Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар 6 сарын 1 ны баяр тун удахгүй болох гэж байгаатай холбогдуулан энэ удаагийн зочиноор Монголын анхны молл болох Хүннү Моллын төслийн менежер Б.Ариунаатай уулзаж байна.
- Энэ жилийн эх үрсийн баярт зориулан Хүннү Молл нь том арга хэмжээ төлөвлөж байгаа талаар мэдээлэл авлаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Юуны өмнө уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй болох гэж буй эх үрсийн баярыг тохиолдуулан Хүннү Молл нь “Шидэт ойн гүн дэх аялал” хэмээх агуулга дор цогц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ нь дотроо “Хаант Улс”, “Мөсөн цайз”, “Шидэт ойн цоорхой” гэсэн үндсэн 3 хэсгүүдээс бүрдэж байгаа бөгөөд нэмэлтээр тайзны хөтөлбөр, энтертэйнментийн хэсгүүд орж байгаа.
Ер нь Хүннү Моллоос зохион байгуулагддаг аливаа арга хэмжээнүүд бүгд үнэ төлбөргүй байдаг. Энэ удаагийх ч мөн адил үнэ төлбөргүй байна.
Анх бид төслөө санаачлахдаа хүүхдийн төсөөллийн үлгэрийн орчин бодит байдал дээр буувал яг ямар байх бол гэдэг дүр зураглал дээр үндэслэн “Шидэт ойн гүн дэх аялал” хэмээн төлөвлөсөн. Манай арга хэмжээ 5-р сарын 31-нээс 6 сарын 2-ны өдрийг дуустал 11:00-22:00 цагийн хооронд Хүннү Молл дээр үргэлжилнэ.
- Хүүхдээ баярлуулж буй эцэг эхчүүдэд хийх зүйлс цөөн байдаг шүү дээ. Үүнийг харгалзан үзсэн болов уу?
Мэдээж хүн бүрийн хувьд хүүхэд нас гэж байсан, энэ удаад эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн манай энэхүү арга хэмжээг үзэж сонирхоод эргээд хүүхэд насаа дурсана гэдэгт итгэлтэй байгаа. Үүгээр ч зогсохгүй молл дахь албан ёсны эрхтэй дэлгүүрүүдээр хэсч олон олон хямдрал урамшуулалд хамрагдах боломжтой байгаа.
- Хүүхдийн баярын нэг том асуудал бол нэг газар олон хүн цугласнаас болж бүгчим агаар, оочир дараалал ихтэй байдаг. Энэ тал дээр гаргасан ямар нэгэн шийдэл байгаа болов уу?
Бид өнгөрсөн жилийн арга хэмжээнээс тодорхой хэмжээний туршлагыг хуримтлуулсан байгаа учраас энэ жил ачаалал маш их үүснэ гэсэн бэлтгэлтэй байгаа.
Тиймээс бэлтгэл ажлуудыг эртнээс төлөвлөн зохион байгуулалтуудыг сайжруулан ажиллаж байгаа.
За баярлалаа. Монгол улсад дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхээр зорьж байгаа та бүхний ажилд амжилт хүсэе.