааны асуудал эрхэлж байгаа хүний хувьд байж боломгүй асуудал байна гээд картаа сугалаад гарч байсан. Тухайн үед гэнэтийн сэтгэл хөдлөлөөр гаргаж ирсэн ийм зүйл яавч сайн зүйл авч ирэхгүй гэж бодож байсан. Тэрүүгээр ч болсон. Сүүлд нь хүчингүй болгосон шдээ. Тэгэхээр юмыг заавал ултай суурьтай судалж, түрүүнд нь юу нь болж байсан, юу нь болохгүй байсан гэдгээ мэдэж байх нь чухал.
УИХ-ын гишүүд нэгнийхээ кнопыг өмнөөс нь дардаг нь ёс зүйд хэр нийцэх вэ?
Нэгдүгээрт ёс зүйд нийцэхгүй. Тэр байтугай хуульд ч нийцэхгүй.

Гишүүдийг зөвхөн ирцээс нь болж буцаан татна гэвэл хэт өрөөсгөл

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирц нь хүрэхгүй гишүүнийг буцаан татах тушаалд гарын үсэг зурсан. Манай парламентын хуралдааны ирц хүрэхгүй байх нь элбэг. Зарим гишүүд бүр 50-аас дээш хувийн тасалдалттай ч харагдана лээ. Манай улсад гишүүнийг ирц нь хүрэхгүй бол буцаан татах асуудал тавьж болох уу?
Энэ бол ганц ирцийн талаарх асуудал биш. Аль ч үеийн УИХ дээр ирц бол хамгийн чухал үзүүлэлт юм шиг хараад байдаг. Хувь хүний хариуцлага талаасаа чухал уу гэвэл чухал. Сонгогчдын талаас ч гэсэн ямар хүнийг сонгочихов гэдгийгээ харна. Гэхдээ “энэ хүн хуралдаа ирэхгүй байгаа учир энэ хүнийг эргүүлэн татна” гэвэл хэт өрөөсгөл. УИХ гэдэг байгууллагын дархлаа давхар яригддаг. Саяхан хариуцлагын тухай хууль боловсруулах үеэр тухайн тойргийн сонгогчдын 15 хувийн саналыг цуглуулчихсан байхад гишүүнийг татаж болно гэдэг асуудал тавьсан. Хариуцлага талаас нь бодвол болмоор. Манайх шиг цөөхөн хүнтэй улсад тойргоос 15 хувийн санал цуглуулах амархан. Тэгэхээр ирц болон бусад асуудлаар 15 хувийн санал аваад гишүүнийг буцаан татаад байна гэвэл төрийн дархлааг их сулруулж байгаа хэрэг. Гадна, дотноос нөлөөлөөд сонгуульд ялагдчихсан хүн сонгуулийн дараа ямар нэгэн шалтаг, шалтгаанаар “энэ хүнийг татъя” гээд өөрийнхөө төлөө санал өгсөн хүмүүсийг уриалахад дор нь л татаад авчихна. Тойрог бүрт ингэвэл монголын УИХ дөрвөн жилийн турш л тогтворгүй бужигнадаг болчихно. Бид өөрсдөө хоёр том гүрний дунд оршдог, сүүлийн үед даяаршил гээд дэлхийн томоохон гүрнүүдийн сонирхлыг татаж байгаа орны хувьд тэдэнд ашиггүй, өөрсдийн бодлогоо тууштай явуулаад эхэлтэл магадгүй гаднаас нөлөөлөөд аар шаархан гэж болох шалтаг шалтгаанаар монголын төрөөр хөөрхөн тоглоод байж болох байхгүй юу. ОХУ-ын дум олон зуун хүнтэй. Харин манайх 76. Тэр олон зуун хүнээс хэдэн хүнийг ирцээр нь шалтгаалаад татчихад асуудалгүй. Би хувьдаа ингэж л боддог. Гишүүн болж сонгогдчихоод сууж байх юмсан гэж бодоод байгаадаа биш үүний цаана монгол төрийн дархлаа гэдэг талаас нь бодох ёстой. Тэгэхээр төрийн асуудал гэдэг сэтгэлийн хөдлөлөөр юм уу эсвэл ганц талаас нь хараад шийдэх биш бүх талаас нь ярьж, судлаж байж хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Ялангуяа бидэн шиг жижиг улс.
Гишүүд чуулган бүрт суух шаардлагатай юу. Эсвэл заримыг нь алгасаад байж болох юм уу?
Чуулган бүрт суух үүрэгтэй. Тэр хүний үндсэн ажил нь хуралд суух, хууль болон шийдвэрийн төсөл боловсруулах, батлах. Үндсэн ажлаа хийх үүрэгтэй. Тийм ажил хий гэж сонгогчид сонгосон.

