Дөрөв дэх долоо хоногийн хөшгийг нээж "Баянгол", "Сэлэнгэ Пресс" клүбүүд тоглолоо. Тоглолтын эхний шүгэл дуугараад минут болоогүй байхад "Сэлэнгэ Пресс" клүбийн Б.Золбоо гоолын салхийг хагалсан.
Тооцоогүй байдлаас гоол алдсан "Баянгол"-ын тоглолт аажмаар сэргэн, хэд хэдэн гоолын боломж үүсгэсний эцэст нэгдүгээр үеийн 45 дахь минутад Х.Есөн-Эрдэнэ тоог тэнцүүлэв.
Хоёрдугаар үеийн 62 дахь минутад өнөөх л Б.Золбоо гоол оруулан багтаа дахин тэргүүллийг авч ирэв.
Өнөөдөр түүнийг зогсоох бэрх байж, тэрбээр 81 дэх минутад хэт трик толилуулсан. Гэхдээ түүний гурав дахь гоолын баяр дуусаагүй байхад өрсөлдөгч багийн ирээдүйтэй залуу тоглогч Б.Санжаадамба тоог ойртуулсан.
Дахиад ганц гоол хийхэд "Баянгол" лигийн хүчирхэг багаас оноо салгах байсан ч хугацаа хангалттай байсангүй.