Өнөөдөр ням гараг. Өнгөрч буй энэ долоо хоногт болсон, онцлох үйл явдлуудыг уншигч танд дахин сануулъя.
АН болон МАН-ын удирдах байгууллагууд хуралдан, сонгуульд сойх нэр дэвшигчдээ зарлалаа. Нэр дэвшигчдийг баталсан тогтоолыг баасан гарагийн 24.00 цагаас өмнө батлах хуулийн хугацаатай. Намууд энэ хугацаанд тулгах шахуу буюу 23 цаг өнгөрөөн тогтоолоо баталлаа. Учир нь улстөрийн голлох хоёр хүчин болох АН болон МАН аль нэг нь түрүүлж, нэр дэвшигчдээ зарлахыг хүлээж, бие биеэ отож байв. Уншигч таны оршин суудаг тойрогт энэ хоёр намаас ямар нэр дэвшигчид өрсөлдөхийг хараарай.
УИХ-д бөхчүүд нэр дэвшин өрсөлдөх нь хэвийн үзэгдэл болсон. Харин энэ удаагийн сонгуульд олон тооны урлаг соёлынхон өрсөлдөнө. Тэд хэн бэ?
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын нэр бүхий гишүүд баасан гарагт Чингисийн талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэвч тэдэнд зөвшөөрөл олгоогүй тул өчигдрөөс эхлэн МАХН-ын төв байрны өмнө шударга сонгууль явуулахын төлөө өлсгөлөн зарлаж эхэлоээ. Тэд "УИХ-ын сонгууль нь сонгуулийн хуулийг дордуулсан луйврын орчин, олигархиудын гар хөл болсон хууль боллоо" гээд мэдэгдэл гаргажээ.
Улаанбурханы эсрэг дархлаажуулалт дуусахад гурав хоног үлдлээ. Орон даяар 18-30 настай иргэн та өөрт хамгийн ойрхон өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэгтээ амжиж вакцинаа хийлгээрэй.
Ирэх лхагва гарагт Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохионо. Энэ өдөр бүх нийтээр амардаг. Бид та бүхэнд хүүхдийн баярын үеэр хаана, ямар үйл ажиллагаа болох талаарх нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
ЕБС-ын сургачид ирэх долоо хоногт хичээллээд амарна. Та хүүхдээ зуны зусланд амраахаар төлөвлөж байгаа бол зуслангуудын талаарх бүх мэдээллийг танд YOLO.MN хүргэж байна.
Gogo.mn бизнесээ шинээр эхэлж буй, доттоодын үйлдвэрлэгчдээ дэмжин, Гарааны бизнес буланг ажиллуулдаг. Энэ удаад “Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн, дөрвөн улирлын хүлэмж буюу агро бизнесийг хөгжүүлэхээр зорьж буй Х.Алтанцацралтын бизнесийг онцоллоо.
Гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг нөхөр, ажил ажил гэсээр шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг завгүй эхнэрийн тухай хөгжилтэй үйл явлдыг өгүүлсэн "Намайг хайрла" романтик, инээдмийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийх тус киноны найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан ажиллажээ.
Киноны Эрхэс гэх гол дүрийн залуугийн дүрд тоглосон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэлтэй сэтгүүлч А.Наранцацралт ярилцсан юм.
Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ноос хоёр талд зэрэг хэрэгжиж эхэлнэ. Олон улсын жишгийн дагуу манай улс Японы талтай тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд “тэглэх” болон тодорхой хугацаанд үе шаттай “бууруулах”-аар тохирсон юм. Хэлэлцээрт япон машины гаалийн тарифыг бууруулах асуудлыг хэрхэн тусгасан талаарх тодруулгыг хүлээн аваарай.