Харилцаа, холбооны зохицуулах хорооноос мэдээлснээр өнгөрсөн 2015 онд Монгол улсын хэмжээнд ухаалаг гар утас хэрэглэгчийн өмнөх онтой харьцуулахад 800 орчим мянгаар нэмэгдэж 1,9 сая болжээ. Үүнээс Андроид үйлдлийн системтэй хэрэглэгч 1,5 сая байхад, iOS үйлдлийн системтэй хэрэглэгчийн тоо 244 мянга байна.
Ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүрэн холбооны хэрэглэгчдийн дата хэрэглээ ч мөн хурдацтай нэмэгдэж оны эхэн үед сард 600-700 мянга орчим GB дата хэрэглэдэг байсан бол оны дунд үеэс эхлэн тасралтгүй нэмэгдсээр сарын дундаж хэрэглээ нэг сая GB дататай тэнцэх болжээ.
2015 оны 10 дугаар сард бид 1,1 сая GB буюу хамгийн их дата ашигласан бөгөөд үүнийг тус бүр нь 5GB хэмжээтэй кино үзсэн гэж бодвол 231 мянган кино гэсэн үг юм.
Хэрэглэгчийн тооны хувьд 2015 оны эцсийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 5,5 сая, идэвхтэй хэрэглэгчийн тоо 3 сая болжээ. Түүнчлэн 2013 онд бид нийт 2,7 мессеж илгээж байсан бол 2015 онд энэ тоо 3,7 тэрбумд хүрч 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Энэ мэт Монголын харилцаа, холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн тоонуудтай танилцана уу: