Ингэхэд та Виртуаль аяллын тухай өмнө нь сонсч байсан уу. Энэ бол яах аргагүй Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч буй дэвшил хэмээн тооцогдож байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа хүмүүс ихэнхдээ сонголтыг хэрхэн хийдэг вэ. Ихэнхдээ интернэтээр эхлэн мэдээлэл авч, өрөөнүүдийн зургийг тавьсан фото зураг үздэг.
Гэхдээ зургийн гараагүй хэсэг буюу нөгөө талд нь юу байгаа бол гэсэн эргэлзээ салдаггүй. Тиймээс интернэтээр дутуу мэдээлэл авч байна гэж үзээд өөрийн биеэр очиж харахаас аргагүй болдог. Мэдээж, хүн амьдралдаа ганц хоёрхон удаа хийдэг үл хөдлөх хөрөнгөө сонгох гэж байхад нарийн үзэхээс аргагүй. Гэхдээ анхны зураг нь тодорхой байсан бол илүү явдал зардал гаргахааргүй олон тохиолдолд цаг алдан, алдан очих нь бий. Тэгвэл одоо тэр бэрхшээл ард үлджээ.
Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ өнгө төрх болон орж ирсэн “РЕМАКС” нэгэн шинэ шийдлийг нэвтрүүлсэн байна. Тэдний үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулж ирсэн технологийн чухал дэвшил бол зургаар мэдээлэл авч, сонголт хийдэг уламжлалт аргыг өөрчилсөн явдал юм.
“РЕМАКС” үл хөдлөх хөрөнгийг ердийн зурган хэлбэрээр танилцуулах уламжлалт аргаас татгалзаж, тухайн хүн гэрээсээ интернэтээр үл хөдлөх хөрөнгийн эргэн тойрны бүхий л нарийн деталь хэсгүүдийг дэргэд нь буй мэт тодорхой харж үзэх боломжтой ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ТАНИЛЦУУЛАХ ВИРТУАЛЬ АЯЛАЛ-ыг нэвтрүүлжээ. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч “РЕМАКС”-ийн франчайс салбар “РЕМАКС Монголия ”ийм өвөрмөц үйлчилгээг нэвтрүүлж байна.
Виртуаль аялал нь голдуу хөдөлгөөнгүй болон видео бичлэгийн кадраас бүрдэх, тухайн байршил, газрыг бодитоор үзэж буй мэт мэдрэмж өгөх симуляци ажээ. Үүнд фотографикт суурилсан медиа болон видео бичлэгийн хэд хэдэн төрлүүд ордог байна. 1994 онд хамгийн анхны Виртуаль аяллыг 1550 онд Англи улсад байсан Дадлигийн цайзыг компьютерийн 3D орчинд сэргээн босгож, жуулчид, зочдод сонирхуулах хэлбэрээр бүтээж байжээ. Энэхүү 3D музейн анхны зочин нь Их Британийн хатан хаан II Элизабет байсан байна.
Харин сүүлийн үед гарч буй шинэ технологи нь 360 градусын дүгрэг камераар авсан зураг болон видео бичлэгээр тухайн байршлын орчин тойрныг танилцуулдаг юм.
Үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх энэхүү Виртуаль аялал нь үл хөдлөх хөрөнгийг яг л өөрөө гаднах орчноос нь авахуулаад дотор нь орж, бүх өрөөгөөр нь явж, үзэж буй мэт мэдрэмжийг өгдөг байна.
Хэрэв та бүхэн “РЕМАКС”-аас хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгө танилцуулах Виртуаль аяллаар аялахыг сонирхож байвал, "Тэнгэр Вилла" хотхонд байрлах бүтэн өдрийн турш нар тусдаг гайхалтай харагдах орчинтой 490 м.кв таун хаусыг энд дарж үзэх боломжтой. Таны Виртуаль аялал таашаалтай, сайхан байг ээ.