Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал тус улсын дэд Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдож магадгүй. Ийнхүү мэдэгдлийг Дональд Трампын Сонгуулийн хорооны тэргүүн Пол Манафорт хийжээ.
Тэрээр "Бүгд Найрамдахчуудын дунд дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж чадах туршлагатай эмэгтэйчүүд бий. Эдгээр бүсгүйчүүдийн заримыг нь дэд Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн жагсаалтад оруулна" гэв.
АНУ-ын дэд Ерөнхийлөгчийг сонгоход яс үндэс болон хүйсийг нь харгалзахгүй харин тухайн хүний мэргэжлийн ур чадварыг нэн тэргүүнд тавина гэдгийг онцоллоо.
Тус албан тушаалд өрсөлдөгчдийг шалгаруулах ажил эхэлсэн бөгөөд Бүгд Найрамдах намын хурлын үеэр Трамп хэнийг дэд Ерөнхийлөгчөөр томилж буйгаа олон нийтэд зарлах юм байна.
Эх сурвалж: ВВС