Хэт нэг талыг барьж УИХ-ыг удирдах нь төрийн ажилд хортой юм байна гэдгийг харууллаа

Түрүү түрүүчийн парламентаас илүүтэй энэ удаад та бүхэн УИХ-ын даргадаа илүү их гомдол, шүүмжлэл тавих шиг харагдсан.
Өнгөрч буй дөрвөн жилийн түүхээс харахад аль нэг намын дарга парламентаа удирдаад явах нь зөв үү, буруу юу гэдгийг бодууштай нь ажиглагдлаа. Улс орон бүрт зохицуулалт нь янз бүр байдаг. Зарим оронд парламентын дарга болуутаа намын даргаасаа татгалзаад хурлаа удирдаад явдаг. Зарим нь манайх шиг. Манайд УИХ-ын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг. Ийм хүн аль нэг намын бодлого, үзэл суртлыг УИХ дээр хүчээр түрээд явж болохгүй юм. Таны саяын хэлдэг үнэн. Энэ удаад намын дарга хэт нэг талыг барьж хурлыг удирдах гэж оролдож байгаа нь зөвхөн нэг намын тал ч биш нэг нам дотор байгаа хэсгийнхээ төлөөлөл юм шиг ажиллаж байгаа нь буруу юм байна гэдэг нь маш тодорхой боллоо. Дараагийн шатанд УИХ-ын даргад ямар шаардлага тавих ёстой вэ гэдгээ хуульчилж өгөх ёстой юм шиг байна. УИХ-ын дарга зөвхөн нэг намд тохирох шийдвэр гаргаж болохгүй. Тэгвэл огцруулна гэдэг юм уу заалттай. Товчхон хэлэхэд энэ дөрвөн жилийн хугацаанд хэт нэг талыг барьж УИХ-ыг удирдах гэж оролдох нь төрийн ажилд хортой юм байна гэдгийг харууллаа.
Жишээ нь ямар хор нөлөө үзүүлсэн гэж?
Парламент өөрөө зөвшилцлийн байгууллага. Тэнд олонх, цөөнх бий. Олон улсын парламентын холбооноос улс орнуудад санал болгодог “21-р зууны сайн парламентын гарын авлага, зарчим” гэдэг ном бий. Тэнд цөөнхөд тодорхой асуудлаар цаг заавал өгдөг, хэлэлцэж байгаа асуудлын тодорхой хувьд нь цөөнхийн санаачилсан асуудлыг заавал хэлэлцдэг гэж бий. Гэтэл өнөөдөр манайд цөөнх асуудал оруулахаар “хэлэлцэхгүй ээ” гээд хойшлуулчихдаг. Түүнийг нь хуулиар шахах боломж байхгүй. Ийм байдал олон удаа гарсан. Манайх асуудал оруулахаар хойшлуулангуутаа эргээд олонхийн зүгээс оруулж ирээд хэлэлцүүлээд баталчихдаг. Эсвэл засвар хийж өөрсдийнхөө бодлогод ойр болгож байгаад хэлэлцчихдэг. Энэ бол дэлхийн нийтлэг жишиг тоглоомын дүрмэнд харш зүйл. Үүнийг бид ч биш телевизээр УИХ-ын нэвтрүүлгийг харсан хүмүүс ярьж байгаа.
Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд намаа чөлөөтэй сонгоод эхэллээ. Ингэхээр миний өгсөн саналыг сонин болгоод хаячих шиг санагдах юм. Энэ ёс зүйтэй алхам мөн үү?
Сонин болохоор барахгүй таны нүүр лүү нулимчихаад явчихтай л адил. Итгэл үнэмшлээ өгөөд, дэвшүүлсэн бодлогыг нь дэмжээд “би энэ хүнийг дэмжвэл энэ хүнээр дамжаад миний бодож мөрөөдөж байгаа зүйл УИХ-ын шийдвэр болж гарч ирээд, төрийн бодлого болж миний амьдралд ингэж нөлөөлөх юм байна” гэж төлөвлөснийг нь үгүй хийчихэж байна гэсэн үг. Сонгогч саналаа өгнө гэдэг та бид хоёрын дунд гэрээ байгуулагдаж байгаа юм. Гэтэл энэ нь саналыг чинь авч, гэрээгээ урчихаад явчихаж байна. Сонгуулийн тухай хууль ярьж байх үеэр энэ асуудлыг хөндөж ярьсан. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ажилласан гишүүд бүгд энэ дээр санал нэг байсан. Гэхдээ Сонгуулийн хуулиар зохицуулж чадаагүй. Яагаад гэвэл Сонгуулийн тухай хууль бол УИХ-ын гишүүн болох хүртэлх үйл ажиллагааг зохицуулсан болохоос гишүүн болоод статус нь өөрчлөгдчихсний дараа зохицуулалт хийх хууль биш. Тэгээд бид Монгол Улсын Их хурлын тухай хууль, УИХ-ын гишүүний эрхзүйн байдлын тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг ойлголцолд хүрсэн. Ингэж сонгогчдынхоо нүүр лүү нулимаж байгаа хүнийг УИХ-аас нь гаргах ёстой. Тойргоос сонгогдсон бол дараагийн хүн нь орохоор ч юм уу. Эсвэл дахин сонгууль явуулдаг ч юм уу. Гэх мэтчилэн ярьж байгаад энэ хоёр хуулиндаа нэмж өөрчлөлт оруулъя гэсэн. Харамсалтай нь энэ чуулганаар ярьж чадсангүй. Дараагийн УИХ энэ асуудлыг заавал ярьж, зохицуулалт хийх ёстой.

