Клубын хөлбөмбөгийн хувьд энэ улирлын оргил мөч ердөө хэдхэн цагийн дараа болно. Аваргуудын лигийн цомын төлөө Испани улсын нийслэл Мадрид хотын багууд хоорондоо тулах билээ.
Мэдээж аливаа том тэмцээний өмнө бөөн бөөн сэтгэл зүйн дайралтууд явагддаг нь гэм биш зан. 2 талаас нэгэн лүүгээ их буугаар галлаад л. Ганц нэгээс нь сонирхуулъя л даа.
Тухайлбал Реал Мадридын вингер Бэйл “Тэдний ямар ч шилдэг тоглогч манайд ирлээ гэхэд гарааны эрх байхгүй” гэж илт ёжилсон бол Атлетикогийн дасгалжуулагч ч мөчөөгөө өгсөнгүй.
Симеоне “Тэд Европын тавцанд тоглохоороо зөвхөн контр хийж л ялалт авахыг хүсдэг баг” хэмээн нөгөө багийнхаа тактикийг өөрийн талд эргүүлэх хүсэлтэйгээ далд утгаар илэрхийлжээ.
Энэ 2 баг 2 жилийн өмнө финалд уулзалдсан. Атлетико сүүлчийн секундэд хожлоо хийсгэж байсан юм. Тэр цагаас хойш 2 багт аль алинд нь шинэ цус сэлбэгдээд байгаа.
Симеоне довтлогч Гризманнд тун их итгэл хүлээлгэж байгаагаа нуухгүй байгаа. Түүнийг тэр дэлхий дээрхи 3 шилдэг тоглогчийн нэгээр нэрлэсэн. Гэхдээ тэр эсрэг багийн тоглогчийг ч мөн магтав.
Касемиро бол төвийн бүсэд тоглолтыг хянаж чаддаг тоглогч гэсэн нь магадгүй түүнийг гараанд гарахыг хүсч буй биз. Иймэрхүү яриа их л гардаг даа.
Реалын фэнүүдийн хувьд нэг сайн, нэг муу мэдээ байгаа. Сайн нь гэвэл бэлтгэл дээр хөнгөн гэмтэл авсан Роналдо шигшээ тоглолтод бэлэн болжээ. Харин Варанэ ташаандаа гэмтэл авсан ч тийм хурдан илааршихгүй гэнэ, тэгэхээр тэр финалыг өнжих болжээ.
Энэ тоглолтын өмнө нэг шуугиан гарсан. Ла лигийн босс Хавиер Тебас өөрийгөө Реалын фэн гэдгээ нуугаагүй бөгөөд тэднийг финалд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь Испанид бас шүүмжлэл авчраад байгаа.
Гэхдээ Атлетикогийн фэнүүд ундууцах хэрэггүй. Та нөхдийг түүнээс хэдэн зуу дахин нэр алдартай Лионел Месси дэмжиж байгаа. Энэ ч гэхдээ мэдээжийн асуудал л даа.
Эл Сласико нэгнээ дэмжинэ гэвэл энэ дэлхийд дажин гарах байлгүй дээ. Эвэртэй туулай үзсэн мэт л явдал болно шүү дээ.
Тоглолтыг англи шүүгч Марк Клаттенбург шүүх гэнэ. Хөлбөмбөг их үздэг хүмүүсийн хувьд бол энэ тун тусгүй сонголт доо. Маш их алдаа гарган, шүүмлүүлж байдаг нөхөр шүү дээ.
Тоглолт болох Милан хоттой болон тус хотын баг болох Милантай холбоотой мэдээнүүд бас байна. Милан хотын цэнгэлдэхийг УЕФА-ийн менежер Кэйт Далтон шүүмжилсэн байна.
Талбайг арчилж байгаа улсуудаас техникийн мэдлэгтэй нь ганц залуухан жаал байна, бусад нь гартаа сэрээ барьдаг л улс байна гэсэн нь Сан Сирогийн хүмүүсийн бухимдлыг төрүүлж орхижээ.
