Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг харвал ёстой л найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг шиг урлаг, спортын холимог багийг бүрдүүлж чаджээ.
Спортынхноос бөхчүүд л яагаад ч юм УИХ-ын чуулганд суучихмаар санагдаад байдаг бололтой. Нэр дэвшигчид дунд бөхчүүд цөөнгүй харагдана.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр АН-аас Баянхонгор аймгийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигч хатагтай М.Билэгттэй учраа таарчээ.
АН-аас Х.Баттулга энэ удаад МАН-аас нэр дэвшигч MCS-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очиртой өрсөлдөнө. Өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг л Баянхонгор аймгийн 9-р тойрогт өрсөлдөх нь.
Дархан аварга А.Сүхбат МАН-аас нэр дэвшиж байна. Тэрээр АН-аас М.Энхсайхантай Төв аймгийн 29-р тойрогт өрсөлдөх нь. Нэг талаас хүчирхэг эдийн засагч, нөгөө талаас хүчтэй бөх хоёрын чухам хэнийг гаргахыг Төв аймгийнхан мэдэх биз ээ.
МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аварга дахин Хэнтий аймагт 40-р тойрогт М.Хүдэрбаатар гэх эрхэмтэй өрсөлдөхөөр болжээ.
МАН-ын Д.Сумъяабазар СХД-т дахин нэр дэвших нь ээ. Тэрээр энэ удаад АН-аас нэр дэвшигч СХД-ийн засаг дарга М.Чинболдтой өрсөлдөх нь.
Ийнхүү баруун, зүүний намуудыг магнайлан нэр дэвшсэн бөхчүүдийн хэд нь УИХ-д гарах бол.