Дараагийн чуулган давхар дээлний асуудлыг зайлшгүй хөндөх ёстой

Энэ парламент давхар дээлнийхээ асуудлыг шийдэхгүй байсаар дууслаа. Энэ асуудал хэзээ ер нь шийдэгдэх бол?
Лав энэ чуулган хэлэлцэж чадалгүй дууслаа. Энэ далимд хэлэхэд, чуулган зургаадугаар сарын 23-н хүртэл завсарласныг би ингэж харж байна. Хэрвээ завсарлаагүй бол энэ чуулганаар шийдэх хэд хэдэн эмзэг асуудал АН-ын хувьд байна. АТГ-ын даргын томилох, давхар дээлийг шийдэх, 2015 оны төсвийн тайлангийн тухай асуудал. Зөвхөн энэ гурвын хувьд л маш олон асуулт урган гарах байсан. Тэгэхээр үүнээс тойроод л хэлэлцэхгүй байх хамгийн амар арга нь гээд л завсарлага авчих шиг боллоо. Энэ хүрээнд давхар дээлний асуудал хойшлогдчихлоо. Манайх загварыг нь авсан Их хурал нь Засгийн газраа томилж, хяналт тавьдаг, засгийн газар нь улсынхаа өмнө бүх хариуцлагаа хүлээдэг энэ системийг авсан улсуудад янз бүр бий. Давхар дээлтэй нь ч бий, огт оруулдаггүй нь ч бий. Бидний хувьд хэд хэдэн янзаар оролдож үзлээ. Зовлон нь, манай чуулган хэт жижиг буюу 76-хан хүнтэй. Үүнээс 19 нь сайд болчихоор чуулганыхаа хяналтаас гараад явчихаж байгаа юм. Шууд болоод тойруу утгаар. Хэрэв гишүүдийнхээ тоог нэмэхгүй гэж байгаа бол давхар дээлтэй сайд нарынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Тэгж байж парламент нь хяналтаа тавьж чаддаг, бодлогоо хэрэгжүүлэхдээ анхааруулж чаддаг болно. Ерөнхийлөгчөөс үндсэн чиглэлийн гурван яам, УИХ-аар гурван хүн гээд яамдын тоо нь 12-аас хэтрэхгүй байх ийм санал Ерөнхий сайдаас орж ирсэн, бид хүлээж авахад бэлэн байсан. Энэ хэд хэдэн удаа оролдож үзсэний хувьд хэт олон гишүүн сайдын ажлыг давхар хийнэ гэдэг эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт тавих асуудалд хортой нөлөө үзүүлдэг юм гэдгийг мэдэрлээ. Энэ удаагийн чуулган шийдээгүй ч дараагийн их хурал зайлшгүй хөндөх ёстой асуудал гэдэг нь тодорхой боллоо.
Гишүүдийн ёс зүйтэй холбоотой бас нэг асуудал нь оффшор данс. Үүнтэй холбоотой таны үзэл бодлыг сонсвол?
Хуулинд үнэхээр тийм заалт байхгүй. Би ажилдаа нэг зүйлийг зарчим болгож явдаг. Ямар ч тохиолдолд хууль дээдлэх ёс гэдэг бол бидний ардчилсан гэж нэрлээд ардчилсан болж чадахгүй яваа энэ нийгэмд хамгийн чухал зүйл байх ёстой. Хуулиас гадуур болоод ирэхээр л хямраад явчихдаг. Тэгэхээр нэг талаасаа үнэхээр хууль байхгүй юм чинь улстөрийн зорилгоор гэдэг юм уу, улстөрийн оноо авах гэж ийм алхам хийх хэцүү. Миний ойлгож байгаагаар оффшор дансан дахь орлого нь юунаас эх үүсвэртэй юм, нуусан юм уу нуугаагүй юм уу, олсон орлогоосоо татвар төлсөн юм уу гэдэг нь илүү чухал.