Тэр нөхөр сүүлийн 3 жил энд ирж үзээгүй нөхөр байна, манай зүлэг маш сайн чанартай гэж нөгөөдүүл нь ундууцан хариу барьж.
Харин Милан багийн хувьд тэд жаахан олз олжээ. Олз гэсний учир нь тэртээ 2007 онд тэд Байерн мужийн хуулиар мөрийтэй тоглоомыг сурталчилж болохгүйг мэдсээр байсан ч Bwin хэмээх бооцооны газрыг өмсгөл дээрээ залан Аллианц Аренад тоглож орхисон.
Энэ хэрэг шүүхээр орж Милан Байернд 100 мянган евро төлсөн. Гэхдээ Милан давж заалдсаар саяхан тэр мөнгөнийхөө талыг буцааж авах болж. Хэдэн зуун саяар эргэдэг багуудын хувьд ердөө 50 мянгын төлөө үхэн хатан тэмцэлдэнэ гэдэг инээдтэй хэрэг шүү.
Дерби Мадрилено-г Реалын удирдлага Бэрнабэу цэнгэлдэхдээ том дэлгэцэн дээр үзүүлэх гэнэ. Улирлын карт эзэмшдэг фэнүүд нь тэнд үнэгүй нэвтрэх гэнэ. Рохибланкос харин фэнүүддээ ямар бэлэг барих талаар одоогоор мэдээ алга.
Энэ 2 багийн хувьд түүх ярих юм бол хэдэн өдөр ч багадна. Дерби гэдэг нь хөлбөмбөгт нэг, морин спортод нэг байдаг спортын нэршил. Манайхан ривал гэдэгтэйгээ зарим нь андуураад байдаг.
Ривал гэдэг нь заналт дайснуудын тулахыг хэлдэг. Харин дерби гэдэг нь манайхааар бол нэг сумын, нэг аймгийн, нэг хотын багууд тулахыг хэлдэг. Тэгвэл дерби Мадрилено бүр 100 гаран жилийн түүхтэй гэгддэг юм шүү дээ.
Хэдий Англид анхлан хөлбөмбөг тоглогдсон гэгддэг ч дерби нь жинхэнэ утгаараа энэ хотод л мэндэлсэн гэж үздэг. Бусад лигүүдийн хувьд дерби гэдэг нь үүний хажууд зүгээр л хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэж байгаатай адилхан сонсогдоно.
Ялангуяа генерал Франкогийн үеэс энэ дерби бүр ч их хонзогнолыг агуулах болсон. Реалыг тэр дэмжих хэрээр Атлетикогийн сэтгэлд гүн хар толбо сууж байлаа.
La vergüenza del país буюу Улсын гутамшиг хэмээн тэд тухайн үед хашгиралддаг байсан нь одоо ч хэвээрээ. Мадрид хотын өмнө зүгт Манцанарес голын эрэг дээр байрлах Висенте Калдерон цэнгэлдэх дербид Атлетико хожсон үед жинхэнэ буцалдаг.
Хэдий тухайн үед ядуу дүүрэгт байсан, одоо 9 оронтой тоогоор хэмжигдэх хөрөнгөтэй болсон ч Рохибланкос тэдний эсрэг баяраа хэрхэн тэмдэглэдэг нь огт өөрчлөгдөөгүй юм.
Хачирхалтай нь Реалынхны хувьд үүнийг зүгээр хүүхдийн наадгай мэт төсөөлж үл тоомсорлодог гэхэд болно. Тэдний хувьд дерби Мадриленогоос Эл Класико илүү жин дарна. Тэдэнтэй тэд жинхэнэ дайныг хийдэг.
