МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын нэр бүхий гишүүд өнөөдрөөс МАХН-ын төв байрны өмнө шударга сонгууль явуулахын төлөө өлсгөлөн зарлаж эхэлжээ.
Тэд "УИХ-ын сонгууль нь сонгуулийн хуулийг дордуулсан луйврын орчин, олигархиудын гар хөл болсон хууль боллоо" гээд мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлдээ:
"МАНАН-гийн бүлэглэл эрээ цээргүй явуулга хийж байна. Үүний тод илрэл нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян тэргүүтэй бидэнд шаардлагатай бичиг баримтыг хууль зөрчин хүчээр гаргаж өгөхгүй байх, улмаар сонгуульд оролцуулахгүй гэсэн бусармаг арга хэрэглэж байна. Энэ нь 2012 оны сонгуулийн өмнө явуулж байсан хэлмэгдүүлэлтээ дахин давтсан үйл явдал боллоо" гээд хууль хяналтын байгууллагуудад хуулийг чанд мөрдөн хүний эрхийг ханган ажиллахыг уриалжээ.
Зургийг Фэйсбүүкээс авав