1992 оноос хойш парламентын засаглалтайгаар явлаа. Парламент маань хэр төлөвшиж байна вэ?
Төлөвшвөл төлөвшихөөр 24 жил өнгөрлөө. Овоо төлөвшөөд явж байсан юм. Алдаж оносон зүйл төлөвшил тал дээрээ нэлээд бий. Гэхдээ 2012-2016 оны парламент бол хүрсэн төлөвшлөөс ухарлаа. Хамгийн гол нь парламент бол зөвшилцлийн байгууллага гэдэг уур амьсгал иргэд болон намуудын дунд бий болж байсан. Гэтэл 2012 оноос парламент бол олонх нь хүч түрэн асуудлыг шийдэж болдог байгууллага юм гэдэг жишиг тогтоочихлоо. Эхнээсээ дуустал. Уг нь зөвшилцлийн байгууллага гэдгээрээ явсан бол манай парламент төлөвшил дээрээ нэмэлт оноо авч болох байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй. Үүнийг зөвхөн бид хэлээд байгаа юм биш. Гадна дотны парламентын болон парламентын бус шугамаар харьцаж байгаа хүмүүс хэлээд байгаа юм. Ганц жишээ нь гэхэд анх удаа парламент байгуулж байгаа Мяньмараас ирсэн тэмцэгч эмэгтэй Сун Чи “ер нь бол ардчилал зөвшилцлийн парламент гэдэг үнэхээр хэрэгтэй зүйл байна. Дүр эсгэсэн ардчилал, парламент бол байж болохгүй зүйл юм” гэдгийг мэдчихээд яваад өгсөн. Тэр хүн ганц эрх баригчидтай уулзаад явсан юм биш шүү дээ.
Дөрвөн жилийн хугацаанд МАН-ын гишүүд ажиллахад хүндрэлтэй байсан юм аа даа. Таны ярианаас ийм өнгө аяс харагдаад байна?
Аливаа юманд хуулиас гадна ёс суртахууны хэм хэмжээ гэдэг зүйл бий. Парламент гэдэг бүхэлдээ хамтын ой санамж. Энэ ой санамж алдагдчихлаа. Улстөр гэдэг гомдоллоод гоншигоноод байдаг зүйл биш л дээ. Тэсвэр тэвчээр, хатуужлыг шаарддаг. Би гомдоллосон юм байхгүй. Харамсалтай л байна. Зөвшилцлийн байгууллага дарангуйллын шинжтэй болчихлоо. Олонх нь хүссэнээ хийдэг. Болохгүй бол хууль өөрчилж байгаад, хууль зөрчиж байгаад хийдэг. Энэ бол бидний хүссэн ардчилал, парламент биш. Ажиллахад хэцүү байсны хувьд гэвэл би олон газар хэлдэг үгээ хэлье: Лоом барьсан хүнтэй зодолдох хэцүү. Хэчнээн сайн боксчин байлаа ч дүрэм журамгүй, лоом барьсан хүнтэй зодолдох хэцүү. Ямар ч байсан ардчилал гэж ийм байх ёсгүй, парламент гэж ийм байх ёсгүй юм байна гэдгийг энэ дөрвөн жилийн хугацаанд ойлгуулахад МАН-ын бүлгийн үйл ажиллагаа их хувь нэмэр болсон. Бидний шүүмжлэл шаардлагууд олон нийтэд хүрсэн гэж бодож байна.
МАН өөрөө түрүүчийн удаад олонх байхдаа цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж чадаж байсан уу?
Олонх болчихоод цөөнхөө урьж Засгийн газраа байгуулаад ажиллаж байсан ийм л нам шүү дээ. Шүүмжилдэг л юм. Ялангуяа манай нам дотроос хамтарсан нь буруу байсан гэж шүүмжилдэг. Гэхдээ том зургаар нь аваад үзвэл тэр дөрвөн жилийн хугацаанд улс орны эдийн засаг яаж ахилаа, хүмүүсийн амьдрал яаж сайжирлаа, ирээдүйдээ болох юм байна, бүтэх юм байна гэдэг итгэл үүссэнийг бодоход манай нам буруу юм хийгээгүй л гэж би боддог. Товчхон хэлэхэд, дотроо байгаа цөөнхийг байтугай цөөнхөө дотроо оруулж байгаад хамтраад ажиллая гэдэг нийтлэг эрх ашгийнхаа төлөө явъя гэдэг, юуны өмнө улс орны эрх ашиг, дараа нь намынх, дараа нь бүлэг фракцын эрх ашиг байдаг юм шүү гэдэг байр суурьтай байдаг ийм л нам. .
Ярилцлага өгсөнд баярлалаа.