2 жилийн өмнө тэд Рохибланкосыг хожсоныхоо дараа тэднийг Испаний Робин Хүүд гэж нэг талаар бахархсан, нөгөө талаас ёжилсон маягаар дуудаж байсан билээ. Кольчонерод энэ нь тун хүнд туссан бололтой, энэ удаад өшөөгөө заавал авна гэдгээ нуухгүй байгаа.
20-р зууны дунд үеэс Рохибланкос буюу улаан цагаануудыг мөн Кольчонеро буюу Матрас хийгчид хэмээн Испани даяараа дуудах болсон. Тухайн үед Испанид хамгийн их зарагдаж байсан матрас нь Атлетикогийн өмсгөл шиг өнгөтэйгээр зарагдаж байжээ.
Хөлбөмбөгийн фэнүүдэд зөвлөхөд хөлбөмбөгийг зүгээр нэг үзэх биш тухайн спортынхоо нэршил утгыг сайн судалж ойлгож байх хэрэгтэй юм. Тэгвэл чи жирийн фэнээс давж die hard fan гэж хэлэгдэх болно.
Жишээлэхэд Эл Чоло гэж хэн бэ, юу гэсэн үг вэ гэхэд мэдэж байх юм бол чи die hard fan. Энэ бол Атлетикогийн босс Сименоегийн хоч. Галзуу чоно гэж манайхан зарим нь хэлээд байгаа.
Миний бодлоор тохирсон нэршил. Тэр үнэхээр хожлын төлөө галзуу чоно мэт авир гаргадаг. Энэ нь ч түүнийг сэтгэл татам харагдуулдаг.
Улс улсад өөрөөр хэлэгддэг ч индиан болон харуудын дундаас гарсан хүүхэд Мулаттэ, Мулаттэгийн хүүхэд Чоло гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь чоно, нохой гэсэн утгыг агуулдаг байна.
Гэхдээ яг нидэр дээрээ жинхэнэ Чоло буюу галзуу чоно нь Симеоне биш түүний туслах Герман Бургос байгаа юм даа. Тэдний тоглолтыг үздэг хүнд бол заримдаа дасгалжуулагч нь Бургос юм уу гэж андуурмаар.
Шүүгчтэй очиж маргалдана, хавийн амьтныг нудраад авна, гоолын баяр дээр талбай дээгүүр харайлгана. Жинхэнэ галзуу этгээд. Хэзээнээсээ л галзуу этгээд.
2003 онд дерби Мадриленод Фигогийн торгуулийн цохилтыг нүүрээрээ хааж байсныг нь фэнүүд нь одоо ч дурсдаг. Эсрэг багийн довтлогчид түүний өөдөөс гарахаараа чичирдэг байсан үе бий.
Ямар сайндаа Эспаньолын довтлогчийг тэрий хадааж, 11 тоглолтоор торгуулан лигийн рекорд тогтоож байх вэ. Бөөрний хагалгаанд орчихоод залгуулаад дахин нэг хагалгаа хийх хэрэгтэй байгааг хэлтэл 1 дэх өдөр болъё, хагас сайнд Сэвильятай тоглоно гэж зөрүүдэлж байсан этгээд.
Тоглогчийн карриераа дуусгачихаад толгойгоороо хар алчуур ороогоод Симпатиа хэмээх хард рок хамтлаг байгуулан манаргаж явахад нь Симеоне түүнийг буцаан хөлбөмбөгт нь оруулсан юм.
Италид тэд анхлан гар хамтарсан. Катаниад жил хүрэхгүй хугацааг өнгөрөөгөөд Рэсингт хамтдаа ирсэн. Энд мөн л жил бололгүй хуучин багтаа ирцгээсэн. Тэднийг адилтгах олон зүйл бий. Хоёулаа аргентин, хоёулаа шигшээд олон жил зүтгэсэн, хоёулаа энэ багийн чухал тоглогчид байсан, хоёулаа адилхан эрэмгий гээд л.
