Энэ удаагийн УИХ-ын Сонгуулийн тухай хууль олон зүйлд өөрчлөлт авчирсны нэг нь эмэгтэйчүүдийн квот билээ. Тодруулбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квот 30 байсныг 20 хүртэл хувь болгож бууруулсан юм.
Үүнд УИХ-ын одоогийн гишүүд дургүйцлээ илэрхийлсэн ч тус болоогүй. Тэгвэл энэ удаад УИХ-д нэр дэвшигч, хоёр гол намын ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ танилцуулъя.
МАН-ын нэр дэвшигчид
МАН-аас яруу найрагч Г.Мөнхцэцэг УИХ-д сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12-р тойрогт нэр дэвшиж байна. Харин түүний өрсөлдөгч АН-ын Г.Ганбаатар.
Олон нийтэд төдийлөн танил болоогүй, МАН-ын нэр дэвшигчийн нэг нь С.Оюунбилэг. Тэрээр Хан-Уул дүүрэгт АН-ын томоохон удирдагчдын нэг, туршлагатай улстөрч Л.Болдтой өрсөлдөнө.
БСШУ-ны дэд сайдаар ажилласан Д.Атармаа МАН-аас өрсөлдөж буй 16 эмэгтэйн нэг. Тэрээр Орхон аймагт УИХ-ын гишүүн асан, Эгийн голын УЦС-ын төслийн захирал Д.Одхүүтэй өрсөлдөнө.
Сэлэнгэ аймгийн 25-р тойрогт МАН-аас Н.Оюундарь нэр дэвшихээр боллоо. Түүнийг хүмүүс “Blue mon”-ын Н.Оюундарь гэдгээр нь илүүтэй мэднэ. Харин түүний өрсөлдөгч АН-ын С.Баярцогт.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал байсан Б.Саранчимэг МАН-аас БЗД-ийн 51-р тойрогт нэр дэвшихээр боллоо. Харин түүний өрсөлдөгч АН-аас УИХ-д нэр дэвшигч Р.Булгамаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө ИЗНН-аас АН-д шилжин ирсэн юм.
Д.Оюунхорол БЗД-ийн 49-р тойрогт МАН-аас нэр дэвшинэ. Энэ тойрогт тэрээр АН-ын М.Зоригттой учраа таарч байна.
П.Анужин МАН-аас нэр дэвшиж байна. Монгол Тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан бүсгүй БЗД-ийн 54-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Арвинтай өрсөлдөнө.
Сүхбаатар, Багануур дүүргийн 62-р тойрогт МАН-аас Ц.Цогзолмаа нэр дэвшиж байгаа бөгөөд түүний өрсөлдөгч нь АН-ын Л.Гантөмөр.
Бишрэлт группын Ерөнхийлөгч Б.Ундармаа энэ удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүргээс дахин өрсөлдөнө. Түүний өрсөлдөгч АН-ын гишүүн, ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж.
ММ агентлагийн сэтгүүлч, захирал асан М.Оюунчимэг Чингэлтэй дүүрэгт АН-ын Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай өрсөлдөнө. Энэ тойргоос УИХ-ын гишүүн Г.Уянга гарсан бөгөөд тэрээр аль тойргоос өрсөлдөх нь тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн, ТВ5 телевизийн захирал Д.Сарангэрэл дахин УИХ-ын гишүүн болохоор зэхэж байна. Тэрээр Хан-Уул дүүргийн засаг даргатай энэ дүүрэгт өрсөлдөнө.
Монполимет группын Ерөнхийлөгч Ц.Гарамжав уул уурхай, үйлдвэрлэлийн салбарыг төлөөлөн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүн болохоор зорьж байна.
АН-аас нэр дэвшигч эмэгтэйчүүд
Завхан аймаг 18-р тойрогт АН-ын З.Нарантуяа нэр нэр дэвшиж байгаа бөгөөд тэрээр МАН-ын Ш.Батсамбуу учраа таарах нь ээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хэд хэдэн урлагийнхан нэр дэвшиж буй. Тэдний нэг нь дуучин Г.Эрдэнэтунгалаг АН-аас Сэлэнгийн 26-р тойрогт нэр дэвшжээ. Энэ бол ёстой битүү морь гэдэг шиг хэн ч урьдчилан таамаглаагүй нэр дэвшигч байлаа. Тэрээр МАН-ын Ж.Эрдэнэбаттай өрсөлдөнө.
АН-аас нэр дэвшигч Б.Энхбайгаль Төв аймгийн 28-р тойрогт МАН-ын М.Энхболдтой өрсөлдөхөөр болжээ.
Хөвсгөл аймгийн 38-р тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшиж байгаа бөгөөд түүний өрсөлдөгч МАН-ын Ц.Даваасүрэн.
АН-аас УИХ-д нэр дэвшигч Р.Бурмаа Дархан-Уул аймгийн 45-р тойрогт өрсөлдөнө. Харин тэрээр МАН-ын Д.Хаянхярваатай нүүр тулах нь ээ.
Г.Байгалмаа АН-аас Хан-Уул, Багахангай дүүргийн 56-р тойрогт нэнр дэвшихээр болсон. Тэрээр энэ тойрогт МАН-ын Ц.Нямдоржтой өрсөлдөх юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг энэ удаагийн сонгуульд Сүхбаатар, Багануур дүүргийн 61-р тойрогт нэр дэвшинэ. Харин тэрээр Сү.Батболдтой учраа таарч байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа АН-аас БГД-ийн 67-р тойрогт нэр дэвших бөгөөд энэ тойрогт МАН-аас Ч.Ундраа мөн өрсөлдөж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг Тимон нэрээрээ хүүхэд залуусын дунд танил болсон Н.Учралтай учраа таарчээ.
АН-аас УИХ-д нэр дэвшиж буй бас нэгэн эмэгтэй Б.Ургамалцэцэг. Тэрээр СХД-ийн 74 тойрогт МАН-ын Д.Тэрбишдагватай өрсөлдөнө.