Эхний гурван долоо хоногийн дараах байдлаар ялагдалгүй явсан "Эрчим" талбайдаа "Хоромхон"-ыг хүлээн авлаа.
Гэртээ хийсэн сүүлийн таван тоглолтодоо ялалт аваад байсан цомыг хамгаалагчид энэ тоглолтын эхний гоолыг алдсан.
"Хоромхон" клүбийн 16 настай авъяаслаг тамирчин Г.Ганбаярын дамжуулалтаар 18 дахь минутад А.Улсболд унаж мөргөн тоог 1:0 болгосон нь тэр байлаа. Эхний үед өөр гоол оролгүй уг үр дүнгээр тоглолтын хоёрдугаар үе эхэлсэн.
Талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ шийдвэрлэх үеийн цагийг эхлүүлэд минут өнгөрөөд байхад "Хоромхон" булангийн цохилт гүйцэтгэх эрх авав.
Булангийн цохилтыг энэ жилийн лигийн анхныхаа тоглолтыг хийж буй Х.Цэнд-Аюуш гүйцэтгэхэд "Эрчим" клүбийн хамгаалагч Г.Билгүүн өөрийн хаалгандаа мөргөж, өрсөлдөгчдөө гоол бэлэглэсэн.
Талбайдаа 2:0-ээр хожигдоод эхэлсэн аваргууд гоол оруулах олон боломж үүсгэж байсан ч "Хоромхон"-ы хамгаалалт тэр дундаа хаалгач Э.Отгонпүрэв үүргээ маш сайн гүйцэтгэн хаалгаа хуурай маналаа.
Ялагдал хүлээсэн "Эрчим" клүбийн гол тоглогчид болох хамгаалагч Г.Төгөлдөр, хаалгач Б.Ариунболд нар хуудасны улмаас энэ тоглолтыг өнжих болсон нь эздийн хүчийг сулрууллаа.