Тэд яг л бүлээн талхан дээр тавьж буй амтат масло мэт нэгнийгээ нөхөж ажилладаг. Хэрэв Симеоне шүүгчтэй маргалдаж байвал түүний амьдралын үнэнч найз Бургос тоглогчдоо дуудан заавар өгч зогсдог. Зарим тохиолдолд эсрэгээрээ.
Симеоне тоглолтын явцад тоглогчид руугаа зааварлан хашгичин зогсоход Бургос суудал дээрээ чухал тэмдэглэгээнүүдийг хийж байдаг. Тэд нэгнээ гайхалтай нөхдөг хамтран ажиллагсад юм.
Атлетикод тэд ирээд эхэндээ том хөршийн сүрэн дор дарагддаг байлаа. Гэвч бага багаар ахисаар л. 2011 онд ирээд жилийн дараа Европын цомыг авав. Дараа жил нь Испаний цом. Жилийн дараа бүр лигийн аварга болов. Энэ үеэс эхлэн Испанид хоёрхон баг гэдэг ойлголтыг тэд халж эхэлсэн билээ.
Үүнд Эл Моно буюу сармагчингийн үүрэг роль асар их. 1,88 м өндөр хүчирхэг эрийг байгаа байдлаас нь үүдэн тэгж хочилсон хэрэг. Тэр хэнээс ч эмээхийг мэддэггүй. Тэр ч байтугай Моуриньогийн өөдөөс Би чиний толгойг тасдаж хаяна хэмээн давшилж байсан удаатай.
За эцэст нь Реал Мадридын талаар хэдэн үг хэлье дээ. Хүмүүс энэ багийн талаар сайн мэдэх тул энэхүү нийтлэлдээ “жижиг” багийнх нь талаар түлхүү бичихийг хичээсэн гэдгээ үнэнээр нь хэлье.
Реалын хувьд тун ч сонирхолтой улирал болж байна. Рафа Бэнитез багийг аваад багийн уур амьсгалыг эвдэж орхисон. Тэр явна, тэр явахгүй гэсээр тэр шинэ жилтэй золгосон. Пэрезтэй зул сараар авахуулсан зургийг харахад тэр явахгүй юм шиг л санагдаж байлаа.
Гэвч эцэст нь тэр явсан. Оронд нь багийн нэгэн амьд домог болох алдарт хөлбөмбөгч асан Зинедин Зидан ирэв. Тэр ирэнгүүт л нөгөө баг дотор нисч байсан шулмын салхи ор мөргүй алга болж, багийн амжилт эрс өөрчлөгдөж эхэлсэн юм.
Лигтээ тэд яв явсаар Барсатай бараг л оноо тэнцэн улирлыг дуусгалаа. Европын тавцанд герман чононуудад 2-0-оор барьж идүүлээд байсан ч хариу тоглолтод тэднийг 3-0-ээр тасчиж орхисон.
Хагас шигшээд Ситигийн талбайгаас эвгүй үр дүнтэй буцсан ч гэртээ авчраад эвтэйхээн төхөөрч амжсан. Ер нь тэд зөв хүнээ авчирсан гэдэг нь өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бүрэн харагдсан.
Одоо тэдэнд ганцхан хотынх нь баг л шавар хаан хөндөлсөн зогсож байна. Гэхдээ эсрэг баг нь энэ улирлын аваргалах багаар нэрлэгдэж байсан 2 багийг хоёуланг нь дэвсэлж орхиод маш их урам зориг авсан, дээрээс нь 2 жилийн өмнөх өшөө авалт нь бодогдож байгаа тул их л хэрцгий тоглолт болно доо.
Манай цагаар өнөө шөнө 3:45-аас шүү. Хөлбөмбөг үздэггүй байсан ч гэсэн энэ тоглолтыг заавал үзээрэй. Хожмоо олон жил дерби Мадриленог ярих болно. Цагаан балетчингууд уу, Матрас хийгчид үү?